Асуулт
Шүүхдэх, заргалдах талаар Библи юу хэлдэг вэ?
Хариулт
Элч Паул Коринтын итгэгчдэд бие биенийхээ эсрэг заргалдах хэрэггүй гэж зааварчилсан (1 Коринт 6:1-8). Христэд итгэгчдийн хувьд бие биенээ уучилж, өөрсдийн ялгаатай байдлаасаа эвлэрэлд хүрэхгүй байх юм бол сүнслэг ялагдлыг харуулж байна гэсэн үг. Хэрвээ Христэд итгэгчид яг л өөрсөдтэй нь адилхан асуудлуудтай, тэр асуудлуудаа шийдвэрлэх чадваргүй байх юм бол хэн нэгэн яагаад Христэд итгэгч болохын төлөө тэмүүлнэ гэж? Гэхдээ бидэнд зарим нэг шүүхээр заргалдаж асуудлыг шийдэхээс өөр аргагүй нөхцөл байдал байж болох юм. Хэрвээ эвлэрэх талаарх Библид хэлж өгсөн зарчмын дагуу хангалттай яваад (Maтай 18:15-17) тухайн эсэргүүцэж байгаа хэсэг нь буруугаа ойлгон ухаарахгүй байсаар байвал шүүхдэж, зарга мэдүүлэх арга барил зөвтгөгдөх боломжтой. Энэ нь мэргэн ухааныг хүсэж Бурханд залбирсан (Иаков 1:5), бас сүнслэг удирдлагатайгаа зөвлөлдсөний дараа л хийгдэх хэрэгтэй юм.
1 Коринт 6:1-6-н ерөнхий хам сэдэв нь чуулган доторх маргаантай асуудлын тухай ярьж буй бөгөөд Паул шүүхийн тогтолцооны тухай дурьдахдаа энгийн амьдралтай холбогдох асуудалтай холбон өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Паул үүгээрээ шүүхийн систем нь чуулганы гаднах амьдралын асуудлуудтай холбогдсон зүйлсийг шийдвэрлэхийн тулд оршин тогтнодог гэж хэлж байна. Чуулганы асуудлууд нь шүүх тогтолцоонд очиж байж шийдэгдэх ёсгүй, харин чуулганы дотор шүүгдэн шийдвэрлэгдэх хэрэгтэй.
Үйлс 21–22 бүлэгт Паул баривчлагдаж, үйлдээгүй гэмт хэргийнхээ төлөө буруутгагддаг тухай өгүүлсэн. Ромчууд түүнийг баривчилж “мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Тэгээд яагаад хүмүүс түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдан байцаахыг тушаав. Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад –Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү?” гэсэн. Паул Ромын хууль болон өөрийн иргэний эрхээ ашиглан өөрийгөө хамгаалсан. Цэвэр зүрх сэтгэл, зөв сэдлийн улмаас шүүхийн тогтолцоог ашиглаж байгаа бол буруудах юм юу ч байхгүй.
Паул цаашлаад “Үнэн хэрэгтээ та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ?” (1 Коринт 6:7) гэж тунхагласан. Энд Паулын хамгийн гол анхаарлаа тавьж буй зүйл нь итгэгчдийн гэрчлэл байна. Тухайн хүнийг шүүхэд аваачиж Христээс улам холдуулан түлхэхээс илүүтэй ялагдах, бууж өгөх, эсвэл бүр ашиглуулах нь хамаагүй дээр гэсэн үг. Хуулийн дагуу тэмцэлдэх эсвэл тухайн хүний сүнс үүрд мөнхөд алдагдах асуудал хоёрын аль нь илүү их чухал вэ?
Дүгнэн хэлэхэд, Христэд итгэгчид чуулган доторх асуудлын төлөө бие биенээ шүүхэд өгөх хэрэгтэй юу? Ерөөсөө болохгүй! Христэд итгэгчид янз бүрийн иргэний хэргийн төлөө бие биенээ шүүхэд өгөх хэрэгтэй юу? Хэрэв энэ нь ямар нэгэн өөр арга замаар шийдвэрлэгдэх боломжтой бол, үгүй. Христэд итгэгчид Христэч бус хүмүүсийг иргэний янз бүрийн хэргийн төлөө шүүхэд өгөх хэрэгтэй юу? Дахин хэлэхэд энэ нь ямар нэг арга барилаар шийдэгдэх боломжтой бол, үгүй. Гэвч, зарим тохиолдолд, бидний өөрсдийн маань үндсэн эрх хамгаалагдах (элч Паулын жишээнд гарч байгаатай адил) ёстой бол хуулийн дагуух шийдвэрийг эрж хайх нь тохиромжтой байж болно.
English
Шүүхдэх, заргалдах талаар Библи юу хэлдэг вэ?