settings icon
share icon
Асуулт

Христэд итгэгчид тухайн орныхоо хуулийг даган сахих хэрэгтэй юу?

Хариулт


Ром 13:1-7 ишлэл “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно. Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин бузар мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно. Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн. Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус, бас мөс чанарынхаа төлөө захирагдах хэрэгтэй. Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм. Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.”

Энэ багц ишлэлд Бурханы бидэнд өгсөн засгийн газрын дагах ёстой болох нь тодорхой илэрхийлэгдсэн. Бурхан эмх цэгц тогтоож, хорон муухайг шийтгэн, зөвт байдлыг дэмжихийн тулд засгийн газрыг байгуулсан (Эхлэл 9:6; 1 Коринт 14:33; Ром 12:8). Бид татвар төлөх, хууль дүрмийг сахих, хүндэтгэл үзүүлэх зэргээр бүх зүйлд засгийн газартаа захирагддаг. Хэрвээ бид ингэхгүй бол эцсийн эцэст засгийн газрыг бидний дээр байлган, хариуцлага хүлээлгэсэн Бурханд хүндэтгэлгүй хандаж байгаагаа илэрхийлж байна гэсэн үг. Элч Паул Ромчуудад хандан үүнийг бичиж байх үед тэр Нерогийн захиргаанд байсан Ромын засгийн газрын харъяат байв. Энэ захиргаа бүх Ромын эзэн хаадын захиргаанаас хамгийн аймшигт хорон муу үе байсан. Гэсэн ч Паул Ромын засгийн газар түүний удирдлага гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бид түүнээс илүү эрх мэдэлтэй юу?

Дараагийн асуулт нь “бидэнд санаатайгаар тухайн орныхоо хууль дүрмийг зөрчих шаардлагатай үе бий юу?” гэжээ. Энэхүү асуултын хариулт нь магадгүй Үйлс 5:27-29д харагдаж байж болох юм. “Ийнхүү нөгөө хэдийг авчирч Зөвлөлийн өмнө зогсоосны дараа тэргүүн тахилч тэднээс ийн асуув. Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. Харин Петр болон бусад элч нар тэдэнд —Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.“ Энэ хэсэгт тухайн орны хууль Бурханы тушаалтай зөрчилдөхгүй нөхцөлд бид засгийн газрынхаа хууль дүрмийг дагах нь зайлшгүй байна. Харин тухайн орны хууль тогтоомж Бурханы тушаалыг зөрчих үед бид Бурханы тушаалыг дагаж, тухайн орны хууль тогтоомжыг сахихгүй байж болно. Хэдийгээр ийм үе тохиолдсон ч бид өөрсдийн дээрх засгийн газрын эрх мэдлийг зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь Петр Иохан нар ташуураар ороолгосон ч эсэргүүцэлгүй, харин ч Бурханы тушаалыг сахиж зовлон эдэлсэндээ баярлаж байгаагаар тодорхой харагдаж байна (Үйлс 5:40-42).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэд итгэгчид тухайн орныхоо хуулийг даган сахих хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries