Асуулт
Бурханаас эмээх гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хариулт
Итгэдэггүй нэгний хувьд Бурханаас эмээх гэдэг нь Бурханаас үүрд мөнх таслагдах мөнхийн үхэл буюу Бурханы шүүлтээс айж эмээхийг хэлж байна (Лук 12:5; Еврей 10:31). Итгэгч хүмүүсийн хувьд Бурханаас эмээх гэдэг нь илүү өөр утгатай. Итгэгчдийн эмээлт нь Бурханыг хүндэтгэх юм. Еврей 12:28-29 нь үүнийг илүү сайн тайлбарласан: "Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм. Яагаад гэвэл бидний 'Бурхан шатаах гал' мөн." Энэхүү хүндлэл ба айдас нь яг л Христитгэгчдийн хувьд Бурханаас эмээх явдал юм. Энэ бол биднийг Ертөнцийн Бүтээгчид бууж өгөхөд сэдэлжүүлдэг хүчин зүйл нь мөн.
Сургаалт үгс 1:7 "ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм" гэж хэлдэг. Бид Бурханыг хэн болохыг мэдэж, Түүнийг хүндэтгэн эмээх мэдрэмжийг хөгжүүлэх хүртлээ жинхэнэ мэргэн ухаантай байж чадахгүй гэдэг. Жинхэнэ мэргэн ухаан нь Бурханыг хэн болохыг буюу Түүний ариун, шударга болон зөвт байдлыг ойлгосноор ирдэг. Дэд хууль 10:12, 20-21 дээр "Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг… ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла. Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн" гэсэн байна. Бурханаас эмээх нь Түүний арга замаар алхаж буй, Түүнд үйлчилж буй, мөн Түүнийг хайрлахийн гол үндэс болдог байна.
Зарим нь Бурханаас эмээх гэдэг арай өөрөөр тайлбарлан Түүнийг "хүндлэх" гэж үздэг. Хэдий хүндлэх гэдэг нь мэдээж Бурханаас эмээх гэсэн ойлголтонд ордог нь тодорхой боловч үүнээс арай илүү утгыг тээж байгаа. Библийн Бурханаас эмээх нь итгэгчдийн хувьд Бурхан гэм нүглийг хэр зэрэг үзэн яддаг болохыг ойлгохоос авахуулаад Түүний хувьд итгэгчдийн амьдрал дахь гэм нүглийн талаарх шийтгэлээс эмээн айх зэрэг хүртэл ордог. Еврей 12:5-11 дээр Бурхан итгэгчдийг сахилгажуулдаг тухай тайлбарладаг. Хэдий хайраар үүнийг хийдэг (Еврей 12:6) боловч энэ нь бас аймшигтай зүйл юм. Хүүхдийн хувьд эцэг эхийн сахилгажуулалтаас айх айдас нь зарим нэг муу үйлдлийг хийхээс сэргийлдэг нь тодорхой. Бидний Бурхантай харилцах харилцаанд ч ийм зүйл байж болно. Бид Түүний сахилгажуулалтаас эмээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрсдийн амьдралаа Түүнд таалагдсан арга замаар явуулахыг эрэлхийлэх нь чухал.
Итгэгчид Бурханаас мэгдэн айх ёсгүй. Түүнээс дагжин айх шалтгаан бидэнд байхгүй. Түүний хайраас биднийг юу ч салгахгүй гэсэн Түүний амлалт бидэнд буй (Ром 8:38-39). Тэр биднийг хэзээ ч орхихгүй, хэзээ ч хаяхгүй гэсэн Түүний амлалт ч бидэнд бий (Еврей 13:5). Бурханаас эмээх гэдэг нь бидний амьдрах арга замд маш их нөлөө үзүүлэх хүндлэлийг тээж явахыг өгүүлж байна. Бурханаас эмээх гэдэг нь Түүнийг хүндэлж, Түүнийг дагаж, Түүний сахилгажуулалтыг хүлээн авч, Түүнд хүндлэлтэйгээр мөргөн үйлчлэх юм.
English
Бурханаас эмээх гэдэг нь юу гэсэн үг вэ?