settings icon
share icon
Асуулт

Бурхан яаж сүнслэг бэлгүүдийг хуваарилдаг вэ? Бурхан надад миний асуусан сүнслэг бэлгийг өгөх болов уу?

Хариулт


Ром 12:3-8 болон 1Коринт 12 бүлэг нь Христитгэгч бүрт Эзэний сонголтын дагуу сүнслэг бэлэг өгөгддөг гэдгийг маш тодорхой хэлдэг. Сүнслэг бэлгүүд нь Христийн биеийг босгон байгуулахын төлөө өгөгдсөн (1Коринт 12:7, 14:12). Бэлгүүд яг хэзээ өгөгддөг цагийн хувьд онцгойлсон юм байхгүй. Ихэнх нь сүнслэг бэлгийн хувьд сүнслэг төрөлтийн (аврагдсан хором) үед өгөгдөнө гэж таамагладаг. Гэвч, зарим нэг ишлэл дээр Бурхан дараа нь ч гэсэн сүнслэг бэлгүүдийг өгдөг гэдгийг харуулсан байна. 1Тимот 4:14 болон 2Тимот 1:6 хоёр хоёул Тимот томилогдох үедээ “эш үзүүллэгээр” бэлэг хүлээж авсан тухай дурддаг. Энэ нь Тимотын томилгоон дээр ахлагчдын нэг нь түүний ирээдүйд хийх үйлчлэлийг нээх сүнслэг бэлгийн тухай ярьсан байж мэдэхээр харагдана.

Мөн 1Коринт 12:28-31 болон 1Коринт 14:12-13 хэсгүүдээс Бурхан (бид биш) бэлгүүдийг сонгодог гэдгийг бид мэдэж болно. Эдгээр хэсэгт бас хүн бүр онцгой бэлэгтэй байх тухай заадаг. Паул Коринтын итгэгчдэд хэрэв тэд сүнслэг бэлгүүдийг хүсэх юмуу эрж хайж байгаа бол босгон байгуулах бэлгүүдийн араас илүүтэй тэмүүлэх хэрэгтэй гэж заасан, жишээлбэл үүнд нь эш үзүүллэг орох юм (бусдыг барьж байгуулахын төлөө Бурханы үгийг ярихыг хэлнэ). Тэгэхлээр хэрэв тэдэнд өгөгдөх ёстой байсан нь аль хэдийн өгөгдсөн байгаад илүү агуу бэлгүүдийг олж авах боломж цаашид байгаагүй юм бол Паул яагаад тэдэнд “агуу” бэлгүүдийг хүсэн тэмүүл гэж хэлсэн юм бол? Энэ нь Бурханы хүмүүсийг захирах сайн захирагч байхын тулд Бурханаас мэргэн ухааныг Соломон хүссэн шиг Түүний чуулганд илүү үр ашигтай байхын тулд бидэнд хэрэгцээтэй бэлгүүдийг Бурхан бидэнд өгөх болно гэсэн итгэл үнэмшил рүү биднийг удирддаг.

Хэдий ийм боловч эдгээр бэлэг нь бидний хүслээр бус Бурханы сонгосноор хуваарилагддаг гэдэг нь хэвээрээ л байна. Хэрэв Коринтын итгэгч бүр онцгой бэлэг, ялангуяа эш үзүүллэгийг хичээнгүйлэн хүссэн бол тэд хичээнгүйлэн хүссэн гэсэн шалтгаанаар Бурхан бүгдэд нь адил бэлэг өгөхгүй байсан. Хэрэв Тэр тэгсэн бол Христийн биеийн бусад олон үүрэг ажилд хэн үйлчлэх байсан бол?

Нэг хангалттай тодорхой зүйл бий—тэр бол Бурханы тушаал нь Бурханы боломж олголт юм. Хэрэв Бурхан бидэнд ямар нэг юм хийхийг (гэрчлэх, хайр хүртээгүй хүмүүсийг хайрлах, үндэстнийг дагалдуулах гэх мэт) тушааж байгаа бол Тэрээр үүнийг хийх боломжыг бидэнд олгож байгаа юм. Зарим нь бусад хүмүүс шиг сайнмэдээ тараах бэлэг (авъяас) байхгүй боловч Бурхан бүх Христитгэгчдийг дагалдуулалт юмуу гэрчлэл хий гэж тушаадаг (Mатай 28:18-20; Үйлс 1:8). Бидэнд сайнмэдээний сүнслэг бэлэг байх эсэх нь хамааралгүйгээр бид бүгд сайнмэдээ тараахаар дуудагдсан. Үгийг судлахын тулд хичээж, заах чадвараа хөгжүүлж буй зориулалт бүхий Христитгэгч хүн нь заах сүнслэг бэлэг өгөгдсөн боловч үүнийгээ үл тоомсорлож буй нэгнээс илүү сайн багш болох боломжтой.

Сүнслэг бэлгүүд нь бид Христийг хүлээн авах үед өгөгддөг үү эсвэл Бурхантай хамт бид алхах үед суулгагддаг уу? Хариулт нь хоёулаа. Ерөнхийдөө сүнслэг бэлгүүд нь авралын үед өгөгддөг боловч бас сүнслэг өсөлтөөр суулгагдах хэрэгтэй байдаг. Зүрхэн дэх хүслээ дагаж, хөгжүүлэн сүнслэг бэлэг болгож чадах уу? Аль нэг сүнслэг бэлгийг хүсэн тэмүүлж болох уу? 1Коринт 12:31 үүнийг боломжтой гэж зааж байгаа мэт харагдана: “үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүл.” Та Бурханаас сүнслэг бэлэг хүсэн гуйж, тэрхүү талбараа хөгжүүлэх гэж хичээж оролдох нь боломжтой. Үүний хажуугаар хэрэв энэ нь Бурханы хүсэл биш бол та хичнээн хүсээд ч тэрхүү сүнслэг бэлгийг хүлээж авч чадахгүй. Бурхан туйлын мэргэн ухаантай бөгөөд Тэрээр таныг ямар бэлгүүдээр Түүний хаанчлалын төлөө хамгийн үр дүнтэй ажиллаж чадахыг мэдэж байгаа.

Нэг бэлэг юмуу эсвэл өөр нэгээр та хичнээн чадвартай байсан ч гэсэн бид сүнслэг бэлгүүдийн жагсаалтанд дурдагдсан дараах олон талбаруудыг өөртөө хөгжүүлэх дуудлага авсан: зочломтгой байх, энэрлийн үйлс харуулах, бие биедээ үйлчлэх, сайнмэдээ тараах гэх мэт. Бид Түүний алдрын төлөө бусдыг барьж байгуулах зорилгоор хайрын улмаас Бурханд үйлчлэхийг эрэлхийлэх үед Бурхан Өөрийн нэрэнд алдрыг авчирч, Өөрийн чуулганыг өсгөж бас биднийг шагнадаг (1Коринт 3:5-8, 12:31–14:1). Бурханыг өөрийн баяр хөөр болгоход Тэрээр бидэнд зүрхний хүслийг өгөх болно гэж амласан (Дуулал 37:4-5). Энэ нь мэдээж Түүнд үйлчлэх нь бидэнд амьдралын зорилго болоод сэтгэл хангалуун байдлыг авчирах арга зам гэдгийг мэдүүлж, биднийг бэлтгэдэг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурхан яаж сүнслэг бэлгүүдийг хуваарилдаг вэ? Бурхан надад миний асуусан сүнслэг бэлгийг өгөх болов уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries