Асуулт
1Тимот 3:2-р ишлэлд буй "нэг эхнэрийн нөхөр" гэх хэлц нь юу гэсэн утгатай вэ? Салсан хүн пастор, ахлагч эсвэл үйлчлэгч хийж болох уу?
Хариулт
1Тимот 3:2-р ишлэлд буй нэг эхнэрийн нөхөр хэлцийг тайлбарлах дор хаяж гурван боломжит тайлал байдаг. 1) Энэ нь зүгээр л олон эхнэртэй хүн ахлагч, үйлчлэгч эсвэл пастор байх шаардлага хангахгүй гэсэн утгатай байж болно. Энэ бол тухайн хэлцийг шууд утгаар ойлгож болох хамгийн энгийн хадмал тайлал боловч Паулын үүнийг бичсэн үед олон эхнэртэй байх явдал нь маш ховор байсан гэдгийг тооцвол ингэж ойлгох нь зөв бус гэж үзэж болох юм. 2) Грек хэлнээс нь "нэг-эмэгтэйн хүн" гэж хадмал байдлаар оруулж болно. Өөрөөр хэлбэл бишоп гэрлэсэн эмэгтэйдээ туйлын үнэнч хандах ёстой. Энэ тайлал нь эх текстийн гол анхаарч буй зүйл нь гэрлэлтийн статус бус харин ёс суртахууны цэвэр байдал гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 3) Энэ хэлц нь ахлагч, үйлчлэгч, пастор байхын тулд эр хүн нэг л удаа гэрлэсэн байх ёстой гэдгийг тунхаглаж байгаагаар ойлгогдож болох юм. Дор нь дурдагдсан дахин гэрлэх бэлэвсэн эмэгтэйчүүдийн тохиолдолтой харьцуулснаар ялгааг нь харуулж байгаа. Өөрөөр хэлбэл пастор салж болохгүй гэсэн үг.
Тайлал 2 болон 3 нь өнөөдөр хамгийн их түгээмэл байна. Тайлал 2 нь хамгийн хүчтэй байгаа мэт харагдаж байгаа нь Бичвэр салалтыг маш онцгой нөхцөл байдалд л зөвшөөрч байгаатай голдуу холбоотой байна (Матай 19:9; 1 Коринт 7:12–16). Христэч болсныхоо дараа салж бас дахин гэрлэж байгаа хүнээс Христэч болохынхоо өмнө салсан, бас дахин гэрлэсэн хүнийг ялгаж үзэх нь бас их чухал. Тийм болохоор Эзэн Есүс Христийг Аврагчаа гэж мэдэхээсээ өмнө үйлдсэн үйлдлийнхээ төлөө чуулганы удирдлагад тохирсон шалгуураас хасагдах нь шударга бус хэрэг. Хэдий 1 Тимот 3:2 салсан эсвэл дахин гэрлэсэн хүнийг ахлагч, үйлчлэгч, пастораар ажиллах ёсгүй гэж шууд шаардсан байх боломжгүй авч өөр бодож үзэх ёстой зарим зүйлс бий.
Ахлагч, үйлчлэгч, пасторын хамгийн анхны шалгуур нь "өө сэвгүй" байх хэрэгтэй (1 Тимот 3:2). Хэрэв салалт юмуу эсвэл дахин гэрлэлт нь библийн ямар ч зөвтгөл байхгүй бол тухайн хүн чуулган болон тухайн бүлийн өмнө өөрийн гэрчлэлт амьдралтай сэвтэй болж "өө сэвгүй" байх шалгуураас хасагдсанаар пасторын үйлчлэл хийх боломжгүй. Түүнээс "нэг эхнэрийн нөхөр" шалгуур биш юм. Ахлагч, үйлчлэгч, пастор нь тухайн чуулган, бүлдээ Христтэй адил байдал, бурханлаг удирдлагын үлгэр жишээ байж, түүнд найдлага тавихуйц байх нь чухал. Хэрэв түүний салалт эсвэл дахин гэрлэлт нь энэхүү идеалд тохирохгүй бол тэр ахлагч, үйлчлэгч, пасторын байр сууринд үйлчлэхгүй байх хэрэгтэй. Хэдий тухайн хүн ахлагч, үйлчлэгч, пасторын байр сууринд үйлчлэх боломжгүй боловч уг хүн Христийн биед үнэ цэнэтэй гишүүн байсаар байгаа гэдгийг санах нь чухал. Христэч хүн бүр сүнслэг бэлгүүдтэй (1Коринт 12:4–7) бөгөөд тэрхүү бэлгүүдээрээ бусад итгэгчдийг босгон байгуулахад оролцох дуудлагатай (1Коринт 12:7). Тухайн ахлагч, үйлчлэгч, пасторын байр сууринд тохирохгүй гэж үзэгдсэн хүн зааж, номлож, үйлчилж, залбирч, хүндэтгэл мөргөл өргөх боломжтой бөгөөд чуулганд чухал үүрэг рольтой байдаг.
English
1Тимот 3:2-р ишлэлд буй "нэг эхнэрийн нөхөр" гэх хэлц нь юу гэсэн утгатай вэ? Салсан хүн пастор, ахлагч эсвэл үйлчлэгч хийж болох уу?