settings icon
share icon
Асуулт

Хуурамч багш, худалч эш үзүүлэгч байна гэдгийг би яаж таних вэ?

Хариулт


Есүс “хуурмаг Христ, худалч зөнч буюу эш үзүүлэгчид” гарч ирэн Бурханы сонгосон хүмүүсийг хүртэл хуурахаар оролдох болно гэж анхааруулсан (Матай 24:23-27; мөн 2 Петр 3:3 ба Иуда 17-18). Өөрийгөө хуурамч багш болон худал хуурмагаас хамгаалах хамгийн сайн арга зам бол үнэнийг мэдэх явдал. Хуурамч ямар нэг юмыг танихын тулд жинхэнийг нь судалдаг. “Үнэний үгийг сайн ойлгож” (2 Тимот 2:15) Библийн нарийн судалгаа хийсэн итгэгч хүн бүр хуурамч үзэл баримтлалыг таньж чадна. Жишээлбэл, Матай 3:16-17 дээр гарч буй Эцэг, Хүү, Ариун Сүнс Бурханы үйл ажиллагааг уншсан итгэгч болгон Гурвалын онолыг үгүйсгэж буй ямар ч сургаальд шууд асуулга тавих боломжтой. Тийм учраас анхны алхам бол Библийг судлан, бүхий л сургаалиудыг Бичээсийн хэлж буй бүхнээр шалган шүүх юм.

Есүс “мод үр жимсээрээ танигдана” (Maтай 12:33) гэсэн. Хэрэв бид “үр жимсийг” нь харвал ямар нэг хүний сургаалийн үнэн зөвийг тогтооход хэрэгжүүлж болох гурван онцгой зарчмыг мэдэж болно. Үүнд:

1) Энэ хүн Есүс Христийн тухай юу гэж хэлж байна вэ? Матай 16:15-16-д Есүс “Намайг та нар хэн гэж бодож байна?” гэж асуухад Петр “Та бол Христ, Амьд Бурханы Хүү” гэж хариулсан бөгөөд ингэснээрээ Петр “ерөөгдсөн хүн” гэж дуудуулсан. 2 Иохан 9-д ингэж бичигдсэн байдаг. “Хэтэрч, Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дотор байгч тэр хүнд Эцэг ч, Хүү ч байна.” Өөрөөр хэлбэл Есүс Христ болон Түүний цагаатгалын ажил нь хамгийн их ач холбогдолтой. Есүсийг Бурхантай тэнцүү гэдгийг үгүйсгэж, Есүсийн тахил болсон үхлийг доромжилж, Есүсийн хүмүүн мөн чанарыг эсэргүүцэж байгаа хэн нэгнээс эмээх ёстой гэсэн үг. 1 Иохан 2:22-т “Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм” гэсэн.

2) Тухайн хүн сайн мэдээг номлож байна уу? Сайн мэдээ гэдэг бол Есүсийн үхэл, оршуулга, дахин амилалтыг Бичээсийн дагуу хэлэхийг зорьдог сайхан мэдээ гэж тодорхойлогдоно (1 Коринт 15:1-4). Хэдийгээр сайхан сонсогдох ч “Бурхан таньд хайртай”, “Бурхан биднийг өлсөж буй хүмүүсийг халамжил гэсэн”, “Бурхан таныг баян чинээлэг байхыг хүсдэг” гэх зэрэг нь бүрэн төгс сайн мэдээ биш. Паул Галат 1:7-д ингэж анхааруулсан байдаг. “Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна.” Хэн ч байсан, хичнээн агуу номлогч ч байсан Бурханы бидэнд өгсөн сайн мэдээг өөрчлөх эрх байхгүй. “Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг!” (Галат 1:9).

3) Тухайн хүн Бурханыг алдаршуулах зан чанарыг харуулдаг уу? Хуурамч багш нарын тухай ярихдаа Иуда 11-т, “Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар замнаж, шан харамжийн төлөө Балаамын алдаа төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлтийн дотор мөхсөн.” Өөрөөр хэлбэл хуурамч багш нар өөрсдийн бардам зан авираар (Каины Бурханы төлөвлөгөөг эсэргүүцсэн байдал), шуналаар (Балаамын мөнгөний төлөө эш үзүүлсэн үйлдэл), тэрслэлээр (Корегийн өөрийгөө Мосегоос дээгүүрт тавьсан) танигддаг. Есүс тэдгээр хүмүүсээс зайлсхийж, хол байхыг анхааруулсан бөгөөд тэднийг бид үр жимсээр нь танина гэсэн (Maтай 7:15-20).

Цаашдын судалгаандаа чуулганы доторх буруу сургаалтай тэмцэхийг найрийвчлан сургаж бичсэн Галат, 2 Петр, 1 Иохан, 2 Иохан болон Иуда номнуудыг судалж үзээрэй. Ер нь хуурамч багш, худалч зөнчийг таньж мэдэхэд амаргүй байдаг. Сатан өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон (2 Коринт 11:14), дагалдагсдаа зөвт байдлын үйлчлэгчид болгон хувиргадаг (2 Коринт 11:15). Бид зөвхөн үнэнийг илүү нарийн таньж мэдэж байж, хуурамч зүйлийг танихдаа чадварлаг болно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хуурамч багш, худалч эш үзүүлэгч байна гэдгийг би яаж таних вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries