settings icon
share icon
Асуулт

Яагаад чуулганд хамрагдах нь чухал вэ?

Хариулт


Библи биднийг чуулганд хамрагдахыг хүсдэг бөгөөд ингэснээр бид бусад итгэгчидтэй хамт Бурханд мөргөн үйлчилж, сүнслэг өсөлтийнхийн төлөө Бурханы үгнээс заалгадаг (Үйлс 2:42; Еврей 10:25). Чуулган гэдэг бол итгэгчид бие биенээ хайрлан(1 Иохан 4:12), зоригжуулан урамшуулж (Еврей 3:13), хөхүүлэн дэмжиж (Еврей 10:24), үйлчлэн (Галат 5:13), хүндэтгэж (Ром 12:10), бие биендээ зааж сурган (Ром 15:14), бие биендээ сайхан сэтгэл, өршөөл ивээлээ үзүүлэх (Eфес 4:32) газар юм.

Хүн аврал авахаар Есүс Христэд итгэлээ тавих үед Христийн биеийн нэгэн гишүүн болдог (1 Коринт 12:27). Чуулганы бие зөв үйл ажиллагаа явуулахын тулд “биеийн хэсгүүд” бүгд бодитой байх шаардлагатай (1 Коринт 12:14-20). Үүнтэй адилаар итгэгчид бусад итгэгчдийн урамшуулал, дэмжлэггүй бүрэн сүнслэг төлөвшилд хүрч чадахгүй (1 Коринт 12:21-26). Эдгээр шалтгааны улмаас чуулганд хамрагдан, оролцоо, нөхөрлөл нь итгэгчдийн амьдралын албан ёсны талбар болох хэрэгтэй. Долоо хоногийн чуулганд хамрагдалт нь итгэгчдэд “зайлшгүй хийх ёстой” гэсэн шалтгаанаар бус Христэд хамааралтай байдаг хүн Бурханд мөргөн үйлчлэх, Түүний үгийг хүлээн авах, бусад итгэгчидтэй нөхөрлөх хүсэлтэй байх хэрэгтэй гэснээс хамааралтай байдаг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Яагаад чуулганд хамрагдах нь чухал вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries