settings icon
share icon
Асуулт

Христэч зүүдний тайлал? Бидний зүүд Бурханаас уу?

Хариулт


GotQuestions.org сайт бол Христэч зүүдний тайллын үйлчилгээ үзүүлдэг газар биш. Бид зүүд тайлдаггүй. Бид хүмүүсийн зүүд болон тэрхүү зүүднийх нь тайлбар нь Бурхан болон тухайн хүний хоорондох асуудал гэж хатуу итгэдэг. Тэгвэл Бурхан зүүдээр дамжуулан өнөөдөр ярьсаар байгаа юу? Бичээсийг харвал Бурхан олон хүмүүст зүүдээр нь дамжуулан ярьсан байдаг. Жишээ нь Иаковын хүү Иосеф (Эхлэл 37:5-10), Маригийн нөхөр Иосеф (Матай 2:12-22), Соломон (1 Хаад 3:5-15), болон бусад хэд хэдэн хүмүүс (Даниел 2:1, 7:1; Матай 27:19) бий. Бас Иоел эш үзүүлэгчийн эш үзүүллэгийг(Иоел 2:28) Үйлс 2:17-д Петр иш татсан хэсгийг нь ажиглан харвал Бурхан зүүдийг ашигладаг нь дурьдагдсан. Тиймээс ерөнхийдөө бол тийм, Бурхан зүүдээр дамжуулан ярьж чадна, бас ярьж болно.

Гэвч энэхүү үнэн баримтыг өнөөдөр бид өөрсдийн амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт ялгаа гарч ирнэ. Бидний ой тойндоо байнга санаж байх нэг чухал зүйл бол Библи бүрнээр бидэнд өгөгдсөн бөгөөд одооноос үүрд мөнхөд хүртэлх бидний мэдэхийг хүссэн бүх зүйлс үүгээр илэрхийлэгдсэн. Энэ нь Бурхан өнөөдөр гайхамшиг үйлдэхгүй эсвэл зүүдээр дамжуулан ажиллахгүй гэж хэлж байгаа юм биш. Харин Бурханы хэлсэн ямар нэг зүйлс, энэ нь зүүд, үзэгдэл, мэдрэмж, эсвэл “бусад янз бүрийн дуу хоолой” байсан хамаагүй Түүний бидэнд аль хэдийн илэрхийлэгдсэн Түүний үгтэй бүрэн нийцтэй, зөрөхгүй байна гэсэн үг. Зүүд Бичээсийн эрх мэдлээс илүү их эрх мэдэлтэй байж чадахгүй.

Хэрвээ танд Бурхан өгсөн байж магадгүй зүүд юмуу мэдрэмж байгаа бол үүнийгээ залбиралтайгаар Бурханы үгээр шалгаж, Бичээстэй нийцтэй байгаа эсэхийг шалгаж үзэх нь чухал. Хэрвээ тийм бол таны зүүдний дагуу Бурхан танаас юу хийхийг хүсч байгаа вэ гэдгийг залбирч шийдэх хэрэгтэй (Иаков 1:5). Бичээст хэн нэгэн Бурханаас зүүдээр ямар нэг мэдээ авсан бол Бурхан Өөрөө зүүдний утга учрыг байнга ямар нэг хүнээр юмуу, тэнгэр элчээр, эсвэл өөр тодорхой элчээрээ дамжуулан илэрхий болгодог (Эхлэл 40:5-11; Даниел 2:45, 4:19) нь харагдсан. Бурхан бидэнд хандан ярих үед Тэрээр Өөрийнхөө хэлэх гэж байгаа зүйлийг бүрэн ойлгогдохоор байлгаж таарна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэч зүүдний тайлал? Бидний зүүд Бурханаас уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries