settings icon
share icon
Асуулт

Би хүнд хайртай болсноо яаж мэдэх вэ?

Хариулт


Хайр бол маш хүчирхэг сэтгэл хөдлөл. Энэ бидний амьдралын ихэнх хэсгийг хөдөлгөдөг. Бид маш олон чухал шийдвэрүүдийг сэтгэл хөдлөл дээр үндэслэн гаргадаг бөгөөд бид гэрлэхдээ хүртэл энэ “хайрлаж” дурласан шалтгааны улмаас шийдвэр гаргадаг. Энэ нь магадгүй бүх анхны гэрлэлт болон салалтын хагас хувь орчмын шалтгаан нь болсон байх. Жинхэнэ хайр гэдэг бол ирж буцдаг сэтгэл хөдлөл биш, харин шийдвэр гэж Библи хэлдэг. Бид зөвхөн өөрсдийг маань хайрлаж байгаа хүмүүсийг хайрлах бус, харин биднийг үзэн яддаг хүмүүсийг ч хүртэл хайрлах хэрэгтэй. Яг л Христ хайр хүртэх ёсгүй хүмүүсийг хайрласантай адил (Лук 6:35). “Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг” (1 Коринт 13:4-7).

Хэн нэгэнд “дурлан хайрлах” нь маш амархан байх боломжтой боловч бидний мэдэрч байгаа зүйл жинхэнэ хайр мөн эсэх талаар шийдэхээсээ өмнө зарим асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй болно. Нэгдүгээрт, энэ хүн Христитгэлтэй юу, өөрөөр хэлбэл Христэд өөрийн амьдралаа өргөсөн хүн мөн үү? Тэр зөвхөн Христээр аврагдана гэдэгт итгэн найддаг уу? Мөн, хэрвээ та өөрийн зүрх сэтгэл болон сэтгэл хөдлөлөө нэг хүнд л өгөх гэж шийдэж байгаа бол та мөн өөрөөсөө тухайн хүнээ бусад бүх хүнээс дээгүүр тавьж, зөвхөн Бурхантай харилцах харилцааныхаа л дараа байлгаж чадах уу гэдгээ бодоорой. Хоёр хүн гэрлэх юм бол нэгэн бие болно гэж Библи хэлсэн (Эхлэл 2:24; Maтай 19:5).

Бас нэг бодолцож үзэх ёстой зүйл бол хайртай хүн чинь үерхэн гэрлэхэд тохирох хүн мөн үү гэх зүйл. Үүнд: Тэр амьдралын хамгийн чухал, тэргүүн эгнээнд Бурханыг тавьсан уу? Тэрээр бүхий л амьдралынхаа туршид гэрлэлтийн харилцаагаа байгуулж авч явж чадах эрч хүч, цаг хугацааг танд өгөх боломжтой юу? Бидэнд хэн нэгэнд хайртай болсон эсэхийг тогтоодог хэмжүүр байхгүй боловч харин бид өөрсдийн сэтгэл хөдлөлөө дагаж байгаа юу, эсвэл таны амьдралд тавьсан Бурханы хүслийг дагаж байна уу гэдгийг гярхай ялган салгаж чаддаг байх хэрэгтэй. Жинхэнэ хайр гэдэг бол шийдвэр болохоос сэтгэл хөдлөл биш. Жинхэнэ библийн хайр бол хэн нэгнийг бүхий л цаг үед хайрладаг болохоос зөвхөн “хайрлаж дурлах” үедээ л хайрладаг гэсэн үг биш.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би хүнд хайртай болсноо яаж мэдэх вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries