Асуулт
Бурханд итгэх итгэл болон шинжлэх ухаан зөрчилддөг үү?
Хариулт
Шинжлэх ухааныг “ажиглалт, тодорхойлолт, дүрслэлт, туршилтын судалгаа, болон хэвийн бус үзэгдлийн онолын тайлбарлалт” гэх мэтээр тодорхойлж болно. Шинжлэх ухаан бол байгаль орчлон ертөнцийн талаар илүү агуу мэдлэг олж авах боломжтой хүн төрөлхтөний нэг арга барил юм. Энэ бол ажиглалтаар мэдлэгийг хайх үйл явц. Шинжлэх ухааны хөгжил нь хүний логик болон төсөөллийн хязгаарыг харуулдаг. Гэвч Христэд итгэгчдийн шинжлэх ухаанд итгэх итгэл нь Бурханд итгэх итгэлтэй хэзээ ч адилхан байх ёсгүй. Христэд итгэгч Бурханд итгэх итгэлтэй байж, аль нь төгс мэдлэг аль нь төгс бус гэдгийг санаж байгаа тохиолдолд шинжлэх ухааныг хүндэтгэж болно.
Бидний Бурханд итгэх итгэл бол итгэлд итгэх явдал юм. Бидэнд авралын тухайд Түүний Хүүд итгэх итгэл, зааврын хувьд Түүний үгэнд итгэх итгэл, удирдамжын хувьд Түүний Ариун Сүнсэнд итгэх итгэл байгаа. Бидний Бурханд итгэх явдал туйлын байх ёстой. Яагаад гэвэл бид Бурханд итгэлээ тавихдаа төгс, бүхнийг чадагч, бүхнийг мэддэг Бүтээгчид бид найдлагаа тавьсан. Бидний шинжлэх ухаанд итгэх итгэл нь оюун ухааны л хүрээнээс хэтрэхгүй зүйл болно. Бид шинжлэх ухаанд найдаж их олон агуу зүйлсийг хийдэг боловч бас шинжлэх ухаанд найдаж алдаа гаргах тохиолдол бий. Хэрвээ бид бүх итгэлээ шинжлэх ухаанд тавьбал бид төгс бус, гэмтэй, хязгаартай, мөнх бус хүмүүсээс хамаарна гэсэн үг. Түүхийн туршид шинжлэх ухаан дэлхийн хэлбэр, нислэгийн хүч, вакцин, цусны нөхөгдөлт, үр бий болголт зэрэг олон зүйлс дээр буруу тооцоолж байсан. Бурхан хэзээ ч буруу байгаагүй.
Үнэнд айдас гэж юу ч байдаггүй. Тиймээс Христэд итгэгчид сайн шинжлэх ухаанаас айх ямар ч шалтгаан байхгүй. Бурханы орчлон ертөнцийг бий болгосон арга барилаас бид суралцах нь бүхий л хүн төрөлхтөнд Бурханы бүтээлийн гайхамшгийг хүлээн зөвшөөрөхөд нь тусалдаг. Өөрсдийн мэдлэгээ хөгжүүлэх нь өвчин, үл тоомсорлол, буруу ойлголттой тэмцэхэд тусална. Гэвч эрдэмтэд хүний логикд итгэх итгэлээ Бурханд итгэх итгэлээс дээгүүрт авч үзэх юм бол аюулд унана. Эдгээр хүмүүс өөрийгөө ямар нэг шашинд бүрэн зориулж байгаа хүмүүсээс ялгаагүй. Тэд хүмүүст итгэх итгэлийг сонгож, тэрхүү итгэлээ хамгаалахын тулд баримт цуглуулж байна гэсэн үг.
Одоог хүртэл хамгийн ухаалаг эрдэмтэд ч гэсэн хэдийгээр Бурханд итгэхээс татгалздаг боловч бидний орчлон дэлхийг ойлгох ойлгоц бүрэн бус, дутагдалтай болохыг хүлээн зөвшөөрдөг. Тэд өөрсдийнх нь дуртай олон онолууд нь бүрэн төгс батлагдах, эсвэл батлагдахгүй байх ямар ч боломжгүйтэй адил Бурхан болоод Библи ч шинжлэх ухаанаар батлагдах, эсвэл батлагдахгүй байх боломжгүйг хүлээн зөвшөөрнө. Шинжлэх ухаан нь үнэндээ аль нэг талыг барихгүй дундын арга барил байх ёстой бөгөөд зөвхөн үнэнийг эрэлхийлж байхаас бус хэн нэгний санаатай явуулга байж болохгүй.
Шинжлэх ухааны ихэнх нь Бурханы ажил болон оршихуйг дэмжиж байдаг. Дуулал 19:1-д “Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна” гэж хэлдэг. Орчин үеийн шинжлэх ухаан орчлон ертөнцийн талаар илүү их нээж олох тусам бид бүтээлийн талаар илүү их баримттай болдог. ДНХ-н гайхалтай бүрэн төгс байдал болон давхцал, физикийн хоорондоо холбоотой хуулиуд, дэлхий дээрх химийн нөхцөл байдлын туйлын зохицол зэрэг нь Библийн мэдээг дэмжин харуулж байдаг. Христэд итгэгч үнэнийг эрэлхийлж буй шинжлэх ухааныг улам хөгжүүлэн тэлж, харин хүний мэдлэгийг Бурханаас дээгүүр тавьж буй “шинжлэх ухааны тахилчлалыг” эсэргүүцэх ёстой.
English
Бурханд итгэх итгэл болон шинжлэх ухаан зөрчилддөг үү?