settings icon
share icon
Асуулт

Филиокүи залгавар гэж юу вэ?

Хариулт


Филиокүи залгавар нь Ариун Сүнстэй холбоотойгоор чуулганд өрнөсөн маргаан байсан ба одоо ч хэвээр байгаа. Гол асуудал нь “Ариун Сүнс Эцгээс юмуу эсвэл Эцэг ба Хүүгээс гэсэн хоёр боломжийн алинаас нь ирсэн?” гэдэгтэй холбоотой.” Филиокүи нь Латин хэлээр “ба Хүү” гэсэн утгатай үг. Үүнийг “филиокүи залгавар” гэж дурдах болсон шалтгаан нь Нисейн Тунхаг дээр “ба Хүү” гэсэн хэлц нэмэгдсэнээр Ариун Сүнс нь Эцэг “ба Хүү”-гээс ирсэн гэсэн утгатай болсон юм. Энэ асуудлын талаар маш их хэмжээний маргаан гарсан бөгөөд эцэстээ энэ нь МЭ 1054 онд Ромын Католик болон Зүүний Ортодокс чуулган болж хуваагдахад хүргэсэн юм. Хоёр чуулган “филиокүи залгавар”-н талаар одоо ч хүртэл зөвшилцөлд хүрээгүй байна.

Иохан 14:26 дээр “Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс...” гэсэн. Иохан 15:26 мөн “Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ” гэсэн. Бас Иохан 14:16 болон Филиппой 1:19 үз. Эдгээр Бичвэрийн хэсгүүд нь Ариун Сүнс Эцэг болон Хүүгээс хоёулангаас нь илгээгдсэн болохыг зааж байгаа мэт харагддаг. Филиокүи залгавартай холбоотой нэг чухал асуудал бол Ариун Сүнсний бурхан мөн чанарыг хамгаалах гэсэн хүсэлтэй холбоотой. Ариун Сүнс бол Бурхан гэж Библи маш тодорхой заадаг (Үйлс 5:3-4). Филиокүи залгаварыг эсэргүүцдэг хүмүүс нь Ариун Сүнсийг Эцэг ба Хүүгээс ирдэг гэж итгэх нь Ариун Сүнсийг Эцэг ба Хүүд “хүлцэнгүй” хандаж захирагддаг гэж үздэгээсээ болоод эсэргүүцдэг байна. Харин филиокүи залгаварыг дэмждэг хүмүүсийн хувьд гэвэл Ариун Сүнс нь Эцэг болон Хүүгээс хоёулангаас нь гаралтай гэж итгэх нь Сүнс Эцэг ба Хүүтэй хоёулантай нь ижил тэнцүү оршигч гэж итгэхэд нөлөөлөхгүй гэж үздэг байна.

Филиокүи залгаварын маргаан нь бидний хэзээ ч бүрэн ойлгож чадах боломжгүй Бурханы бодгальтай холбоотой асуудлыг авч үздэг байна. Туйлын хязгааргүй оршигч болох Бурхан нь хязгаартай хүн бидний оюун ухаанаар бүрэн ойлгогдошгүй. Ариун Сүнс бол Бурхан бөгөөд Тэрээр Есүс Христийн энэ дэлхий дээрх “орлогч” болж Бурханаар илгээгдсэн. Ариун Сүнс Эцгээс илгээгдсэн эсвэл Эцэг ба Хүүгээс илгээгдсэн эсэх нь бүрэн шийдвэртэйгээр хариулагдах боломжгүй асуудал бөгөөд үүнийг бас заавал хариулагдах ёстой гэж үзэх хэрэггүй. Филиокүи залгавар нь магадгүй маргаан хэвээрээ үлдэх байх.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Филиокүи залгавар гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries