settings icon
share icon
Асуулт

Амьдралын утга учир юу вэ?

Хариулт


Амьдралын утга учир юу вэ? Би амьдралдаа яаж зорилготой, бүтээмж гүйцэтгэлтэй, сэтгэл хангалуун байж чадах вэ? Надад эцэс хүртэл үргэлжлэх үр дүнтэй зүйл хийх чадвар потенциал байгаа болов уу? Олон хүмүүс амьдралын утга учир юу болохыг олж мэдэх гэж маргалдан хэлэлцсээр иржээ. Тэд өнгөрснөө эргэцүүлэн хараад өөрсдийн өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн боловч яагаад ийм хоосон мэдрэмж төрж байгааг, хоорондын харилцаа нь яагаад ингэж тасарсан юм бол гэж гайхдаг. Нэгэн алдар, нэр хүндтэй бэйсболын тоглогчоос хэрвээ та бэйсбол тоглож эхлэхэд тань хэн нэгэн надад ийм юм хэлсэн бол зүгээр байсан гэж бодож байгаа зүйл байна уу гэж асуужээ. Тэрээр “надад амжилтын оргил цэгт хүрэхэд чинь тэнд юу ч байхгүй хоосон байдаг гэж хэлсэн болоосой” гэж хүсч байна гэжээ. Олон зорилго өөрсдийн хоосон байдлаа олон жилийн хөдөлмөр үрэгдэж өнгөрсний дараа л харуулдаг.

Бидний хүний нийгэмд хүмүүс олон зорилгын араас явцгааж, тэднээсээ амьдралын утга учраа олох байх гэж боддог. Эдгээр зүйлүүдийн дотор бизнесийн амжилт, эд баялаг, сайхан харилцаа, секс, үзвэр үйлчилгээ, бусдад сайн зүйлс хийх гэх мэт ордог. Хүмүүс өөрсдөө эд баялаг, сайхан харилцаа, зугаа цэнгэлийн зорилгоо биелүүлсэн ч тэдэнд ахиад л юугаар ч дүүргэж чадамгүй зүрх сэтгэлийн хоосон байдал байсныг гэрчилсээр ирсэн.

Библийн Номлогчын үгс номны бичээч энэхүү мэдрэмжийг “хоосон! Хоосон!... хоосноос хоосон! Бүхий л зүйл утгагүй” гэж хэлсэн байдаг. Энэ бичээч хүнд хэмжээлшгүй эд баялаг, тухайн үед болон одоо үед ямар нэгэн хүнд байгаагүй мэргэн ухаан, хэдэн зуун эмэгтэйчүүд, хаанчлалууд атаархам ордон цэцэрлэгүүд, хамгийн шилдэг сайн хоол хүнс болон дарс, бүхий л төрлийн үзвэр үзүүлбэр үзүүлэх жүжигчид байсан байна. Түүнчлэн тэр зүрх сэтгэл нь хүссэн бүхний араас явсан. Гэвч тэр эцэст нь дүгнэж “наран дорх амьдрал(бид өөрсдийн нүдээр харж, өөрийн мэдрэмжүүдээр мэдэрч болох бүхий л зүйлсийг амьдрал гэж илэрхийлсэн) ямар ч утгагүй хоосон!” гэсэн. Яагаад ийм хоосон гэж? Яагаад гэвэл Бурхан биднийг яг одоо энд мэдэрч болох зүйлсээс илүү дээр ямар нэгэн зүйлийн төлөө бүтээсэн юм. Соломон Бурхан тухай “Тэр хүмүүсийн зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан..." гэж хэлжээ. Зүрх сэтгэлийн гүндээ бид “яг одоо эндэх” мэдрэмж маань бүхий л зүйл биш юм байна гэдгийг мэдэрдэг.

Библийн хамгийн эхний ном болох Эхлэл номд Бурхан хүнийг Өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн гэдэг(Эхлэл 1:26). Энэ нь бид бусад ямар нэгэн зүйлээс(бусад амьдралын хэлбэрүүд) илүүтэйгээр Бурхантай адил байдаг гэсэн утгатай. Түүнчлэн бид энэ номноос хүн гэм нүгэлд унаж, дэлхий дээр хараал ирэхээс өмнө дараах зүйлсүүд байсан гэдгийг хардаг. Үүнд: (1) Бурхан хүнийг нийгмийн бүтээл болгон бүтээсэн(Эхлэл 2:18-25); (2) Бурхан хүнд ажлыг өгсөн(Эхлэл 2:15); (3) Бурхан хүмүүстэй нөхөрлөж байсан(Эхлэл 3:8); түүнчлэн (4) Бурхан газар дэлхийг захирах эрхийг хүнд өгсөн(Эхлэл 1:26). Эдгээр зүйлсийн ач холбогдол нь юунд байх вэ? Бурхан дээрх зүйлс тус бүрийг бидний амьдрал хангалуун байх боломж болгон өгсөн боловч хүний гэм нүгэлд уналт болон газар дэлхийд өгөгдсөн хараалаас(Эхлэл 3) болж дээрх зүйлс(ялангуяа хүний Бурхантай нөхөрлөх боломж) завхран хорон муу нөлөө авсан гэж би итгэдэг.

Библийн хамгийн сүүлчийн ном болох Илчлэлт номд эцсийн олон үйл явдлуудын төгсгөлд Бурхан одоогийн тэнгэр газар, дэлхийг устгах болно гэдгээ илэрхийлэн хэлээд зогсохгүй бидний мэддэгээр шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээж үүрд мөнхийн байдалд аваачихаар яарч байгаа гэсэн. Тэр үедээ Бурхан цагаатгагдсан хүн төрөлхтөнтэй харилцах бүрэн нөхөрлөлөө сэргээх болно. Хүн төрөлхтөний зарим нь хорон муугийнхаа төлөө шүүгдэж Галт нууранд(Илчлэлт 20:11-15) хаягдах болно. Гэм нүглийн хараал алга болох бөгөөд тэнд цаашид гэм нүгэл, уйтгар гуниг, өвчин зовлон, үхэл, уй гашуу байхгүй болно(Илчлэлт 21:4). Итгэгчид бүхий л зүйлсийг өв залгамжлан авах бөгөөд Бурхан тэдний дунд оршин сууж, тэд Түүний хүү болох болно(Илчлэлт 21:7). Иймэрхүү байдлаар Бурхан биднийг Өөртэйгөө нөхөрлүүлэхийн тулд бүтээсэн, хүн гэм нүгэл үйлдэж нөхөрлөлийг эвдсэн, Бурхан Өөртөө үнэ цэнэтэй байсан учраас бүрэн мөнхөд тогтох нөхөрлөлийг байгуулахын тулд сэргээх болсон гэсэн төгс тойрогт бид ордог. Одоо амьдралыг амжилттай болгох ямар нэгэн зүйлс, ер нь бүхий л зүйлс Бурханаас мөнхөд салгах, зөвхөн үхэлд хүргэдэг үнэ цэнэгүй, муухай юмс болдог! Харин Бурхан зөвхөн үүрд мөнхийн аз жаргалыг боломжтой болгоод зогсохгүй(Лук 23:43), бас энэ амьдралд ч утга учиртай, сэтгэл хангалуун байлгадаг. Тэгвэл яаж үүрд мөнхийн аз жаргал болон “энэ дэлхий дээрх тэнгэрийн улсыг” олж авах вэ?

ЕСҮС ХРИСТЭЭР СЭРГЭЭГДСЭН АМЬДРАЛЫН УТГА УЧИР

Дээр дурьдаж байсан шиг одоогийн болон мөнхийн амьдралын жинхэнэ утга нь хэн нэгэн Бурхантай харилцаагаа сэргээснээр олдох бөгөөд энэ харилцаа Адам Ева гэмд унасан тэр үед алдагдсан байсан юм. Өнөөдөр Бурхантай харилцах харилцаа зөвхөн Түүний Хүү Есүс Христээр л дамжин бололцоотой болсон(Үйлс 4:12; Иохан 14:6; Иохан 1:12). Мөнхийн амьдрал гэдэг бол тухайн хүн өөрийн гэм нүглээ гэмшиж(цаашид үүн дотроо байхыг хүсэхгүй болж, харин Христ тэднийг өөрчилж, шинэ хүн болгохыг хүснэ), Есүс Христийг аврагч болгон найдаж эхэлснээр л боломжтой болно(“Авралын төлөвлөгөө гэж юу вэ?” гэсэн асуултаас энэ сэдэвтэй холбоотой чухал хэсгүүдийг илүү дэлгэрэнгүй харж болно).

Түүнчлэн амьдралын жинхэнэ утга учрыг зөвхөн Есүсийг Аврагч болгон хүлээн авснаар л бүрэн олж авч болохгүй(мэдээж хэрэг энэ бол гайхалтай хэрэг). Үүнээс илүүтэй амьдралын жинхэнэ утга учрыг Христийн дагалдагч болж, Түүнээс суралцан, Түүний үг болох Библи дотор Түүнтэй хамтдаа цагийг өнгөрүүлж, Түүнтэй залбирлаар нөхөрлөж, Түүний тушаалуудад дуулгавартай хандан Түүнтэй хамт алхсанаараа олж авч чадах юм. Хэрвээ та итгэгч хүн биш бол(эсвэл магадгүй шинэ итгэгч ч байж болно) өөртөө "Энэ чинь тийм сайхан сонсогдохгүй л байна даа!" гэж хэлж болох юм. Гэвч үргэлжлүүлээд жаахан илүү уншаад үзээрэй. Есүс ингэж хэлсэн байдаг:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв” (Матай 11:28-30). “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм”(Иохан 10:10б). “Тэгээд Есүс шавь нартаа —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг. Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно”(Матай 16:24-25). “ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө”(Дуулал 37:4).

Эдгээр бүхий л ишлэлүүдэд бидэнд сонголт байгаа тухай хэлж байна. Бид өөрсдийн амьдралдаа цаашид байнга л ямар нэг удирдах зүйл хайж болох юм(эцсийн дүнд хоосон амьдралд л хүргэх зүйл) эсвэл бид өөрсдийн амьдралаа Бурханы хүслийн дагуу, Түүний араас даган өнгөрүүлж болох юм(харин энэ бол жинхэнэ сэтгэл хангалуун байдлыг олж, зүрхний хүслээ хангасан бялхам амьдралд хүргэх болно). Учир нь бидний Бүтээгч биднийг хайрлаж, бидэнд хамгийн сайныг нь өгөхийг хүсдэг(зүгээр л нэг хялбархан амьдрал бус бүрэн гүйцэд сэтгэл хангалуун амьдралыг).

Хамгийн сүүлд би өөрийн найз пастораас сонссон нэг жишээгээ хуваалцъя. Хэрвээ та спортын жинхэнэ фэн хүн бол мэргэжлийн тэмцээн үзэх болж гэж бодъё. Та хэдхэн төгрөг төлөөд цэнгэлдэх хүрээлэнд орж холоос хараад суугаад байх уу эсвэл хэдэн мянган төгрөг төлөөд яг хажууд нь шахуу очиж суугаад хөдөлгөөн бүрийг нь нягтлан харах уу? Энэ бол яг л Христич амьдралтай адилхан. Бурхан үйлс, хөдөлгөөн бүрийг халуунаар нь харна гэдэг бол бүтэн сайн өдөр л цуглаанд очдог Христэч хүмүүст боломжгүй. Тэд үнэ хөлсөө хангалттай төлөөгүй. Бурханы үйлс хөдөлгөөн бүрийг халуунаар нь харна гэдэг бол Христийг бүх сэтгэлээрээ дагадаг Христич хүмүүст л боломжтой. Тэд өөрсдийн хүсэл шуналаа дагахаа больж өөрсдийн амьдралд дахь Бурханы зорилгын үнэнээсээ дагаж байдаг Тэд үнэ хөлсөө бүрэн төлсөн(Христ болон Түүний хүсэлд бүрэн бууж өгсөн). Тэд амьдралын бүрэн бүтэн байдлаар нь мэдэрч, өөрсөдтэйгөө тулгарч, өөрсдийн Бүтээгч, дагаж байгаа Нэгэндээ харамсдаггүй! Та үнэ хөлсөө төлсөн үү? Та хүсэж байна уу? Хэрвээ тийм бол дахин амьдралын зорилго, утга учрын талаар өлсөж цангахгүй болно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Амьдралын утга учир юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries