settings icon
share icon
Асуулт

Христэч гэрлэсэн хосуудын сексийн харилцаанд зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй байх зүйлс юу вэ?

Хариулт


Библи “Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ" (Еврей 13:4) гэж хэлдэг. Нөхөр эхнэрийн сексийн харилцаанд зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй зүйлс юу болох тухай Бичээст дурьдагдаагүй. Нөхөр болон эхнэрүүдэд “Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай (1 Коринт 7:5a) гэж зааварласан. Энэ ишлэл магадгүй гэрлэлтийн доторх бэлгийн харилцааны зарчмыг өгүүлж болох юм. Ямар ч зүйлийг хийсэн харилцан зөвшөөрөлцсөн байх хэрэгтэй болно. Тухайн хосын нэгэнд нь тохиромжгүй санагдах, эсвэл буруу гэж бодож буй тохиолдолд ямар нэг зүйлсийг тулгах юмуу эсвэл ятгаж болохгүй. Хэрвээ нөхөр болон эхнэр хоёр ямар нэг зүйлсийг (аман секс, янз бүрийн байрлалууд, секс тоглоом г.м.) хийж үзэхийг хүсч байгаагаа хоёул хүлээн зөвшөөрөлцсөн бол Библи тухайн зүйлсийг хийж болохгүй гэсэн ямар нэг шалтгаан өгсөнгүй.

Гэсэн ч гэрлэсэн хосуудын бэлгийн харилцаанд хэзээ ч зөвшөөрч болохгүй зарим зүйлс байдаг. “Хүнээ солилт” эсвэл “нэмж нэгийг авчирах” (гурвуулаа байх, дөрвүүлээ хийх г.м.) гэх мэт үйлдэл бол ичгүүргүй завхайрал (Галат 5:19; Eфес 5:3; Колоссай 3:5; 1 Tесалоник 4:3). Хэдийгээр таны хос зөвшөөрсөн, дэмжсэн, үүнд оролцсон зэрэг нь хамаагүй завхайрал гэдэг бол гэм. Порнограф “махан биеийн хүсэл тачаал болон нүдний хүсэл тачаал” (1 Иохан 2:16) өдөөдөг учир мөн л Бурханы хориглосон зүйл. Нөхөр эхнэр хоёр сексийн харилцаандаа порнограф оруулж ер болохгүй. Энэ хоёр зүйлсээс бусдаар харилцан зөвшилцсөн л бол нөхөр, эхнэр бие биендээ хийж болох зүйлсийг онцгойлон хориглосон зүйл Бичээст байхгүй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэч гэрлэсэн хосуудын сексийн харилцаанд зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй байх зүйлс юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries