settings icon
share icon
Асуулт

Библид илүү олон номуудыг нэмсэн байх боломжтой юу?

Хариулт


Бурхан Өөрийн Үгэндээ цаашдаа нэмэлт илчлэл оруулах болно гэж үзэх ямар ч шалтгаан байхгүй. Библи хүмүүн төрөлхтний хамгийн анх эхэлсэн үеийг Эхлэл номд өгүүлж эхэлдэг ба бидний мэдэх хүн төрөлхтний төгсгөлийг Илчлэл номоор өгүүлж дуусгадаг. Эдгээрийн дундах бүх юмс нь итгэгч бидний сайн сайхны төлөө бөгөөд өдөр дутмын амьдралдаа Бурханы үнэнээр хүчирхэгжүүлэгдэж амьдрах юм. Үүнийг бид 2 Tимот 3:16-17 ишлэлээс мэдэж болно: "Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм."

Хэрэв Библи дээр цааш номууд нэмнэ гэдэг нь өнөөгийн бидэнд байгаа Библийг бүрэн бус гэж хэлж байгаатай адил. Үүн дээр нэмэхэд бид мэдэх ёстой бүх зүйлсийг бидэнд хэлж өгөөгүй байсан гэсэн үг. Хэдий Илчлэл номны агуулга дотроо хэлэгдсэн боловч Илчлэл 22:18-20 багц хэсэг нь бидэнд Бурханы Үгэнд ямар нэг юм нэмэх талаар чухал зүйлсийг зааж байна: "Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно."

Библийн одоогийн 66 номд бидний мэдэх хэрэгтэй бүхэн бий. Бичвэрийн бидэнд зааж чадахгүй амьдралын нөхцөл байдал гэж байхгүй. Эхлэл номд эхэлсэн бүхэн Илчлэл номд дүгнэгдэн дуусдаг. Библи нь туйлын бүрэн бөгөөд хангалттай. Бурхан Библид нэмж чадах уу? Тиймээ, тэр чадна. Гэвч Библийн дагуу эсвэл теологийн дагуу харвал Бурхан тэгэх болно эсвэл Тэгэх хэрэгцээтэй байгаа гэж итгэх ямар нэг шалтгаан ерөөсөө харагдахгүй.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Библид илүү олон номуудыг нэмсэн байх боломжтой юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries