Асуулт
Херубууд гэж юу вэ? Херубууд тэнгэрэлчүүд үү?
Хариулт
Херубууд бол Бурханд мөргөх, магтахад оролцдог тэнгэрэлчүүд юм. Библи дээр херубуудийн тухай Эхлэл 3:24 ишлэлд ийнхүү дурдагддаг: "Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ." Бурханы эсрэг босохоосоо өмнө Сатан херуб байжээ (Езекиел 28:12–15). Асар ба сүм болон түүн доторх олон зүйлсэд херубуудын ихээхэн дүрслэлийг агуулдаг байв (Гэтлэл 25:17–22; 26:1, 31; 36:8; 1Хаад 6:23-35; 7:29–36; 8:6-7; 1Шастир 28:18; 2Шастир 3:7-14; 2Шастир 3:10-13; 5:7-8; Еврей 9:5).
Езекиел номын 1, 10-р бүлгүүдэд херубууд шиг адилхан чанартай (Езекиел 10) "дөрвөн амьд биет" (Езекиел 1:5) дүрсэлсэн байдаг. Тус бүр нь хүн, арслан, үхэр, бүргэд гэсэн дөрвөн нүүртэй (Езекиел 1:10; мөн 10:14 үз) бөгөөд тус бүр нь дөрвөн далавчтай байв. Гадаад дүр төрхийн хувьд херубууд нь "хүмүүн мэт" (Езекиел 1:5) байв. Эдгээр херубууд далавчныхаа хоёрыг нисэхэд, нөгөө хоёрыг нь биеэ хучихад ашигладаг (Езекиел 1:6, 11, 23). Херубуудын далавчны дор хүний гар хэлбэртэй зүйл, эсвэл түүнтэй адилхан зүйлс харагддаг байна (Езекиел 1:8; 10:7-8, 21).
Илчлэл 4:6–9 багц хэсэг дэх зураглал мөн херубуудыг дүрсэлж байгаа мэт харагддаг. Херубууд Бурханы ариун байдал, хүч чадлыг алдаршуулах зорилготойгоор үйлчилдэг. Энэ бол тэдний Библи даяар бичигдсэн гол үүрэг хариуцлагын нэг юм. Бурханы магтаалыг дуулахаас гадна тэд Бурханы сүр жавхлан, алдар суу, мөн Түүний ард түмэнтэйгээ хамт үргэлж байх хүчирхэг оршихуйн тод харагдах сануулга болж үйлчилдэг.
Монгол хэл
Херубууд гэж юу вэ? Херубууд тэнгэрэлчүүд үү?