settings icon
share icon
Асуулт

Эцсийн үеийн эш үзүүлэгийн дагуу юу тохиолдох вэ?

Хариулт


Библи эцсийн үеийн талаар маш их зүйлс хэлсэн байдаг. Библийн бараг ном болгон эцсийн үетэй холбоотой эш үзүүлэгийг оруулсан байна. Эдгээр бүх эш үзүүлэгийг аваад зохион байгуулна гэдэг бэрхшээлтэй. Тэгэхлээр эцсийн үед тохиолдоно гэж Библийн тунхагласан зүйлсийг маш товч дүгнэн дор дурьдаж байна.

Өргөгдөлт (rapture) гэдэг нэртэй үйл явдлаар Христ энэ дэлхийгээс бүх дахин төрсөн итгэгчдийг авч явах болно (1 Тесалоник 4:13-18; 1 Коринт 15:51-54). Христийн шүүлтийн суудлын өмнө эдгээр итгэгчид энэ дэлхийд хийсэн сайн үйлс, итгэмжтэй үйлчлэлийнхээ төлөө шагнагдах юмуу үйлчлэл, дуулгавартай байдал нь дутагдалтай нь шагналаа алдах боловч мөнх амиа алдахгүй (1 Коринт 3:11-15; 2 Коринт 5:10).

Антихрист (араатан) эрх мэдэлд хүрч долоон жилүүдийн турш Израильтай гэрээ байгуулах болно (Даниел 9:27). Энэ долоон жилийн цаг үеийг “зовлон(tribulation)” гэж нэрлэдэг. Энэ зовлонгийн үеэр аймшигтай дайн дажин, өлсгөлөн, тахал, байгалийн гамшиг тохиолдоно. Бурхан гэм нүгэл, хор хөнөөл, хорон муугийн эсрэг Өөрийн уур хилэнгээ асгах болно. Энэ зовлонд төгсгөлийн үеийн дөрвөн морьтоны үзэгдэлт, долоон тамга, бүрээ, аяганы шийтгэл зэрэг орох болно.

Долоон жилийн үйл явдлын хагас орчмын үед нь Антихрист Израильтай байгуулсан энх тайвны гэрээгээ зөрчиж дайн хийх болно. Антихрист “хоосролын бузар юм” авчрах төдийгүй тухайн үед баригдсан байх Иерусалимын сүмд өөрийн дүр төрхийг тавьж мөргөл үйлдүүлэх гэнэ (Даниел 9:27; 2 Тесалоник 2:3-10). Зовлонгын хоёр дахь хагасыг нь “агуу зовлон (the great tribulation)” (Илчлэлт 7:14) болон “Иаковын бэрхшээлийн үе” (Иеремиа 30:7).

Долоон жилийн зовлонгийн төгсгөлд Антихрист Иерусалимын эсрэг эцсийн дайралтаа явуулж Армагеддоны тулалдаан дээд цэгтээ хүрнэ. Есүс Христ эргэн ирж Антихрист болон түүний армийг устган, галт нууранд хаяна (Илчлэлт 19:11-21). Тэгээд Христ Сатаныг ёроолгүй гүнд барьж хүлэн 1000 жил байлгах бөгөөд Тэр өөрийн газрын хаанчлалаа энэхүү мянган жилийн туршид захирах болно (Илчлэлт 20:1-6).

Мянган жилийн төгсгөлд Сатан чөлөөлөгдөн, дахин ялагдаж, галт нууранд үүрд мөнхөд хаягдах болно (Илчлэлт 20:7-10). Тэгээд Христ агуу цагаан сэнтийний шүүлтээрээ бүх үл итгэгчдийг (Илчлэлт 20:10-15) галт нууранд бүгдийг нь хаяж орхино. Христ тэгээд итгэгчдийн мөнхийн орших газар болох шинэ тэнгэр, шинэ газар болон Шинэ Иерусалимыг яаравчлуулна. Тэнд цаашид гэм нүгэл, уй гашуу, үхэл байхгүй байна (Илчлэлт 21–22).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Эцсийн үеийн эш үзүүлэгийн дагуу юу тохиолдох вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries