Асуулт
Зөвтгөл гэж юу вэ?
Хариулт
Товчхон хэлэхэд зөвтгөх гэдэг нь зөвт гэдгийг тунхаглах, Бурхантай зөв харилцаатай болох гэсэн үг. Зөвтгөл бол Христийг хүлээн авсны үндсэн дээр Христийн зөвтгөлийн болзолтойгоор оногдуулсан учраас Христийг хүлээж авсан хүмүүсийг зөвт гэж Бурхан тунхаглаж байгаа нь юм (2Коринт 5:21). Зөвтгөл нь зарчим болохынхоо хувьд Бичвэрийн бүхий л хэсгээс олдох боловч итгэгчидтэй холбоотойгоор зөвтгөлийг дүрсэлж буй гол багц хэсэг нь Ром 3:21-26: “Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ. Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Энэ нь эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчийг зөвтгөхийн тулд билээ.”
Бид өөрсдийн авралыг авах хоромдоо зөвтгөгдсөн, зөв гэж тунхаглагдсан. Зөвтгөл нь биднийг зөв болгохгүй, харин зөв гэж зарлаж байгаа юм. Бидний зөв нь Есүс Христийн дууссан ажилд бид итгэлээ тавьснаар ирдэг юм. Түүний тахил нь бидний гэм нүглийг хучиж, биднийг төгс болон согоггүй гэж Бурханыг харахад хүргэдэг. Итгэгчдийн хувьд бид Христийн дотор байгаа учир Бурхан биднийг харахдаа Христийн Өөрийн зөвт байдлыг хардаг байна. Энэ нь Бурханы төгс байдлыг шаардах шаардлагатай нийцэж, ингэснээр Тэрээр биднийг зөвт гэж тунхаглан, Тэрээр биднийг зөвтгөдөг.
Ром 5:18-19 үүнийг маш сайн дүгнэдэг: “Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна.” Зөвтгөлөөс л шалтгаалж Бурханы амар тайван бидний амьдралыг ноёрхох боломжтой болдог. Зөвтгөлөөс л шалтгаалан итгэгчид авралын баталгааг хүлээн авч чадна. Зөвтгөлийн үндсэн дээрээс Бурхан ариутгалын процесс буюу Бурхан биднийг одоо байгаа байр сууринд бодитоор хувирган өөрчилж буй үйл явц боломжтой болж үүнийг Бурхан эхлүүлдэг байна. “Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн.” (Ром 5:1).
English
Зөвтгөл гэж юу вэ?