Асуулт
Бид асран хамгаалагч тэнгэрэлчүүдтэй юу?
Хариулт
Матай 18:10 ишлэлд ийнхүү өгүүлжээ: "Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг." Хам сэдвээр нь харвал "энэ багачуудын нэг" гэдэг нь Түүнд итгэдэг хүмүүсийг (6-р ишлэл) хэлэх юмуу эсвэл бяцхан хүүхдүүдийн талаар хэлж байж болно (3-5 ишлэл). Энэ нь хамгаалагч тэнгэрэлчүүдийн талаарх гол ишлэл. Сайн тэнгэрэлчүүд хамгаалах (Даниел 6:20-23; 2Хаад 6:13–17), мэдээлэл илчлэх (Үйлс 7:52-53; Лук 1:11-20), газарчлах (Матай 1:20-21; Үйлс 8:26), хангах (Эхлэл 21:17-20; 1Хаад 19:5-7) зэрэгт туслаад зогсохгүй ерөнхийдөө итгэгчдэд үйлчилдэг (Еврей 1:14) гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Хүн бүр эсвэл итгэгч хүн бүрийг хариуцуулсан тэнгэрэлчийг томилсон уу гэдэг асуулт гарч ирнэ. Хуучин Гэрээнд Израиль үндэстнийг хариуцсан тэргүүн тэнгэрэлч (Михаел) томилогдсон байдаг (Даниел 10:21; 12:1)боловч Бичвэрт ямар нэг хувь хүнийг "хариуцсан" тэнгэрэлч байдаг гэж дурдаагүй (Тэнгэрэлч нар заримдаа хувь хүмүүс рүү илгээгддэг боловч тэднийг бүх насаар нь хариуцан хамгаалсан талаар байхгүй). Иудейчүүд Хуучин ба Шинэ Гэрээний үеийн хооронд асран хамгаалагч тэнгэрэлчүүдэд итгэх итгэлийг бүрэн хөгжүүлсэн. Зарим анхны чуулганы эцгүүд хүн бүрийг хариуцуулсан сайн тэнгэр элч байгаад зогсохгүй чөтгөр хүртэл байдаг гэж үздэг байв. Асран хамгаалагч тэнгэрэлчүүдэд итгэх итгэл нь урт удаан хугацааны туршид оршин байсан хэдий ч бичвэрийн ямар нэг тодорхой үндэслэл байхгүй.
Матай 18:10 ишлэлийг буцан харвал "тэдний" гэх төлөөний нэр нь грек хэл дээр олон тооны учир итгэгчдэд бүгдэд нь ерөнхий байдлаар тэнгэрэлч үйлчилдэг гэсэн утгатай болдог. Эдгээр тэнгэрэлчүүд Бурханы нүүрийг «үргэлж» харж байдаг тул шаардлагатай үед итгэгчдэд туслах Түүний тушаалыг сонсдог. Энэхүү багц ишлэл дэх тэнгэрэлчүүд нь тэнгэр дэх Эцэгт анхааралтай ханддаг шиг хамгаалж буй хүнээ нэг их хамгаалдаггүй бололтой. Идэвхтэй үүрэг эсвэл харгалзаа нь энэ тохиолдолд тэнгэрэлч нараас илүүтэй Бурханаас их ирдэг болохоор, мөн нэгэнт Бурхан л ганцаараа төгс мэдлэгтэй учир энэ нь ойлгомжтой. Бурхан итгэгч хүн бүрийг хором бүр харж байдаг болохоор бидний хэн нэгэнд тэнгэрэлчийн оролцоо хэрэгтэй эсэхийг Тэр ганцаараа мэднэ. Нэгэнт Бурханы царайг байнга харж байдаг тул тэнгэрэлчүүд Бурханы "багачуудын нэгэн"-дээ туслах гэх үед Түүний ойр, гарын дор байдаг гэсэн үг.
Итгэгч хүн бүрд асран хамгаалагч тэнгэрэлчийг томилсон эсэх талаар Бичвэрээс шууд хариулт авах боломжгүй. Гэхдээ дээр дурдсанчлан, Бурхан бидэнд үйлчлэхдээ тэнгэрэлчүүдийг ашигладаг. Тэрээр биднийг хэрхэн ашигладаг шигээ тэднийг ашигладаг гэж хэлэх нь Бичвэрийн дагуу болно; Өөрөөр хэлбэл Тэр Өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд биднийг эсвэл тэднийг ашиглах ямар ч хэрэггүй боловч Тэрээр биднийг эсвэл тэднийг ямар байсан ашиглах сонголтыг хийсэн (Иов 4:18; 15:15). Эцэст нь биднийг хамгаалахаар томилогдсон тэнгэр элч байгаа эсэхээс үл хамааран бидэнд Бурхан бүр ч илүү баталгаа болдог: Хэрэв бид Христэд итгэх итгэлээрээ Түүний хүүхдүүд бол тэр бүх зүйлийг хамтад нь бидний сайн сайхны төлөө ажиллуулдаг (Ром 8:28-30) бөгөөд Есүс Христ биднийг хэзээ ч орхихгүй, бас хаяхгүй (Еврей 13:5-6). Хэрэв бүх талаараа бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, бүхнийг хайрлагч Бурхан бидэнтэй хамт байдаг бол асран хамгаалах хязгаарлагдмал тэнгэрэлч байж, биднийг хамгаалах эсэх нь нэг их чухал байх уу?
Монгол хэл
Бид асран хамгаалагч тэнгэрэлчүүдтэй юу?