settings icon
share icon
Асуулт

Сүнслэг Дөрвөн Хууль гэж юу вэ?

Хариулт


Сүнсний Дөрвөн Зарчим гэдэг нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирэх авралын тухай сайн мэдээх түгээх нэгэн арга юм. Энэ нь Сайн мэдээний үндсэн зарчмуудыг дөрвөн хэсэгт багтаан сийрүүлсэн энгийн арга юм.

Сүнсний Дөрвөн Зарчмын хамгийн эхнийх нь “Бурхан танд хайртай бөгөөд Түүнд танд зориулсан гайхамшигт төлөвлөгөө бий.” Иохан 3:16 " Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм" гэсэн байдаг бол Иохан 10:10 Есүс энэ дэлхий дээр ирсэн шалтгааныг ийнхүү тайлбарласан байдаг "Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн." Бурханы хайраас биднийг юу тусгаарлана вэ? Хангалуун дүүрэн амьдрал авахаас биднийг юу хойш нь чангаана вэ?

Сүнсний Дөрвөн Зарчмын хоёрдугаарт нь “Хүн төрөлхтөн гэм нүглээсээ болж Бурханаас салсан юм. Үүний үр дүнд Бурхан бидний амьдралд бэлдсэн тэрхүү гайхамшигт төлөвлөгөөнүүдийг мэдэх аргагүй болсон” гэсэн байдаг. Ром 3:23 үүнийг батлан " Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй" гэсэн нь бий. Ром 6:23 дээр “Нүглийн төлөөс нь үхэл…” хэмээн хэлсэн байна. Бурхан биднийг Өөртэй нь харилцаатай байгаасай хэмээн бүтээсэн боловч хүн төрөлхтөн гэм нүглийг энэ дэлхий дээр авчирсанаар Бурханаас салан тусгаарлагдсан юм. Бурхантай тогтоосон тэрхүү харилцаагаа хүмүүс тийнхүү өөрсдөөсөө болж бусниулсан билээ. Тэгвэл гарах арга зам байна уу?

Сүнсний Дөрвөн Зарчмын гуравдугаарт “Есүс Христ нь Бурханаас илгээгдсэн бөгөөд бидний гэм нүглийг үүрч чадах цорын ганц хүн юм. Бид Есүс Христээр дамжуулан өөрсдийнхөө гэм нүглийг уучлуулж, Бурхантай харилцаагаа сэргээх боломжтой.” Ром 5:8 "Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм." 1 Коринт 15:3-4 дээр авралыг хүртэхийн тулд юуг мэдэж, итгэвэл зохилтойг ийнхүү бичжээ "...Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ”. Есүс, Иохан 14:6 дээр авралын ганц зам мөн болохоо тунхаглан, “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэжээ. Би авралын энэхүү гайхамшигт бэлэгийг хэрхэн хүлээн авах вэ?

Сүнсний Дөрвөн Зарчмын дөрөв дэх нь "авралын бэлгийг хүлээн авахын тулд Есүс Христийг Аврагч хэмээн итгэн зөвшөөрч, Бурханы бидний амьдралд бэлдсэн гайхамшигт төлөвлөгөөг мэдэх хэрэгтэй." Иохан 1:12 дээр " Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв" хэмээн өгүүлсэн байдаг. Үйлс 16:31 дээр маш тодорхой "Есүс Христэд итгэвэл аврагдах болно!" хэмээн өгүүлсэн. Бид зөвхөн энэрлээр, итгэлээр, гагцхүү Есүс Христээр авралыг авах боломжтой. (Ефес 2:8-9).

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Сүнслэг Дөрвөн Хууль гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries