settings icon
share icon
Асуулт

Чөтгөрт эзэмдүүлэлтийн талаар Библи юу гэж хэлдэг вэ?

Хариулт


Чөтгөрт эзэмдүүлсэн юмуу чөтгөрийн нөлөөнд автсан хүмүүсийн талаар зарим жишээнүүд Библид байдаг. Эдгээр жишээнүүдээс бид муу сүнсний нөлөөний зарим шинж тэмдэгийг, мөн тухайн хүн хэрхэн чөтгөрт эзэмдүүлж байгаа талаар тодорхой ойлгоц олж авах боломжтой. Зарим библийн багц ишлэлүүдийг энд дурьдаж болно. Матай 9:32-33; 12:22; 17:18; Марк 5:1-20; 7:26-30; Лук 4:33-36; Лук 22:3; Үйлс 16:16-18. Эдгээрийн зарим багц ишлэлүүдэд чөтгөр эзэмдэх нь ярих чадваргүй болгох, хараагүй болгох, татаж унах шинж тэмдэг гэх мэт бодит бие махбодийн өвчин эмгэгт хүргэсэн байдаг. Бусад тохиолдолд нь хувь хүний хорон муу зүйл үйлдэхэд хүргэдэг бөгөөд Иудас гол жишээ нь болсон байна. Үйлс 16:16-18д сүнс боол охинд түүний мэдэхээс илүү давуу зүйлсийг мэдэх мэдлэгийг өгсөн харагддаг. Гадаренд амьдардаг олон тооны чөтгөрт эзэмдүүлсэн хүн (Легион) ер бусын супер хүчтэй байсан төдийгүй булшнуудын дунд нүцгэн амьдардаг байжээ. Саул хаан Эзэний эсрэг тэрсэлснийх нь дараа муу сүнс түүнийг зовоож байсан (1 Самуел 16:14-15; 18:10-11; 19:9-10) нь шаналал бухимдалтай зан чанарыг төдийгүй Давидыг алах гэсэн хүслийг нь улам ихэсгэх нөлөө үзүүлсэн.

Иймэрхүү байдлаар чөтгөрт эзэмдүүлэх нь бодит сэтгэл зүйн асуудалд хамааруулах боломжгүй бие махбодийн өвчин, уур хилэн болон гутранги байдалд хүргэх зан чанарын өөрчлөлт, ер бусын хүч чадал, ойворгон зан, нийгмийн эсрэг зан төлөв болон магадгүй энгийн мэдлэгээр олж авах боломжгүй зарим мэдээллийг хуваалцах чадвар зэрэг янз бүрийн, өргөн хэмжээний шинж тэмдэг харуулдаг байна. Эдгээр онцлог шинжүүдийн бараг бүгд эсвэл зарим нэг нь өөр байдлаар тайлбарлагдах боломжтой ч гутарсан хүн болгоныг, эсвэл татаж унадаг хүн бүрийг чөтгөрт эзэмдүүлсэн гэж үзэж болохгүй гэдгийг санах нь чухал. Үүний эсрэгээр барууны соёлд хүмүүсийн амьдрал дахь сатаны нөлөө, оролцоог чухалчлан авч үздэггүй.

Бие махбодын эсвэл сэтгэл зүйн ялгаатай байдал дээр нэмэн чөтгөрийн нөлөөг харуулах сүнслэг шинж чанарууд бас байж болно. Үүнд уучлахаас татгалзах явдал (2 Коринт 2:10-11), Есүс Христ болон Түүний цагаатгах ажилтай хамааралтай (2 Коринт 11:3-4, 13-15; 1 Тимот 4:1-5; 1 Иохан 4:1-3) буруу сургаалд итгэх болон түүний тархалт зэрэг орж болно.

