Асуулт
Гэрлэлтийн тухай Библи юу гэж хэлдэг вэ?
Хариулт
Гэрлэлтийг Бурхан хэрхэн бүтээсэн тухай дараах ишлэлд бичигдсэн. Эхлэл 2:23-24: "Адам -Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах бөгөөд түүнийг эрэгтэй хүнээс гаргаж авсан тул эмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу." Бурхан эр хүнийг бүтээгээд түүний дараа эмэгтэйг бүтээсэн бөгөөд энэ нь түүнийг бүрэн гүйцээх гэсэн хэрэг байсан. Гэрлэлт бол Бурханы “засвар” байсан. Учир нь “хүн ганцаараа байх нь сайн биш” байсан (Эхлэл 2:18).
Еваг Эхлэл 2:20-д дүрслэн хэлсэн “туслагч” хэмээх үгийн дүрслэл нь “эргэн тойронд байх, хамгаалах, эсвэл туслах, дэмжих” гэсэн утгатай байдаг. Ева Адамын хувьд түүний “нэг тал” болж түүний туслагч, дэмжигч нь байхаар бүтээгдсэн. Эрэгтэй хүн, эмэгтэй хоёр гэрлэхдээ “нэг махан бие” болсон. Энэхүү нэг байдал нь биеийн нэгдэл болох бэлгийн дотно харилцаагаар хамгийн бүрэн дүүрэн харагддаг. Шинэ гэрээнд энэхүү нэг байдалтай холбоо анхааруулга өгсөн байдаг. " Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав." (Maтай 19:6).
Элч Паулын бичсэн хэд хэдэн захидлуудад гэрлэлт болон итгэгчид гэрлэлтийн харилцаан дунд ямар байх ёстой талаар өгүүлсэн. Тэрхүү багц ишлэл нь 1 Коринт 7 бүлэг бөгөөд өөр нэг хэсэг нь Ефес 5:22-33. Энэ хоёрыг хамт судлах юм бол эдгээр ишлэлүүдэд Бурханд тааламжтай гэрлэлтийн харилцааны хэлбэр маяг болох библийн зарчмыг өгүүлдэг.
Ефес библийн багц ишлэл ялангуяа амжилттай библийн дагуух гэрлэлтийн лавлах болж чаддаг. "Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн (Eфес 5:22-23). "Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла" (Eфес 5:25). "Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг” (Eфес 5:28-29). “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно” (Eфес 5:31).
Итгэдэг нөхөр болон эхнэр Бурханы зарчмыг батлан тогтооход библийн дагуух гэрлэлт бий болно. Библид үндэслэсэн гэрлэлт бол баланстай бөгөөд Христ тухайн хүний болон эхнэрийнх нь аль алины тэргүүн байдаг. Гэрлэлтийн библийн дагуух үзэл баримтлал нь Христ Өөрийн чуулгантай нэгдмэл байдаг зураглал шиг хоёр хувь хүн нэг болох явдал юм.
English
Гэрлэлтийн тухай Библи юу гэж хэлдэг вэ?