settings icon
share icon
Асуулт

Библи динозавруудын тухай юу хэлдэг вэ? Библи дээр динозаврууд байдаг уу?

Хариулт


Библи дээрх динозавруудын тухай сэдэв нь Христитгэлийн хүрээнд газар дэлхийн нас, түүхтэй холбоотой нээлттэй маргааны асуудлын нэг хэсэг болохын хувьд Эхлэл номын зөв тайлбар, бидний эргэн тойронд буй материаллаг бодит нотолгоог яаж авч үзэх вэ зэрэг асуудлуудтай холбогддог. Дэлхий маш урт удаан хугацааны түүхтэй гэж итгэдэг хүмүүс Библи динозаврыг дурьдаагүй гэж үздэг. Тэдний үзлээр бол анхны хүн энэ дэлхий дээр амьдарч эхлэхээс хэдэн сая жилийн өмнө динозаврууд нас барсан юм. Библийг бичсэн хүмүүс динозаврыг амьдаар нь харах боломжгүй байсан.

Дэлхий арай бага, нас залуутай гэж итгэдэг хүмүүс Библи динозаврын тухай дурьдсан боловч яг тодорхой “динозавр” гэсэн үг хэрэглээгүй гэж үздэг байна. Үүний оронд Еврей танниун(tanniyn) гэдэг үг хэрэглэсэн гэжээ. Танниун гэдэг үг Монгол Библид хэд хэдэн ялгаатай үгээр орчуулагдсан байна. “Далайн мангас” мөн зарим тохиолдолд “могой” гэж орчуулсан байна. Түүнчлэн ерөнхийдөө “луу” гэж орчуулагдсан байдаг. Танниун бол хүчирхэг том матрын нэгэн төрөл байсан мэт харагдаж байна. Энэ амьтан Хуучин гэрээнд ойролцоогоор гучин удаа дурьдагдсан бөгөөд хуурай газар, усан дотор аль алинд байдаг гэж бичигдсэн байна.

Хуучин гэрээний туршид энэ том матрын тухай ойролцоогоор гучин удаа гарснаас гадна бас библийн бичигч хүмүүс динозаврын тухай бичсэн байж магадгүй гэж эрдэмтэд таамагладаг нэлээд хэдэн том амьтдын тухай дурьдагдсан байдаг. Усны үхэр бол Бурханы бүтээлүүдийн хамгийн хүчирхэг нь бөгөөд түүний сүүл нь хуш мод шиг байдаг(Иов 40:15) гэжээ. Зарим эрдэмтэд энэ усны үхрийг заан юмуу эсвэл армаана байсан гэж тайлбарлахыг оролддог. Бусад нь заан болон армааны сүүл хуш модтой харьцуулшгүй нарийхан учраас боломжгүй гэдэг. Брахиозавр болон Диплодок гэх мэт динозаврууд хэн нэгэн хуш модтой зүйрлүүлж болмоор маш аварга том сүүлтэй байдаг.

Эртний соёл иргэншил бүрд ямар нэгэн байдлаар аварга матрыг бэлэг тэмдэг болгосон зүйл байдаг. Хойд Америкт байдаг хадны сүг зураг, янз бүрийн олдвор, жижиг шавран дээрх тэмдэг дүрс нь динозаврын өнөө үеийн бэлэгдэл болон ирсэн байдаг. Өмнөд Америкаас олдсон хадан дээрх зурганд Диплодоктай адилхан амьтныг хүн унаж яваа дүрс, мөн түүнчлэн Трицератоп, Птеродактил, болон Тираннозавр зэрэг амьтадтай төстэй дүрсүүд хадгалагдан үлдсэн байна. Ромын мозайк, Маяагийн шавар ваар, Вавилоны хотын хана хэрмүүд бүгд ñî¸ë иргэншил, ãàçàð íóòãèéí áàéðøëààñ ¿ë õàìààðàí äýýðõ àìüòàäûã ñîíèðõîæ áàéñíûã ãýð÷èëäýã. Марко Пологийн Мянган жилийн элдэв явдал гэх мэт гайхалтай түүхэн бичиг баримт аймшигтай мангасуудын тухай шидэт үлгэрүүд шиг зүйлстэй холилдон бичигдсэн байдаг. Ãýâ÷ îð÷èí ¿åä èéì ç¿éëèéã èõýâ÷ëýí ýðãýëçýэтэй áàéäëààð õ¿ëýýæ àâàõ õàíäëàãàòàé áàéäàã.

Нэмж хэлэхэд хүн динозавар хоёр хамтдаа амьдарч байсан гэх түүхэн болон антропологийн их хэмжээний олдворууд байдаг бөгөөд үүний нэг жишээ нь Төв Ази болон Хойд Америкаас хүний мөр болон дизозавруудын ул мөр хамтдаа чулуужсан байдлаар олдсон байна.

За тэгвэл Библи дээр динозавр байдаг болов уу? Энэ асуудал шийдэгдтэл нэлээд их хугацаа байна. Зөвхөн та эргэн тойронд байгаа ертөнцөө хэрхэн харах, боломжтой байгаа нотолгоонуудыг яаж тайлбарлан хүлээж авахаас шалтгаална. GotQuestions.org-н баг болох бид газар дэлхий богино настай бөгөөд динозавр хүн хоёр зэрэгцэн оршиж байсан гэж итгэдэг. Бид динозаврууд Үер, түүнчлэн хүрээлэн буй орчны гэнэтийн өөрчлөлт, хүний эцэс төгсгөлгүй тэлэлт, ангуучлалтаас болж сүйрсэн гэж итгэдэг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Библи динозавруудын тухай юу хэлдэг вэ? Библи дээр динозаврууд байдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries