Асуулт
Христийн Бурхан чанар Библийн дагуу юу?
Хариулт
Есүс Өөрийгөө онцгойлон Бурхан гэж тунхагласан дээр нэмж хэлэхэд Түүний дагалдагчид ч гэсэн Христийн Бурхан чанарыг хүлээн зөвшөөрч байсан. Тэд Есүс Бурхан л хийж чадах зүйл буюу гэм нүглийг уучлах эрхтэй байсан гэдгийг тунхагласан(Үйлс 5:31; Колоссай 3:13; Дуулал 130:4; Иеремиа 31:34). Энэ онцгой эрхтэй нь ойр холбоотой бас нэг баримт нь Есүс Өөрийгөө “үхсэн амьд бүх хүнийг шүүх” Нэгэн мөн гэж хэлсэн(2Тимот 4:1). Томас Есүсийг хараад “Миний эзэн, миний Бурхан” гэж хашхирсан(Иохан 20:28). Паул Есүсийг “агуу Бурхан ба Аврагч”(Тит 2:13) гэж дуудан, энэ дэлхий дээр хүмүүний биеийг өмсөн ирэхээсээ өмнө Есүс “Бурханы мөн чанар”-тай байсан гэж заасан(Филиппой 2:5–8). Еврей номыг бичигч Есүсийн талаар “Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед. Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн”(Еврей 1:8) гэсэн. Иохан “Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг(Есүс) нь Бурхан байсан”(Иохан 1:1) гэж бичсэн. Есүсийн Бурхан чанарын талаар заадаг ишлэлүүдийн жишээ маш их байдаг(Илчлэлт 1:17; 2:8; 22:13; 1Коринт 10:4; 1Петр 2:6–8; Дуулал 18:2; 95:1; 1Петр 5:4; Еврей 13:20). Гэвч эдгээрийн нэг нь ч Христ Өөрийн дагаж байсан хүмүүсээр Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байснаас илүү баталгаа болж чадахгүй.
Түүнчлэн Есүс Хуучин гэрээнд маш онцгой дуудагдаж байсан Яахвэ(Бурханы албан ёсны нэр) гэдэг нэрээр дуудагдсан. Хуучин гэрээний “золигч”(Дуулал 130:7; Хосеа 13:14) гэх нэр Шинэ гэрээнд Есүсийг нэрлэхэд ашиглагдсан(Тит 2:13; Илчлэлт 5:9). Есүс Иммануел гэж нэрлэгдсэн (Матай 1-"Бурхан бидэнтэй хамт"). Зехариа 12:10-д Яахвэ Бурхан хэлэхдээ “Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна” гэсэн байна. Харин Шинэ гэрээнд энэ нь Есүсийн цовдлогдолт болж хэрэгжсэн юм(Иохан 19:37; Илчлэлт 1:7). Хэрвээ Яахвэ Бурхан жадлагдаж, харагдсан бол, Есүс бас түүхэнд жадлагдаж, харагдсан. Тэгэхлээр Есүс бол Яахвэ Бурхан. Паул Исаиа 45:22–23 ишлэлийг Филиппой 2:10–11 дээр ишлэлдээ Есүст хэрэгжүүлэн тайлбарласан байдаг. Цаашилбал Есүсийн нэр Яахвэ Бурханы нэртэй хамт залбиралд хэрэглэгдсэн байна. “Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай”(Галат 1:3; Ефес 1:2). Хэрвээ Христ Бурхан л биш бол энэ нь доромжлол болно. Есүсийн нэр Яахвэ Бурханы нэртэй хамт Есүсийн агуу захирамжын тушаалд орсон байдаг. “Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр(ганц тоо) тэдэнд баптисм хүртээж...”(Матай 28:19; түүнчлэн 2Коринт 13:14-с харж болно).
Зөвхөн Бурхан л хийж чадах ажил үйлсэд Есүсийн нэр бас хамрагдсан байдаг. Есүс үхлээс дахин амилаад(Иохан 5:21; 11:38–44) зогсохгүй гэм нүглүүдийг уучилж(Үйлс 5:31; 13:38), бас энэ дэлхийг бүтээсэн бөгөөд тэтгэн дэмжихэд оролцож байдаг(Иохан 1:2; Колоссай 1:16-17)! Энэ тал нь Яахвэ ганцаараа бүхнийг бүтээсэн гэж үзэхэд илүү их хүчтэй түлхэц болдог(Исаиа 44:24). Цаашилбал Христ зөвхөн Бурханд л байх онцгой шинж чанаруудтай. Тэрээр үүрд мөнхийн (Иохан 8:58), хаа сайгүй оршигч(Матай 18:20, 28:20), бүхнийг мэдэгч(Матай 16:21), бүхнийг чадагч(Иохан 11:38-44) юм.
Ер нь хүн Бурхан гэдгээ батлахын тулд, дор хаяж үүнийг үнэн гэдэгт итгүүлж бусдыг хуурахын тулд ямар нэг баталгаа харуулж, итгүүлэх шаардлагатай болно. Христ Өөрийн Бурхан чанарыг батлан харуулахын тулд олон гайхамшигуудыг үйлдсэн төдийгүй үхсэн хүнийг ч амилуулсан. Есүсийн үйлдсэн гайхамшгаас цөөхөн хэдийг дурьдахад тэр усыг дарс болгосон(Иохан 2:7), усан дээгүүр алхсан(Матай 14:25), бодит материал биетийг олшруулсан(Иохан 6:11), сохор хүн(Иохан 9:7), уяман өвчтөн(Марк 2:3) бусад өвчтэй хүмүүсийг эдгээж(Матай 9:35; Марк 1:40–42), үхсэн хүнийг ч амилуулж байсан(Иохан 11:43–44; Лук 7:11–15; Марк 5:35). Цаашлаад Христ Өөрөө үхлээс амилсан юм. Харь домгийн бурхдын үхсэн, амилсан гэдгээс илүү ялгаатай нь Есүсийн амилалт бусад шашнуудын хувьд ч онцгойлон хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй үүнээс илүү баталгаатай бичээс, түүхэн баримттай зүйл байдаггүй. Доктор Гари Хабермас Христэд итгэдэггүй шүүмжлэгч эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрдөг түүхэн арван хоёр баримтыг судлан жагсааж бичсэн байна. Үүнд:
1. Есүс цовдлогдож нас барсан.
2. Тэр оршуулагдсан.
3. Түүний үхэлд дагалдагчдаа цөхрөл, итгэл найдваргүй байдалд хүргэсэн.
4. Есүсийн булш хэдэн өдрийн дараа хоосон болсон нь мэдэгдсэн.
5. Дагалдагчид амилсан Есүсийг харж мэдэрсэн гэдэгтээ итгэлтэй байсан.
6. Үүний дараа дагалдагчид эргэлзэж айсан хүмүүсээс зоригтой итгэгчид болж хувирсан.
7. Энэ зүйлс анхны Чуулганы номлон түгээж байсан зүйлийн гол цөм болсон.
8. Энэ мэдээ Иерусалимд түгэн тархсан.
9. Энэ номлол, түгээлтийн үр дүнд Чуулган төрөн гарж, өсөж эхэлсэн.
10. Мөргөл өргөх үндсэн өдөр нь Саббат өдөр(Бямба гараг) байснаа Амилалтын өдөр буюу Ням гараг болж солигдсон.
11. Эргэлзэгч Иаков итгэгч болсон. Тэр бас амилсан Есүсийг харсан бөгөөд Түүнд итгэсэн байна.
12. Христ итгэлийн дайсан Паул итгэгч болсон. Тэр амилсан Есүсийг харж итгэсэн бөгөөд Түүнийг мэдэрсэн байна.
Хэрэв хэн нэгэн хүн энэ жагсаалтын дагуу батлан харах гэвэл эдгээр зүйлсийн цөөхөн хэд нь л амилалт болон Есүсийн үхэл, оршуулагдалт, амилалт, дахин үзэгдсэн тухай сайн мэдээний үнэнийг батлан харуулж чадна(1Коринт 15:1-5). Хэдийгээр дээрх зүйлсийн нэг юмуу хоёрыг нь онолын хувьд тайлбарлан хэлж болиулсан ч зөвхөн амилалт л дээрх бүхнийг тайлбарлан боломжтой болгож чадна. Шүүмжлэгчид хүртэл амилсан Есүсийг харсан гэх дагалдагчдын тунхаглалыг хүлээн зөвшөөрдөг. Ямар ч худал үг, хууран мэхлэлт байсан амилалтын нөлөөлсөн шиг хүмүүсийг өөрчлөн босгож чадахгүй. Юуны түрүүнд ингэж ярьснаар тэдэнд ашигтай зүйл нь юу байв? Христитгэл тийм ч алдартай байгаагүй бөгөөд энэ нь тэдэнд ямар ч мөнгө олж өгч чадахгүй нь тодорхой байсан. Хоёрдугаарт, худал хэлэгчид тийм шийдвэртэй амиа золиослогчид байж чадахгүй. Дагалдагчдын өөрсдийн итгэлийнхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүслийг амилалтаас өөр зүйлээр тайлбарлаж ерөөсөө чадахгүй. Тиймээ, олон хүн өөрсдийн үнэн гэж бодож байгаа худал зүйлийн төлөө амиа өгөхөөс буцахгүй байж чадах ч тэд худал гэж мэдсэн бол ер чадахгүй.
Дүгнэн хэлэхэд Христ Өөрийгөө Яахвэ гэж тунхагласан бөгөөд Тэр Бурхан байсан(зүгээр л “бурхан” биш жинхэнэ үнэн Бурхан). Түүний дагалдагчид ч(бүгд хуурамч шүтээнээс айдаг Иудей хүн байсан боловч) Түүнийг ингэж хүлээн зөвшөөрч итгэж байсан. Христ Өөрийн Бурхан гэдгээ олон гайхамшгуудаар баталсны дотор Түүний дэлхийг гайхшруулсан амилалт ордог. Өөр ямар ч таамаглал эдгээр баримтуудыг тайлбарлаж чадахгүй.
English
Христийн Бурхан чанар Библийн дагуу юу?