Христэд итгэгчдийн амьдрал дахь муу сүнснүүдийн нөлөөллийн тухайд бол элч Петр диавол нөлөө үзүүлж болно гэсэн том жишээг харуулдаг (Матай 16:23). Муу сүнсний хүчтэй нөлөөн дор байдаг Христэд итгэгчдийг зарим нь “чөтгөрт эзэмдүүлсэн” гэж тодорхойлдог боловч Христэд итгэгчид чөтгөрт эзэмдүүлсэн талаар Бичээсийн ямар ч жишээ байхгүй. Ихэнх теологичид Христитгэгч хүний дотор Ариун Сүнс оршиж байгаа (2 Коринт 1:22; 5:5; 1 Коринт 6:19) бөгөөд Бурханы Сүнс чөтгөртэй орших газраа хуваалцахгүй учраас муу сүнсэнд эзэмдүүлэх боломжгүй гэж итгэдэг.

Эзэмдүүлэхийн тулд тухайн хүн өөрийгөө хэрхэн нээх талаар бидэнд тодорхой мэдээлэл байхгүй. Хэрвээ Иудагийн тохиолдол нь гол төлөөлөл болно гэж үзэх юм бол тэр шуналаасаа болоод (Иохан 12:6) өөрийн зүрхээ муу сүнсэнд нээсэн байдаг. Тиймээс хэн нэгэн өөрийн зүрхээ байнга үйлддэг гэм нүгэлдээ автагдуулах юм бол муу сүнс орохыг урьж байгаатай ялгаагүй болох юм байна гэж таамаглаж болно. Илгээлтийн эздийн туршлагаас харах юм бол муу сүнсэнд эзэмдүүлэх нь мөн харь хуурамч бурхадын мөргөл болон ид шидийн материаллаг зүйлс хэрэглэх зэрэгтэй холбоотой байж болох юм. Бичээс байнга л хиймэл шүтээний мөргөлийг муу сүнс чөтгөрийн бодит мөргөлтэй холбож байдаг болохоор (Левит 17:7; Дэд хууль 32:17; Дуулал 106:37; 1 Коринт 10:20), хиймэл шүтээн шүтэх нь муу сүнсэнд эзэмдүүлэхэд хүргэнэ гэж хэлэхэд нэг их гайхаад байх хэрэггүй болно.

Дээрх библийн багц ишлэл болоод илгээлтийн эздийн туршлага дээр үндэслэхэд олон хүмүүс өөрсдийн байнга үйлдэж буй гэм эсвэл буруу шүтээний оролцоо(ухамсартай эсвэл ухамсаргүй) зэргээр өөрсдийн амьдралд чөтгөр оролцох үүдийг нээдэг гэж дүгнэж болно. Жишээ дурьдах юм бол ёс суртахуунгүй байдал, тухайн хүний ухамсарыг алдагдуулах хар тамхи, архины хэрэглээ, тэрслэл, өшөө хорсол, хэтэрсэн бясалгал зэрэг орж болох юм.

Мөн нэмж хэлэх зүйл байна. Хэрэв Эзэн тэдэнд зөвшөөрөхгүй бол Сатан болон түүний дагуул муу сүнснүүд юу ч хийж чадахгүй (Иовч 1-2). Иудагийн урвалтын тохиолдлыг харахад ч гэсэн Сатан өөрийн зорилгоо гүйцээж байгаа мэт харагдаж байгаа ч бодит байдалд Бурханы сайн зорилго гүйцсэн байдаг. Зарим хүмүүс чөтгөрийн үйл ажиллагаа болон ид шидийг эрүүл бусаар гайхан биширчихсэн байдаг. Энэ бол ухаалаг бус, мөн библийн биш ойлголт. Хэрвээ бид Бурханыг дагаж, хэрвээ бид Түүний хуяг дуулгаар зэвсэглэж Түүний хүч чадалд найдах юм бол (Eфес 6:10-18) бидэнд муу сүнснээс айх шаардлага ер байхгүй бөгөөд Бурхан бүгдийг захирдаг!

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Чөтгөрт эзэмдүүлэлтийн талаар Библи юу гэж хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries