settings icon
share icon
Асуулт

Өнөөдөр Христэч хүн чөтгөр зайлуулах ёслол үйлдэж чадах уу?

Хариулт


Чөтгөр зайлуулалт (чөтгөрүүдийг бусад хүмүүсийг орхиж, явахыг тушаах) нь Сайнмэдээний номууд болон Үйлс номд янз бүрийн хүмүүс үйлдэж байсан бөгөөд нэг хэсэг нь Христийн зааврын нэгээхэн хэсэг болгон дагалдагчид нь байсан (Матай 10) бол бусад нь Христийн нэрийг ашиглан үйлддэг (Марк 9:38); Фарисайчуудын хөвгүүд (Лук 11:18-19); Паул (Үйлс 16); ба зарим шившлэг хийдэг иудейчүүд (Үйлс 19:11-16) зэрэг байв.

Есүсийн шавь нар чөтгөр зайлуулалт гүйцэтгэж байсан зорилго нь Христийн чөтгөрүүдийн дээр ноёрхох эрх мэдэлтэйг харуулах явдал байсан (Лук 10:17) төдийгүй дагалдагч нар нь Түүний нэр дор болон Түүний эрх мэдлээр үйлдэж байсан эсэхийг шалгах явдал байсан мэт харагддаг. Энэ нь бас тэдний итгэлийг эсвэл итгэлгүй байдлыг илчилж байжээ (Матай 17:14-21). Энэхүү чөтгөрүүдийг зайлуулах үйлдэл нь дагалдагчдын үйлчлэлд чухал ач холбогдолтой байсан нь илт харагдана. Гэсэн хэдий ч чөтгөрүүдийг зайлуулалт нь дагалдагч бэлтгэх үйл явцад үнэндээ ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байдаг.

Сонирхолтой нь Шинэ гэрээний сүүлийн хэсгүүдэд чөтгөртэй дайтах талаар ямар нэг өөрчлөлт гарсан бололтой. Шинэ Гэрээний шууд зааж буй хэсэг (Ром номоос эхлээд Иуда хүртэл) чөтгөрийн үйл ажиллагааны талаар дурддаг боловч тэднийг хөөх үйлдлүүдийн талаар авч хэлэлцэхгүй бөгөөд итгэгчид үүнийг хийхийг уриалсан зүйл байдаггүй. Тэдний эсрэг зогсохын тулд хуяг дуулга өмсөх хэрэгтэй гэж бидэнд заадаг (Ефес 6:10-18). Бидэнд чөтгөрийг эсэргүүц (Иаков 4:7), түүнээс болгоомжил (1Петр 5:8), мөн амьдралдаа түүнд зориулсан байр гаргаж өгөх ёсгүй (Ефес 4:27) гэж заадаг. Гэсэн хэдий ч бид муу сүнсийг болон чөтгөрүүдийг бусдаас хэрхэн хөөх тухай, эсвэл бүр үүнийг хийх хэрэгтэй эсэх талаар ямар нэг заавар хэлээгүй.

Ефес номд муугийн хүчнүүдийн эсрэг тулаанд амьдралынхаа талбарт бид хэрхэн ялалт байгуулах ёстой талаар тодорхой зааврыг өгдөг. Эхний алхам нь "агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн" (2:2) замаа эвдэхийн тулд Христэд итгэлээ тавих явдал болно (2:8-9). Тэгээд бид дахин Бурханы нигүүлслийн дагуу хуучин бурханлаг бус зуршлуудаас татгалзаж, бурханлаг зуршлыг өмсөх ёстой (4:17–24). Энэ нь чөтгөрүүдийг зайлуулах арга замаар бус, харин оюун санаагаа шинэчлэх явдал юм (4:23). Бурханы хүүхдүүд шиг Түүнд хэрхэн дуулгавартай байх талаар хэд хэдэн практик зааврыг өгсний дараа бидэнд сүнслэг тулаан бодитой гэдгийг сануулдаг. Энэ нь чөтгөрийн ертөнцийн заль мэхийг зайлуулах бус, түүний эсрэг зогсох боломжийг олгодог тодорхой хуяг дуулгатай байж тулалдана (6:10). Бид үнэн, зөвт байдал, сайнмэдээ, итгэл, аврал, Бурханы үг, залбиралтайгаар зогсдог (6:10-18).

Бурханы үг бүрэн гүйцэд болсон үйл явдлаар Христитгэгчид сүнслэг ертөнцөд тулалдах тулаандаа анхны Христитгэгчдэд байснаас илүү их зэвсэгтэй болсон нь харагдаж байна. Чөтгөрүүдийг зайлуулах үүрэг нь ихэнх талбартаа Бурханы Үгээр дамжуулж, сайн мэдээ тараах ба дагалдагч бэлтгэх үйл явцаар солигдсон байна. Шинэ Гэрээн дэх сүнслэг дайны арга барилууд нь чөтгөрүүдийг зайлуулахтай хамааралгүй харагдаж байгаа нь үүнийг хэрхэн хийх зааврыг тодорхойлоход хэцүү болгож байна. Хэрэв шаардлагатай бол энэ нь тухайн хүнд Бурханы үгийн үнэн болон Есүс Христийн нэрийн талаар илчлэн мэдүүлснээр боломжтой болох мэт харагдана.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Өнөөдөр Христэч хүн чөтгөр зайлуулах ёслол үйлдэж чадах уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries