settings icon
share icon
Асуулт

Үхлийн шийтгэл буюу цаазаар авах ялын тухай Библи юу гэдэг вэ?

Хариулт


Хуучин гэрээний хуулинд янз бүрийн үйлдэл хийсний төлөө үхлийн шийтгэл оноохыг тушаасан байдаг. Үүнд: аллага (Eгипетээс гарсан нь 21:12), хүн хулгайлах (Eгипетээс гарсан нь 21:16), мал амьтантай явалдах (Eгипетээс гарсан нь 22:19), завхайрал (Левит 20:10), ижил хүйстэнтэй явалдах (Левит 20:13), хуурамч эш үзүүлэгч байх (Deuteronomy 13:5), биеэ үнэлэлт ба хүчин (Дэд хууль 22:4), болон бусад гэмт хэргүүд орсон байдаг. Гэвч заримдаа үхлийн шийтгэл авах ёстой үед Бурхан энэрэл үзүүлсэн тохиолдол бий. Давид завхайрал болон аллага үйлдсэн ч Бурхан түүний амийг авах ёстой гэж шаардаагүй (2 Самуел 11:1-5, 14-17; 2 Самуел 12:13). Бидний үйлдэж буй гэм нүгэл бүхэн эцсийн дүнд үхлийн шийтгэл авах ёстой болгож байдаг. Яагаад гэвэл гэм нүглийн төлөөс нь үхэл юм (Ром 6:23). Гэвч Бурхан биднийг яллахын оронд Өөрийн хайраа харуулахаар шийдсэн нь талархалтай (Ром 5:8).

Фарисайчууд завхайрч байгаад үйлдэл дээрээ баригдсан нэг эмэгтэйг Есүс дээр авч ирээд түүнийг чулуугаар шидэх ёстой эсэх талаар Түүнээс асуух үед Тэрээр “хэрэв та нарын дунд нүгэлгүй хүн байгаа бол тэр эхлээд энэ эмэгтэй рүү чулуу шидэг” (Иохан 8:7) гэсэн. Гэвч энэ жишээ нь Есүс цаазаар авах ялыг бүрэн эсэргүүцдэг гэсэн заалт болж тайлбарлагдаж чадахгүй. Есүс зүгээр л Фарисайчуудын хоёр нүүртэй байдлыг илчилсэн. Фарисайчууд Есүсээр Хуучин гэрээний хуулийг зөрчүүлж, Түүнийг олны өмнө унагахын оролдсон болохоос яг үнэндээ эмэгтэй чулуугаар шидэх эсэх нь тэдэнд ямар ч хамаагүй байв (үйлдэл дээрээ баригдсан эрэгтэй нь хаана байна?). Бурхан Өөрөө цаазаар авах ялыг санаачилсан байдаг: “Хэн хүний цусыг урсгана, түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ” (Эхлэл 9:6). Есүс зарим тохиолдлуудад цаазаар авах ялыг дэмжих байсан. Есүс мөн цаазаар авах зохистой нөхцөл байдалд ч нигүүлсэл үзүүлж байсан (Иохан 8:1-11). Элч Паул ч цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байсан засгийн газрын эрх мэдлийг тодорхой хүлээн зөвшөөрсөн харагддаг(Ром 13:1-7).

Тэгвэл үхлийн шийтгэлийн талаар Христэч үзэл баримтлал ямар байх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, Бурхан Өөрийн үгэндээ цаазаар авах ялыг санаачилсан болохыг бид санах ёстой. Тийм болохоор бид Түүнээс илүү өндөр ёс суртахууны стандартыг санаачилж чадна гэж бодох нь давилуун, бардамнаж байгаа хэрэг болно. Бурханд бусдаас хангалттай илүү өндөр стандарт бий. Тэр бол төгс. Тэрхүү стандарт нь зөвхөн бидэнд ч бус, бүр Түүнд Өөрт нь ч гэсэн хэрэгждэг. Тиймээс Тэр хязгааргүй хэмжээгээр хайрлаад зогсохгүй, Түүний энэрэл нь хязгааргүй хэмжээтэй байдаг. Мөн Түүний уур хилэн ч хязгааргүй хэмжээтэйг харж болох бөгөөд эдгээр зүйлс нь Түүний Өөрийнх нь дотор бүрэн төгс баланстай зохицдог.

Хоёрдугаарт, Бурхан засаг захиргаанд цаазаар авах эсэхийг тогтоох эрх мэдлийг өгсөн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой (Эхлэл 9:6; Ром 13:1-7). Бурхан ямар ч нөхцөлд цаазаар авах ялыг эсэргүүцдэг гэж тунхаглах нь библийн бус. Христэд итгэгчдийн хувьд цаазаар авч байгаагын төлөө хэзээ ч баярлах ёсгүй нь тодорхой боловч хамгийн аймшигтай гэмт хэрэг үйлдэгчдэд зохих шийтгэл оноож буй засгийн газрын эрх мэдлийн эсрэг тэмцэх нь бас ухаалаг хэрэг биш.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Үхлийн шийтгэл буюу цаазаар авах ялын тухай Библи юу гэдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries