settings icon
share icon
Асуулт

Христитгэлтнүүд эмч рүү явах хэрэгтэй юу?

Хариулт


Эмчид үзүүлнэ гэдэг Бурханд итгэлгүйгээ харуулж байгаа хэрэг гэж итгэдэг зарим Христэд итгэгчид байдаг. Үг-Итгэл гэдэг нэртэй хөдөлгөөний дотор эмчид үзүүлнэ гэдэг үнэндээ Бурханы эдгээх гэж байгаа үйлдэлд саад болж буй итгэлгүй байдал гэж тооцдог. Христэч Шинжлэх Ухаан гэдэг нэртэй бүлэглэлд эмчийн тусламжыг эрж хайх явдал нь Бурханы биднийг эдгээхээр өгсөн сүнслэг энергийг ашиглахад саад тотгор авчирдаг гэж үзэх тохиолдол байдаг. Эдгээр үзэл баримтлал нь логикийн хувьд утгагүй. Хэрвээ таны машин эвдрэх юм бол та машины засварт аваачих уу, эсвэл Бурхан гайхамшгаа үзүүлж таны машиныг засна гээд хүлээгээд байх уу? Бас таны гэрийн паар хагарч ус гоожих юм бол Бурхан асуудлыг шийднэ гээд хүлээгээд суух уу эсвэл сантехник ч дуудах уу? Бурхан машиныг засварлах, хагарсан усны хоолойг солихтой л адил бидний биеийг эдгээх чадвартай. Бурхан эдгэрэлийн гайхамшиг үйлддэг, үйлдэх ч боломжтой гэдэг нь энэхүү шинжлэх ухааны талбарт чадвар эзэмшсэн, бас бидэнд туслах бололцоотой хүмүүсийн тусламжыг авахгүйгээр дандаа л Бурханаас гайхамшгийг хүсэх хэрэгтэй гэсэн утгатай байж чадахгүй.

Эмч нарын тухай Библид маш олон удаа дурьдсан. Өгүүлж буй хам сэдвээс нь хамааралгүй сонгон аваад итгэгч хүн эмчид үзүүлэх ёсгүй гэж хэлэх боломжтой цор ганц ишлэл бол Шастирын дэд 16:12. “Хаанчлалынхаа гучин ес дэх жилд Аса хөлдөө өвчтэй болжээ. Түүний өвчин хүнд байсан боловч өвчин дотроо ч хүртэл тэрээр Эзэнийг хайлгүй, харин эмч нарт хандав.” Асуудал нь Аса эмч нартай зөвлөлдсөндөө бус харин “Эзэнийг хайгаагүй явдал байсан”. Хэдийгээр бид эмчид үзүүлсэн ч бидний туйлын итгэл маань эмчид бус Бурханд л байх хэрэгтэй гэсэн үг.

Библийн олон ишлэлүүд дээр дараах эмчилгээний зүйлсийг хэрэглэсэн талаар гардаг. Үүнд: шарх боосон (Исаиа 1:6), тос (Иаков 5:14), тос болон дарс (Лук 10:34), навч (Eзекиел 47:12), дарс (1 Tимот 5:23), гавар, илүү тодорхой “Гилеадын гавар” (Иеремиа 8:22) гэх мэт. Мөн Үйлс болон Лукын сайн мэдээ номын бичээч Лукыг Паул “хайрт эмч” гэж дурьдсан байдаг (Колоссай 4:14).

Марк 5:25-30-д гарч буй түүхэнд нэгэн цус алдах өвчнөөр зовж буй эмэгтэй хэдийгээр олон эмч нарт үзүүлж, өөрийн бүх мөнгөө дуусгасан боловч эдгэрэл авч чадахгүй байгаа тухай гардаг. Тэр Есүс рүү ирэхдээ Есүсийн хувцасны хормойд л хүрэх юм бол эдгэрнэ гэж бодсон. Түүний хувцсанд хүрээд эдгэрсэн. Есүс Өөрөөс нь яагаад үргэлж гэмтнүүдтэй хамт байдаг тухай асуусан Фарисайд хариулахдаа “эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй” (Maтай 9:12) гэсэн байдаг. Эдгээр ишлэлүүдээс дараах зарчмууд урган гарч болох юм:

1) Эмч нар бол Бурхан биш бөгөөд тэднийг тийнхүү ойлгож үзэх хэрэггүй. Зарим үед тэд маш сайн тусламж болж чадах ч зарим үед таны мөнгийг үрэхээс өөрөөр тус үзүүлж чадахгүй тохиолдол бий.

2) Эмчид үзүүлэх, “дэлхийлэг” эдгэрэлийг эрж хайх явдлыг Бичээст ер хориглоогүй. Үнэндээ, эмнэлгийг тусламжинд илүү ач холбогдол өгсөн.

3) Бие махбодийн өвчин бэрхшээлд Бурханы тусламж оролцоог эрж хайхыг урамшуулах хэрэгтэй (Иаков 4:2; 5:13). Тэрээр бидний хүсэж буй бүх зүйлд хариулах болно гэж амлаагүй (Исаиа 55:8-9) боловч Түүний хийх үйлдэл нь хайр дотор, бидний хамгийн сайн тусын тулд хийгдэх болно гэдэгт бат итгэлтэй байж болно (Дуулал 145:8-9).

Тиймээс, Христэд итгэгч нар эмчид хандах хэрэгтэй юу? Бурхан биднийг оюун ухаанлаг оршигч болгон бүтээсэн төдийгүй бидэнд эм эмчилгээг бүтээж, өөрсдийн биеийг хэрхэн эмчлэх талаар суралцах чадварыг өгсөн. Энэхүү мэдлэг болон чадварыг ашиглаж бие махбодийг эдгээх явдалд ямар ч буруу байхгүй. Эмч нар бидний хувьд Бурханы бэлэг гэж үзэгдэх боломжтой бөгөөд тэднээр Бурхан эдгэрэл, сэргээлтийг зөвшөөрдөг. Үүний хажуугаар бидний туйлын итгэл, найдвар нь эмч юмуу эм эмчилгээнд бус Бурханд байх ёстой. Энэ талаар бэрхшээлтэй, хүнд шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд биднийг залбирахад мэргэн ухааныг өгнө гэж амласан Бурханд хандах хэрэгтэй шүү (Иаков 1:5).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христитгэлтнүүд эмч рүү явах хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries