settings icon
share icon
Асуулт

Би яаж Ариун Сүнсээр дүүрэх байж чадах вэ?

Хариулт


Aриун Сүнсний дүүрэлтийн талаар ойлгоход чухал ишлэл бол Иохан 14:16 ба энэ хэсэгт Сүнс итгэгчдийн дээр оршиж мөн тэр нь байнга хэвээр байх болно гэж Есүс амласан байдаг. Харин Сүнсний орших байдлыг дүүрэлтээс ялган ойлгох нь чухал. Сүнсний байнга орших байдал нь сонгогдсон цөөн итгэгчид дээр бус харин бүх итгэгчдэд байна гэсэн. Энэ дүгнэлтийг дэмжих маш олон тооны ишлэл Бичээсээр дүүрэн байгаа. Нэгдүгээрт Ариун Сүнс Есүс доторх бүх итгэгчдэд бэлэг болгон өгөгдөх бөгөөд ямар ч ялгаварлал байхгүй. Мөн Христэд итгэхээс өөр ямар ч болзол тавигдаагүй (Иохан 7:37-39). Хоёрдугаарт Ариун Сүнс нь аврал авах хоромд өгөгдөнө (Ефес 1:13). Галат 3:2 үүнийг мөн тодорхойлж байгаа бөгөөд итгэж буй үед Ариун Сүнс буун ирэх бөгөөд тамгалах болно гэж хэлдэг. Гуравдугаарт Ариун Сүнс итгэгчдийн дотор байнга байна. Ариун Сүнс итгэгчдийн Христ доторх ирээдүйн алдаршуулалтыг баталгаажуулах төлбөр, тамга болон өгөгдсөн (2 Коринт 1:22; Ефес 4:30).

Эдгээр зүйлс бол Ефес 5:18д тодорхойлсон Сүнсний дүүрэлтийн эсрэг зүйлс. Бид Ариун Сүнснээс бүрэн дүүрэн хамааралтай байх хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд Тэр биднийг бүрэн эзэмдэж, дүүргэдэг байна. Ром 8:9 болон Ефес 1:13-14 зэрэг дээр Тэр бүх итгэгчдийн дотор оршдог төдийгүй тэр харамсан гашууддаг (Ефес 4:30) бөгөөд бидний доторх Түүний идэвхтэй ажиллагаа мөн бөхөх боломжтой (1 Тесалоник 5:19). Хэрвээ ийм зүйл болохыг бид зөвшөөрвөл Ариун Сүнсний бидний дотор болон биднээр дамжуулан ажиллах бүрэн дүүрэн байдлыг мэдэрч чадахгүй. Сүнсээр дүүрэн байх гэдэг нь Түүнд бидний амьдралын бүх талбарыг эзлэн, захирч, хянан, удирдах боломж, эрх чөлөөг олгоно гэсэн байдлаар ойлгож болно. Тэгэх үед Түүний хүч чадал биднээр дамжин гарч бид юу ч хийсэн Бурханд үр жимстэй байна. Сүнсээр дүүрэн байна гэдэг зөвхөн гадаад үйлдэл, үйлсээр харагдахгүй мөн бидний хамгийн дотоод гүн зүйлс болох бодол санаа, үйл хөдлөлийн сэдэлд хүртэл хамаатай байна. Дуулал 19:14 " Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!" гэсэн байдаг.

Ариун Сүнсний дүүрэлтэнд саад болдог зүйл бол гэм нүгэл бөгөөд Бурханд дуулгавартай байх нь Ариун Сүнсний дүүрэлтийг хадгалах зам юм. Ефес 5:18 бидэнд Сүнсээр дүүрэн байхыг тушаадаг. Тэгэхлээр Ариун Сүнс биднийг дүүргэхийн төлөө залбирна гэсэн үг биш болж таарна. Бурханы тушаалуудад бидний дуулгавартай байх байдал л зөвхөн Сүнс бидний дотор чөлөөтэй ажиллах боломжыг бүрдүүлнэ. Бид гэм нүглээр бохирлогдсон хэвээр байдаг учир бүхий л цаг үед Сүнсээр дүүрэн байна гэдэг боломжгүй. Хэрвээ бид гэм үйлдвэл тэр даруй Бурханд түүнийгээ улайн, Сүнсээр удирдуулж, Сүнсээр дүүрэн байх зорилго тавьж, амьдралаа шинэчлэх хэрэгтэй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би яаж Ариун Сүнсээр дүүрэх байж чадах вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries