settings icon
share icon
Асуулт

Оюунлаг зохион бүтээлтийн онол гэж юу вэ?

Хариулт


Оюунлаг зохион бүтээлтийн(The Intelligent Design Theory) онол нь биологийн бүрэн цогц, мэдээллээр баялаг бүтцүүдийг тайлбарлахад оюун ухаанлаг шалтгаан заавал хэрэгцээтэй бөгөөд тэрхүү шалтгаан нь туршлагаар мэдрэгдэх боломжтой гэж үздэг. Зарим тодорхой биологийн шинж чанарууд Дарвины санамсаргүй гэнэтийн үүслийн тайлбарыг боломжгүй болгож байгаа. Яагаад гэвэл тэрхүү онцлог шинжүүд нь ямар нэг байдлаар зохион бүтээгдсэн юм шиг харагддаг. Зохион бүтээгдэнэ гэдэг логикийн хувьд оюун ухаанлаг зохион бүтээгчийг шаардаж байдаг учир энэ дизайны харагдац заавал дизайнер бий гэдэг нотолгоонд хүргэдэг. Оюунлаг зохион бүтээлийн онол нь үндсэн гурван нотлох шинжийг агуулж байдаг. Үүнд: 1) сайжруулах боломжгүй бүрэн цогц байдал, 2) маш тодорхой бүрэн цогц байдал, 3) хүнтэй хамаатай зарчим.

Сайжруулах боломжгүй бүрэн цогц байдал нь “үндсэн энгийн үүрэг ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд дотроо хоорондоо харьцдаг, маш сайн тохирсон хэсгүүдээс бүрдсэн дан систем бөгөөд эдгээр доторх хэсгүүдийнх нь нэг нь байхгүй болох юм бол систем бүхэлдээ үр дүнтэй үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй болж зогсдог” гэж тодорхойлогддог. Энгийнээр хэлбэл амьдрал гэдэг ач холбогдолтой байхын тулд бие биендээ тулгуурладаг хоорондоо сүлжилдсэн хэсгүүдийн бүрдэл гэсэн үг. Гэнэтийн мутаци шинэ нэг хэсгийн хөгжил мэт тооцогдож болох ч, тухайн системийг ажиллуулахад хэрэгцээтэй олон хэсгүүдийн давхацсан хөгжил бий болгож чадахгүй. Жишээлбэл, хүний нүд гэдэг маш ач холбогдолтой систем гэдэг нь тодорхой. Нүдний алим, харааны нерв, эсвэл харааны хальсан линзгүй бол санамсаргүй мутацинд орж өөрчлөгдсөн бүрэн бус нүд үнэндээ тухайн төрлийн амьтны амьд үлдэхэд нь сөрөг үр дагаварт хүргэж, байгалийн шалгаралын үйл явцын дүнд устгахад хүрч болох юм. Нүдний бүхий л хэсгүүд нь бүгд байж, бас хэвийн ажиллаж байж нүд өөрөө хэрэгцээтэй систем хэвээр байна.

Маш тодорхой бүрэн цогц байдлын хэв шинж чанар нь организмуудаас харагдаж болох бөгөөд тэдний хэрхэн үүссэн талаар авч үзэхийн тулд ямар нэг хэлбэрийн заавар зайлшгүй хэрэгтэй болдог. Маш тодорхой бүрэн цогц байдлын нотолгооны хувьд тухайн бүрэн цогц хэв маяг ямар нэг санамсаргүй үйл явцаар дамжуулан бий болж, хөгжих боломжгүй гэж дүгнэхэд хүргэдэг. Жишээлбэл, 100 сармагчин дүүрсэн өрөөнд 100 компьютер тавих юм бол эцсийн үр дүнд хэдэн үг, эсвэл нэг өгүүлбэр бичигдэж болох ч Шекспирийн жүжиг бий болох ямар ч боломжгүй. Шекспирийн жүжигтэй харьцуулахад биологийн амьдрал гэдэг хичнээн илүү бүрэн цогц билээ?

Хүнд хамааралтай зарчим нь дэлхий дээр амьдрал үүсэхийн тулд орчлон ертөнц болон дэлхий “нарийн тохирсон” нөхцлийг бий болгосон гэж тодорхойлдог. Хэрэв агаарт байгаа элементүүдийн химийн найрлага бага зэрэг л өөрчлөгдөх юм бол олон олон зүйлүүд тэр даруй устаж алга болох байсан. Хэрэв дэлхий нарнаас хэдхэн миль холдох юмуу, ойртох байсан бол олон олон төрөл зүйл мөн амьдрах боломжгүй байсан. Дэлхий дээрх амьдралын оршихуй болон хөгжилт нь бүрэн төгс нийцэлтэй байхын тулд маш олон хувьсагчуудыг шаарддаг бөгөөд тухайн бүхий л хувьсагчууд нь санамсаргүй, зохицохгүй үйл явдлуудын дунд бий болно гэдэг ямар ч боломжгүй.

Хэдийгээр оюунлаг зохион бүтээлтийн онол тухайн оюун ухаант эх сурвалж юу болохыг нь тодорхойлдоггүй (энэ нь Бурхан эсвэл харь гаригаас ирсэн байх эсэх) боловч энэхүү онолыг баримтлагч эрдэмтдийн ихэнх нь тейст үзэлтэй хүмүүс(бурхан байдаг гэж үздэг) байдаг. Биологийн ертөнцөөс илэрхий харагдаж буй дизайны харагдацыг тэд хараад энэ бол Бурханы оршин байгаан нотолгоо гэж үздэг. Гэсэн хэдий ч цөөн тооны атейст хүмүүс (бурхан байхгүй гэж үздэг) энэхүү дизайны хүчтэй нотолгоог үгүйсгэж чадахгүй байсан ч Бүтээгч Бурханыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэд энэхүү өгөгдлийг ямар нэг дэлхийгээс гадна орших хүчирхэг харь төрлийнхэн дэлхийд амьдралын үрийг тарьсан гэж тайлбарлахыг оролдсон. Мэдээж хэрэг тэд тухайн харь гаригийнхны үүслийн талаар юу ч дурьдалгүй буцаад л тодорхой хариугүй хариултынхаа маргаанд орсон байдаг.

Оюунлаг зохион бүтээлтийн онол нь библийн бүтээлийн онол биш. Энэ хоёр байр суурийн хувьд маш чухал ач холбогдолтой ялгаа байгаа. Библийн бүтээлийн онолыг баримтлагчид библид дэлхий дээрх амьдрал туйлын оюун ухаанлаг агент олох Бурханаар зохион бүтээгдсэн гэх бүтээлийн талаарх бичлэг үнэн зөв бөгөөд найдвартай гэсэн дүгнэлттэйгээр эхэлдэг. Тэгээд тэд энэхүү дүгнэлтээ дэмжих ямар нэг байгалийн нөхцөл байдлуудаас нотолгоогоо эрж хайдаг. Оюунлаг зохион бүтээлтийн онолыг баримтлагчид байгалийн нөхцөл байдлуудаас эхэлж, дараа нь энэ дэлхий дээрх амьдрал ямар нэг оюун ухаантай агентаар бүтээгдсэн байна гэх дүгнэлтэнд хүрдэг (энэ нь хэн ч байж болох юм).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Оюунлаг зохион бүтээлтийн онол гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries