Асуулт
Бурхан яагаад хартай Бурхан бэ?
Хариулт
Эхлээд "хартай" гэдэг үг яаж хэрэглэгдэж байгааг ойлгох нь чухал. Гэтлэл 20:5–д Бурханыг илэрхийлэхдээ хэрэглэгдсэн энэ үг хардалтын гэм нүглийг дүрслэхэд хэрэглэснээс ялгаатай (Галат 5:20). Өөрт нь байхгүй зүйл хэн нэгэнд байхад атаархаж буй мэдрэмжийг дүрслэхэд хэрэглэдэг "хардалт" гэдэг үгийг бид атаархал гэж нэрлэдэг. Хэн нэгэнд сайхан машин, байр орон сууц (эд хөрөнгө) байвал хүмүүс түүнд атаархдаг. Мөн өөрт нь байхгүй ур чадвар, авъяас байвал (спортын ур чадвар) хүмүүс бие биедээ атаархдаг. Бас өөр нэг жишээ гэвэл хүмүүс бие биенийхээ гоо сайхан дүрх төрх, гоолиг бие галбирт атаархдаг.
Гэтлэл 20:5–г харвал Өөрт нь байхгүй, эсвэл хүссэн зүйл нь өөр нэгэнд байгаа учраас Бурхан атаархсан гэсэн үг биш. Гэтлэл 20:4-5 нь "Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан Эзэн хартай Бурхан бөгөөд..." гэжээ. Бурханд угаасаа харъяалагдах зүйлсийг өөр хэн нэгэнд өгвөл Бурхан харддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зөвхөн Бурханы авах ёстой магтаал хүндлэл, мөргөлийг өөрсдийн гараар хийсэн шүтээнүүдэд зориулж байгаа хүмүүст хандан Бурхан энэ үгийг хэлсэн. Хүндэтгэл мөргөл ба үйлчлэл нь угаасаа Бурханых учир Тэр энэ бүхнийгээ нэхэмжилдэг. Бурханаас өөр зүйлд мөргөх, үйлчлэх нь нүгэл (Энэхүү тушаалд Бурхан цохон тэмдэглэсэнчлэн) юм. Өөрт байхгүй зүйл нь өрөөлд байх үед атаархаж, тэр зүйлийг нь авахыг хүсэмжлэх нь нүгэл юм. Бурхан Өөрийгөө "хартай" гэж хэлж буй энэ үг нь тодорхой өөр хэрэглээг харуулж байна. Зөвхөн Бурханд л өгөгдөх зохистой, угаасаа Түүнд харъяалагдах мөргөл хүндэтгэл, үйлчлэлийг нэхэмжлэн Тэрээр харддаг.
Үүнийг бидний амьдралд байдаг энгийн жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой. Өөр эр эхнэрт нь сээтэн хаяад, өдөөд байвал ямар ч эр хүн хардах эрхтэй, яагаад гэвэл тэр өөрийн эхнэртэй ийм харилцаатай байх ёстой. Ийм төрлийн хардалт бол гэм нүгэлтэй биш. Харин ч, энэ нь тохиромжтой. Бурханаас өөрт чинь хамаатуулж тунхагласан зүйлсийг "хардах" нь сайн бөгөөд тохиромжтой үйлдэл. Харин таньд хамаарахгүй зүйлсийг хүсэн тэмүүлэх үед хардалт нь гэм нүгэл мөн. Мөргөл, магтаал, хүндлэл болон бишрэл нь Бурханд л хамаарах бөгөөд зөвхөн Тэрээр үүнийг авах жинхэнэ зохилтой. Тийм болохоор, мөргөл, магтаал, хүндлэл эсвэл бишрэл нь хиймэл шүтээнүүдэд өгөгдөх үед Бурхан хардах нь зөвт юм. Энэ бол яг л элч Паулын 2 Коринт 11:2 дээр "Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна..." гэж дүрсэлсэнтэй адил зүйл мөн.
English
Бурхан яагаад хартай Бурхан бэ?