Асуулт
Чуулганы засаглалын хэлбэрийн талаар Библи юу хэлдэг вэ?
Хариулт
Газар дээрх Түүний чуулган нь хэрхэн зохион байгуулагдаж, удирдагдахыг хүссэнээ Эзэн Өөрийн Үгэндээ маш тодорхой хэлсэн. Юуны түрүүнд, Христ бол чуулганы тэргүүн бөгөөд дээд эрх мэдэл (Eфес 1:22; 4:15; Колоccaй 1:18). Хоёрдугаарт, нутгийн чуулган нь биеэ даасан, ямар нэг гадаад эрх мэдэл эсвэл хяналтаас чөлөөтэй бөгөөд ямар нэг байгууллага, хувь хүний шатлан захирах оролцооноос чөлөөтэй, өөрийн засаглалын эрхтэй (Тит 1:5). Гуравдугаарт, чуулган нь ахлагчид (elders) болон үйлчлэгчид (deacons) гэх хоёр гол албанаас бүрдэх сүнслэг удирдлагаар захирагддаг.
"Ахлагчид" нь Мосегийн цаг үеэс хойш Израильчуудын дунд тэргүүлэх хэсэг байсан. Тэд улс төрийн шийдвэр гаргаж (2Самуел 5:3; 2Самуел 17:4, 15), түүнээс хойших түүхэнд хаадад зөвлөн (1Хаад 20:7), сүнслэг асуудлаар хүмүүсийг төлөөлж байсныг (Гэтлэл 7:17; 24:1, 9; Тооллого 11:16, 24-25) олж харна. Хуучин Гэрээний анхны Грек орчуулга болох Септугинт нь пресбитерос буюу "ахлагч" гэх Грек үгийг ашигласан. Энэ л Грек үг нь Шинэ Гэрээнд хэрэглэгдсэн бөгөөд бас "ахлагч" гэж орчуулагдсан.
Шинэ Гэрээ чуулганы манлайлалд үйлчилж байгаа ахлагчын талаар олон удаа дурдсан (Үйлс 14:23, 15:2, 20:17; Тит 1:5; Иаков 5:14) бөгөөд энэ үг нь үргэлж олон тоон дээр байдаг учир чуулган болгонд нэгээс илүү байсан мэт харагддаг. Нэг ахлагчыг ганц тоон дээр сонгон өгүүлсэн хэсгүүд нь зарим нэг шалтгааны улмаас л тодорхойлон бичсэн харагддаг (1Тимот 5:1, 19). Иерусалимын чуулганы хувьд ахлагчид нь элч нартай хамт удирдлагын нэг хэсэг байсан (Үйлс 15:2-16:4).
Ахлагчдын байр суурь нь "харгалзагч" эсвэл "бишоп" гэж орчуулагддаг эпископын байр суурьтай адил байсан мэт харагддаг (Үйлс 11:30; 1Тимот 5:17). "Ахлагч" гэх нэр томъёо нь энэ албан тушаалын нэр хүнд, цолыг илэрхийлдэг бол "бишоп/харгалзагч" гэх нэр томъёо нь үүний эрх мэдэл болон хариуцлагыг тайлбарладаг (1Петр 2:25, 5:1-4). Филиппой 1:1-д Паул харгалзагчид болон үйлчлэгч нартай мэндэлдэг боловч ахлагчдыг дурдаагүй нь магадгүй ахлагчид нь харгалзагчидтай адил учраас байх. Үүнтэй адил 1Тимот 3:2, 8 зэрэгт харгалзагчид болон үйлчлэгчдийн шалгуурын талаар дурдсан боловч ахлагчдыг бичсэнгүй. Тит 1:5-7 нь энэ хоёр нэр томъёог мөн л холбож байгаа мэт харагддаг.
"Хог дундуур" гэсэн үгнээс гаралтай диаконос буюу "үйлчлэгчийн" байр суурь нь чуулганд зарц удирдлагын нэг байв. Үйлчлэгчид нь ахлагчдаас тусдаа боловч ахлагчдынхтай олон талаараа адил шалгууртай байсан (1Тимот 3:8-13). Үйлчлэгч нь чуулганд хэрэгцээтэй зүйлс юу байна, тэр талбарт нь тусладаг гэдэг нь Үйлс 6-р бүлгээс харагддаг.
Чуулганы хүмүүн удирдагчийн талаар ярихдаа хэрэглэдэг пастор гэх үг нь поимэн гэх үгийн орчуулагдсан хэлбэр бөгөөд Шинэ гэрээний Ефес 4:11-т нэг л удаа "Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон" гэж хэлсэн байна (монгол хэлээрх библид "хоньчин" гэжээ, орч). Ихэнх нь энэхүү "хоньчин ба багш" гэсэн нэр томъёог "хоньчин-багш" гэх нэг л байр суурийн талаар өгүүлсэн гэж үздэг байна. Тэгэхлээр энэхүү хоньчин-багш нь тухайн нэг нутгийн чуулганы сүнслэг хоньчин нь байсан гэж үзэж болохор байна.
Дээрх багц ишлэлээс харвал үргэлж л олон тооны ахлагчид байсаар ирсэн мэт байх бөгөөд энэ нь зарим онцгой ахлагчдад заах бэлэг авъяасыг өгч, бусдад нь удирдлагын, залбиралын гэх мэт бэлэг авъяас өгч байсантай зөрчилдөхгүй (Ром 12:3-8; Eфес 4:11). Бас бусад ахлагчид өөрсдийн бэлэг авъяасаа ашиглах боломжтой үйлчлэлд дуудах Бурханы дуудлагыг ч үгүйсгэхгүй (Үйлс 13:1). Тиймээс нэг ахлагч нь "пастор" гэх байр сууринд очин, нөгөө нь энэрэх бэлэг авъяасынхаа дагуу бусад гишүүдийнхээр айлчлах ажлыг хийж, бас нэг нь байгууллагын нарийн ажлуудыг зохицуулах "захиргааны" ажлыг хийж болох юм. Пастор болон үйлчлэгчдийн зөвлөл болж зохион байгуулагдсан олон чуулган яг л олон тооны ахлагчдийн үүрэг ролийг гүйцэтгэх бөгөөд тэд үйлчлэлийн ачааллыг хуваалцаж, зарим шийдвэр гаргалтыг хамтдаа гүйцэтгэдэг. Бичвэрт мөн чуулганы хүмүүсийг шийдвэр гаргалтанд ихээхэн оруулсан харагддаг. Тиймээс бүх шийдвэрийг гаргадаг "дарангуйлагч" удирдагч (ахлагч, бишоп эсвэл пастор гэж дуудагдсан ч гэсэн) бол библийн загвар биш (Үйлс 1:23, 26; 6:3, 5; 15:22, 30; 2 Коринт 8:19). Мөн ахлагчид юмуу чуулганы удирдагчдын оролцоо байхгүй, зөвхөн бүх гишүүдийн захиргаатай чуулган нь ч библийн загвар биш.
Дүгнэн хэлэхэд Библи олон тооны ахлагчид (бишопууд юмуу харгалзагчид) болон бүлэг үйлчлэгчид нийлж чуулганд үйлчилж буй удирдлагын хэлбэрийг харуулдаг. Гэхдээ эдгээр ахлагчдын нэг нь гол "пасторын" үүрэг бүхий хэлбэртэй олон тооны ахлагчдын засаглал нь буруу гэсэн үг биш. Бурхан заримыг нь "пастор/багш" болгохоор дуудаж (Үйлс 13 бүлэгт бүр заримыг нь илгээлтийн эзэд болохоор дуудсан), тэднийг чуулганд бэлэг болгон өгдөг (Eфес 4:11). Ийнхүү чуулганд олон ахлагч байх боловч бүх ахлагчдыг пасторын үүрэгт ажиллуулахаар дуудаагүй. Харин ахлагч нарын нэгний хувьд пастор юмуу "заах ахлагч" нь шийдвэр гаргалтанд бусад ахлагчдаас илүү их эрх мэдэлтэй байх боломжгүй.
English
Чуулганы засаглалын хэлбэрийн талаар Библи юу хэлдэг вэ?