settings icon
share icon
Асуулт

Эдгэрлийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Загалмайн золилтонд эдгэрэл байдаг уу?

Хариулт


Эдгэрлийн талаарх түлхүүр ишлэл нь Исаиа 53:5 ба 1 Петр 2:24-д мөн иш татагдсан бөгөөд байнга л хүмүүс буруу ойлгож, буруу хэрэгжүүлдэг. “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” “Эдгэрсэн” гэж орчуулагдсан үг нь сүнслэг эсвэл бие махбодийн эдгэрлийн аль алиныг нь илэрхийлэх боломжтой. Гэсэн ч Исаиа 53 бүлэг 1 Петр 2 бүлгийн ерөнхийдээ илэрхийлж буй хам утгыг нь харвал сүнслэг эдгэрэлийн тухай ярьж байгааг нь тодорхой. “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн” (1 Петр 2:24). Энэ ишлэл гэм нүгэл болон зөвт байдлын тухай ярьж байгаа болохоос өвчин, шархны тухай биш. Тийм болохоор эдгээр хоёр ишлэл дээр гарч буй “эдгэрсэн” гэх үг нь бие махбодийн эдгэрэлийн тухайд бус аврагдаж, уучлагдсан тухай өгүүлж байгаа.

Библи биеийн эдгэрэлийг сүнслэг эдгэрэлтэй онцгойлон холбож үздэггүй. Заримдаа хүмүүс Христэд итгэлээ өгөх үедээ бие махбодийн хувьд эдгэрсэн тохиолдол байх боловч үргэлж тийм байдаггүй. Зарим тохиолдолд эдгээх нь Бурханы хүсэл байдагч зарим тохиолдол тийм биш. Харин элч Иохан энэ талаар бидэнд маш ач холбогдолтой санааг өгч байна: “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ” (1 Иохан 5:14-15). Бурхан одоо ч гайхамшгаа үйлдсээр байгаа. Бурхан одоо ч хүмүүсийг эдгээсээр байгаа. Өвчин, эмгэг, зовлон болон үхэл одоо ч гэсэн энэ дэлхийд бодит аюул занал хэвээрээ байна. Эзэн ирэхээс нааш энэ дэлхийд амьдарч буй бүхэн үхэх бөгөөд тэдний дийлэнх хэсэг нь (Христэд итгэгчид ч орсон) бие махбодийн асуудлуудаас (өвчин, эмгэг, шарх) шалтгаалан нас барна. Бидний махан биеийг эдгээх нь үргэлж Бурханы хүслийн дагуу байдаггүй.

Гэвч эцсийн дүнд бидэнд тэнгэрийн улсад жинхэнэ бие махбодийн эдгэрэл авах болно. Тэнгэрийн улсад цаашид ямар ч өвдөлт, эмгэг, гуниг эсвэл үхэл (Илчлэлт 21) байхгүй. Бид бүгд энэ дэлхийд өөрсдийн махан биеийн нөхцөл байдалдаа бүрэн баригдалгүй, харин сүнслэг нөхцөл байдалдаа илүү их анхаарал тавих хэрэгтэй (Ром 12:1-2). Тэгэх үед бид өөрсдийн зүрх сэтгэлдээ тэнгэрийн улсыг байлгаж, махан биеийн асуудлуудтай цаашид барьцалдаад байхгүй байж чадна. Илчлэлт 21:4-д бидний хүсэж мөрөөдөх жинхэнэ эдгэрлийн тухай ингэж дүрсэлсэн байна. “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.”

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Эдгэрлийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Загалмайн золилтонд эдгэрэл байдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries