Асуулт
Там бодитой юмуу? Там үүрд мөнх үү?
Хариулт
Там бодитой байгаа юу гэдгээс илүү тэнгэрийн улс бодитой байгаа гэдэгт итгэдэг хүмүүсийн хувь маш өндөр байдаг нь сонирхолтой. Библийн дагуу харах юм бол там нь яг л тэнгэрийн улс шиг бодитой байгаа нь харагддаг. Библи маш тодорхой бөгөөд илэрхийгээр хорон муу/итгэдэггүй хүмүүс үхлийнхээ дараа илгээгдэх бодитой газар бол там юм гэж заадаг. Бид бүгд бүгдээр Бурханы эсрэг гэм үйлдсэн (Ром 3:23). Тэрхүү гэм нүглийн зөвт шийтгэл нь үхэл мөн (Ром 6:23). Нэгэнт бидний бүх гэм нүгэл эцэстээ Бурханы эсрэг болдог(Дуулал 51:4) учир, мөн нэгэнт тэрхүү Бурхан үүрд мөнхийн, хязгааргүй оршин байгч учраас гэм нүглийн шийтгэл болох үхэл нь мөн хязгааргүй, мөнхийн байх ёстой болно. Там гэж бидний гэм нүглээсээ болоод авах ёстой болсон энэхүү хязгааргүй бөгөөд үүрд мөнхийн үхлийг хэлнэ.
Хорон муугийн шийтгэл болох тамын үхэл нь “мөнхийн гал” (Матай 25:41), “унтаршгүй гал” (Maтай 3:12), “ичгүүр болон мөнхийн шийтгэл” (Даниел 12:2), “гал нь унтрахгүй” газар (Maрк 9:44-49), “тарчлал” болон “шатах” газар (Лук 16:23-24), “үүрд мөнхийн сүйрэл” (2 Tесалоник 1:9), “тарчлалын утаа нь үеийн үед суунаглах” газар (Илчлэлт 14:10-11), хорон муу хүмүүс “өдөр шөнөгүй үеийн үед” тарчлах “хүхэр бүхий галт нуур” (Илчлэлт 20:10) гэх мэт Бичээсээр дүүрэн дурьдагдсан байдаг.
Там дахь хорон муу хүмүүсийн шийтгэл нь тэнгэрт буй зөвт хүмүүсийн амсаж буй жаргал шиг хэзээ ч дуусахгүй. Есүс Өөрөө там дахь шийтгэл нь тэнгэрийн улс дахь мөнхийн амьдралтай адил үргэлжилнэ гэж заасан (Maтай 25:46). Хорон муу хүмүүс Бурханы уур хилэнгийн болон дүрэлзэх өшөө хорслын бай нь мөнхөд байх болно (Дуулал 76:10). Тамд буй хүмүүс тэдэнд оногдож буй шийтгэл нь зөвт бөгөөд өөрсдийгөө л буруутгах ёстой гэдгээ мэдэх болно (Дэд хууль 32:3-5). Тиймээ, там бол бодитой. Тиймээ, там гэдэг бол тарчлал болон шийтгэлийн газар бөгөөд мөнхөд үргэлжилж, эцэс төгсгөл байхгүй байна. Есүсээр дамжин энэхүү мөнхийн аймшигтай хувь тавилангаас зугатах боломжтой болсондоо Бурханд таларх (Иохан 3:16, 18, 36).
English
Там бодитой юмуу? Там үүрд мөнх үү?