settings icon
share icon
Асуулт

Би яаж Бурханы хүүхэд болох вэ?

Хариулт


“Харин Өөрийг (Есүсийг) нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө” (Иохан 1:12).

“Та дахин төрөх ёстой”

Шашны удирдагч Никодем түүнтэй уулзах үед Есүс түүнд диваажинг шууд л амласангүй. Харин оронд нь Есүс “Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дахин эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна" (Иохан 3:3) гэв.

Хүн эхний удаад эхээс гарч ирэхдээ Еден цэцэрлэгт тохиолдсон Адамын дуулгаваргүй байдлаас улбаатай гэмт чанарыг өвлөн төрдөг аж. Хүүхдэд хэрхэн гэм үйлдэхийг заадаг хүн байхгүй. Тэр төрөлхөөсөө буруу хүслээ дагаж, худал хэлэх, хулгайлах болон үзэн ядах зэрэгт тэмүүлдэг. Бурханы хүүхэд байхаасаа илүүтэй, уур хилэн болон дуулгаваргүй байдлын хүүхэд байдаг (Eфеc 2:1-3).

Уур хилэнгийн хүүхдүүд болохоор бид Бурханаас салж тамд очихоос өөр аргагүй байв. Харин талархмаар зүйл нь Ефес 2:4-5, “биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ” гэж байна. Бид хэрхэн Христтэй хамт амьд болж, дахин төрж, эсвэл Бурханы хүүхэд болж чадах вэ? Бид Есүсийг итгэлээрээ хүлээн авах ёстой!

Есүсийг хүлээн авахуй

“Харин Өөрийг (Есүсийг) нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө” (Иохан 1:12). Энэ ишлэл хэрхэн яаж Бурханы хүүхэд болохыг маш тодорхой тайлбарласан байна. Бид Есүст итгэж, Түүнийг хүлээн авах ёстой. Бид Есүсийн тухай юунд нь итгэх ёстой вэ?

Юуны түрүүнд, Бурханы хүүхэд бол Есүсийг хүний биеэр ирсэн үүрд мөнхийн Бурханы хүү гэдгийг танидаг. Онгон Мариа хэмээх эмэгтэйн биенд Ариун Сүнсний хүч чадлаар бүрэлдэн төрснөөрөө Есүс Адамийн гэмт чанарыг өвлөн аваагүй. Тийм учраас Тэрбээр хоёр дахь Адам гэж дуудагдсан (1 Коринт 15:22). Адамын нэгэн дуулгаваргүй байдал дэлхийд гэмийн хараалыг авчирсан бол Христийн төгс амь нь бидэнд ерөөлийг авчирсан. Бидний хариу үйлдэл нь гэмшил (гэм нүглээсээ эргэж) болон Христ доторх уучлалыг эрж хайх байх ёстой.

Удаах нь Бурханы хүүхэд бол Есүсийг Аврагч гэсэн итгэлтэй байдаг. Бурханы гаргасан төлөвлөгөө нь Өөрийн төгс Хүүг загалмай дээр тахилын золиос болгоноор бидний хүртэх ёстой байсан зүйлс болох үхлийг шийтгэн төлөөс болгосон. Христийн үхэл нь Түүнийг хүлээн авсан хүмүүсийг гэм нүглийн хүч чадал болон шийтгэлээс чөлөөлдөг. Түүний амилалт нь биднийг зөвтгөдөг (Ром 4:25).

Эцэст нь хэлэхэд Бурханы хүүхэд бол Есүсийг Эзэн гэж үзэн дагадаг. Христийг гэм нүгэл болон үхлийг Ялагч болгон амилуулсны дараагаар Бурхан Түүнд бүх эрх мэдлийг өгсөн (Eфес 1:20-23). Есүс Өөрийг нь хүлээн авсан бүхнийг удирдаж, Өөрөөс нь татгалзсан бүхнийг шүүх болно (Үйлс 10:42). Бурханы нигүүлслээр бид Бурханы хүүхэд болох шинэ амьдралд дахин төрдөг. Есүсийн авралд найдахгүйгээр, Түүнийг Эзэн гэж бууж өгөхгүйгээр, Түүнийг цор ганц эрдэнэ гэж хайрлахгүйгээр Түүний тухай мэдэх төдий л байгаа хүмүүс биш, харин Есүсийг хүлээн авсан хүмүүс л Бурханы хүүхэд болдог.

Бурханы хүүхэд болохуй

Эхийн хэвлийгээс төрөхдөө бидний өөрийн хүчээр хийх зүйлс юу ч байхгүйтэй адил бид өөрсдөө ямар нэг буян хийснээр эсвэл өөртөө байгаа итгэлээ өсгөн ихэсгэснээр Бурханы гэр бүлд төрөх боломжтой болгож чадахгүй. Бурхан л Өөрийн нигүүлсэлт хүслийн дагуу Бурханы хүүхэд “эрхийг” бидэнд өгөх Нэгэн юм. “Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!” (1 Иохан 3:1). Ийнхүү, Бурханы хүүхэд өөрөө бардамнах ямар ч үндэсгүй бөгөөд зөвхөн Эзэнээр л бахархдаг (Eфес 2:8-9).

Хүүхэд өөрийн эцэг эхтэй адилхан болж өсдөг. Үүнтэй адилаар, Бурхан Өөрийн хүүхдүүдийг Есүс Христтэй улам адилхан болоосой гэж хүсдэг. Зөвхөн тэнгэрийн улсад л бид бүрэн төгс болох боломжтой хэдий боловч Бурханы хүүхэд нь мөн байнга зуршил болгон, гэмшилтгүйгээр гэм нүгэл үйлддэггүй. “Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм. Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы хүү үүнд илчлэгджээ. Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна. Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханы биш” (1 Иохан 3:7-10).

Буруу бодож болохгүй, Бурханы хүүхэд гэм нүгэл үйлдсэнээр Бурханд “хаягдах” боломжгүй. Харин ямар нэгэн хүн Христ болон Түүний үгийн дагуу анхаарахгүйгээр гэм нүгэлдээ зугаацан, байнга давтан хийсээр байх явдал нь түүнийг хэзээ ч дахин төрөөгүй болохыг харуулдаг. Есүс тиймэрхүү хүмүүст хандан, “Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг” (Иохан 8:44) гэсэн. Нөгөө талаар Бурханы хүүхэд нь гэм нүглээ хангах гэж хүсэн тэмүүлэх явдалгүй, харин ч Эцэг Бурханыг алдаршуулах, Түүнийг хайрлах, Түүнийг мэдэхэд тэмүүлдэг.

Бурханы хүүхэд байх шагнал нь хэмжээлшгүй. Бурханы хүүхдийн хувьд бид Түүний гэр бүлийн нэгээхэн хэсэг (чуулган) бөгөөд тэнгэрийн улсад орон байр амлагдсан төдийгүй Бурханыг Ааваа хэмээн дуудаж, Түүн рүү хандан залбирах боломжтой болсон (Eфес 2:19; 1 Петр 1:3-6; Ром 8:15). Гэм нүглээ гэмших Бурханы дуудлагад хариу үйлдэл гаргаж, Христэд итгэ. Өнөөдөр Бурханы хүүхэд болоорой!

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би яаж Бурханы хүүхэд болох вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries