Асуулт
Тэнгэрийн улсад (диваажинд) очих – зорьсон мөнхийн газраа очих болсноо би яаж баталгаатай мэдэх вэ?
Хариулт
Шулуухан хэлэхэд бидний үхэлтэй нүүр тулах цаг ойрхон байгаа. Тэгэхлээр үүрд мөнхийн асуудлыг бодох ёстой гэсэн үг. Тэрхүү хоромд бэлтгэхийн тулд бид нэг хатуу үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр бол хүн бүр тэнгэрийн улс (диваажин) руу явах боломжгүй гэдэг юм! Тэгэхлээр тэнгэрийн улсад (диваажинд) мөнх амьдрах хүмүүсийн нэг болно гэдгээ бид яаж баталгаатай мэдэж чадах вэ? 2000-аад жилийн өмнө Петр Иохан нар Иерусалимын хурсан олонд Есүс Христийн Сайнмэдээг номлож байсан. Тэр үед Петр өнөөгийн ертөнцөд ч гэсэн яг л адилхан сонсогдох гайхалтай тунхаг хэлсэн байдаг. Энэ нь: “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв” (Үйлс 4:12) гэсэн үг байв.
Тухайн үедээ ч хүртэл, мөн одоогийн “бүх зам диваажинд хүргэнэ” гэх соёлын уур амьсгал дотор ч гэсэн Петрийн үг нь бүгдэд зөв юм шиг санагдахгүй. Өнөөдөр олон хүмүүс Есүст итгэхгүйгээр диваажинд очиж чадна гэж боддог. Тэд сайн сайхан амлалтыг л сонсохыг хүсдэг болохоос загалмайн үгс, тэрхүү шийтгэлээр өлгөгдөж үхсэн, түүнд нь итгэх бүх хүнийг аврах хүний тухай сонсохыг ч хүсдэггүй. Тиймээс олонх нь Есүс бол цор ганц зам гэдгийг хүлээн зөвшөөрөлгүй өөр арга зам олохоор шулууддаг. Гэвч Есүс өөр ямар нэг зам ер байхгүй гэдгийг тодорхой анхааруулж уг үнэнийг хүлээн авахгүй нэгэн үүрд мөнхийн тамын үр дагаварт хүрнэ гэдэг. Тэрбээр бидэнд шууд л “Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36) гэж хэлсэн байна. Христэд итгэх итгэл нь тэнгэрийн улсад очих ганц түлхүүр юм.
Зарим хүмүүс нь Бурхан диваажинд очих маш нарийхан зам гарсан нь Түүний давчуу, богинохон бодолтойг харуулж байна гэж маргадаг. Гэвч үнэндээ хүмүүсийн Бурханы эсрэг тэрсэлсэн гэм нүглийг бодох юм бол бидэнд диваажинд хүрэх замыг гаргаж өгч байгаа нь Түүний хувьд маш уужуу сэтгэл гаргаж байгааг нь мэдүүлдэг. Бид шийтгэл авах зохистой байсан боловч Тэрээр цор ганц Хүүгээ бидний шийтгэлийн оронд үхүүлэхээр бидэнд өгснөөр аврагдах боломж гаргасан байдаг. Үүнийг хүмүүс нарийхан эсвэл уужуу гэж хэллээ ч энэ бол үнэн мөн. Харин сайн мэдээ нь Есүс үхсэн, бас амилсан бөгөөд тэнгэрийн улсад очих хүмүүс нь энэхүү сайнмэдээг итгэлээрээ хүлээж авсан байх юм.
Өнөөдөр олон хүмүүс гэм нүглээсээ эргэж гэмших тухай ойлголтыг нь авч хаясан бөгөөд өнгө аясыг нь зөөлрүүлсэн сайнмэдээнд итгэсээр байна. Хүмүүс зөвхөн “хайрладаг” (ялалж, шийтгэхгүй) Бурханд, бас амьдралынх нь хэв маягийг өөрчлөхийг шаардаж, гэмшилд уриалахгүй тийм л Бурханд итгэхийг хүсч байна. Тэд магадгүй “миний Бурхан хэзээ ч хүмүүсийг там руу илгээхгүй” гэх мэт зүйлс хэлж болох юм. Харин Есүс тэнгэрийн улсаас илүүтэй тамын тухай ярьсан бөгөөд зөвхөн Өөрийгөө л тэнгэрийн улсад хүрэх цор ганц арга зам гэж ийнхүү танилцуулсан: “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).
Үнэндээ хэн Бурханы хаанчлалд орох вэ? Би өөрийнхөө үүрд мөнхийн хувь заяаг хэрхэн баталгаажуулж чадах вэ? Үүрд мөнхийн амийг авах болон түүнийг авахгүй хүмүүсийг Библи маш тодорхой ялган ийнхүү өгүүлжээ: “Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй” (1 Иохан 5:12). Энэ бүхэн нь итгэл рүү л очиж байна. Христэд итгэсэн хүмүүс нь Бурханы хүүхдүүд болгогдсон (Иохан 1:12). Өөрсдийн гэм нүглийн төлөөс болгож Есүс тахил болсон гэдгийг хүлээн авсан хүмүүс, Түүний амилалтанд итгэдэг хүмүүс диваажинд (тэнгэрийн улсад) очино. Харин Христийг эсэргүүцэж, үл тоомсорлох хүмүүс нь тэгэхгүй. “Түүнд итгэдэг нь яллуулахгүй. Харин итгэдэггүй нь хэдийнээ яллуулсан нь Бурханы цор ганц Хүүгийн нэрд итгээгүйн учир юм” (Иохан 3:18) гэжээ.
Есүс Христийг Аврагчаа болгон сонгосон хүмүүсд тэнгэрийн улс буюу диваажин нь ер бусын байх бөгөөд Түүнийг үгүйсгэсэн хүмүүсийн хувьд там ч гэсэн аймшигтай байх болно. Хэрэв библийг анхааралтай уншвал, иймэрхүү бичигдсэн зүйлсийг дахин дахин харахгүй өнгөрнө гэж байхгүй. Энэ хоёр замын голд зогсож чадахгүй бөгөөд таслах зураас аль хэдийн тавигдчихсан байна. Зөвхөн ганцхан зам байгаа тэрхүү зам бол Есүс Христээр дамжиж байж л тэнгэрийн улсад очно гэдгийг Библи маш тодорхой харуулдаг. “Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог” (Матай 7:13-14). Ийнхүү хэлсэн Есүсийн үгсийг дагаарай.
Тэнгэрийн улсад хүргэдэг нэг зам нь Есүст итгэх итгэл юм. Итгэлтэй хүмүүс нь тэнд хүргэнэ гэдэг нь баталгаатай. Та Есүст итгэн найдаж байна уу?
Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.
English
Тэнгэрийн улсад (диваажинд) очих – зорьсон мөнхийн газраа очих болсноо би яаж баталгаатай мэдэх вэ?