settings icon
share icon
Асуулт

Мянган жилийн Хаанчлал гэж юу болох, яг тэр махчилсан утгаар нь ойлгох хэрэгтэй юу?

Хариулт


Мянган жилийн хаанчлал бол Христийн дэлхийд хаанчлах мянган жилийг нэрлэсэн үг юм. Зарим хүмүүс энэ мянган жилийг ёгтлол(аллегори) хэлбэрээр тайлбарлах гэж оролддог. Мөн зарим нь 1000 жил гэдэг нь “удаан цаг хугацаа” гэдгийг бэлэгдэл маягаар хэлсэн утгатай болохоос Есүс Христ энэ дэлхийд бодитой хаанчлах махчилсан тоо биш гэдэг. Гэвч Илчлэлт 20:2-7д зургаан удаа дурьдагдсан мянган жилийн хаанчлалын хугацааг яг онцгойлон 1000 жил гэж хэлсэн. Хэрэв Бурхан “урт удаан хугацаа” гэж дамжуулахаар хүссэн бол Тэр дахин давтан тодорхой цаг хугацааны хүрээг хэлэхгүйгээр энгийн хэлж болох байсан.

Христ дахин дэлхийд эргэж ирэхдээ Тэр Иерусалимд Хаан болж, Давидын хаан сэнтийд залрах болно гэж Библи бидэнд хэлсэн (Лук 1:32-33). Болзолгүй гэрээнүүд Христийг бодитой, жинхэнэ дахин ирэлт, хаанчлалаа байгуулахыг шаардана. Абрахамын гэрээ Израильд газар нутаг, баялаг байдал, захирагч болон сүнслэг ерөөлийг амласан (Эхлэл 12:1-3). Палестиний гэрээ Израильд газар нутгийг нь сэргээх, газар нутгийг нь буцаан эзэмшүүлэхийг амласан (Дэд хууль 30:1-10). Давидын гэрээ Израильд уучлал ба ингэснээр үндэстэн ерөөгдөх тухай амласан байдаг (Иеремиа 31:31-34).

Дахин ирэлтээр эдгээр гэрээнүүд Израиль иймэрхүү байдлаар биелэгдэх болно. Үүнд: Израиль үндэстнүүд дундаас эргэж цугларч (Матай 24:31), итгэлтэй болж (Зехариа 12:10-14), Мессиа Есүс Христийн захиргаан дор газар нутгаа сэргээх болно. Библи мянган жилийн үеийн хүрээлэн буй орчны нөхцөл байдлын тухай сүнслэг байдал болон бодит физиологи байдлаар төгс байна гэж хэлдэг. Энэ бол амар тайвны (Мика 4:2-4; Исаиа 32:17-18), баяр хөөрийн (Исаиа 61:7, 10), тайвшралын (Исаиа 40:1-2), ядуурал эсвэл өвчин зовлон байхгүй (Амос 9:13-15; Иоел 2:28-29) үе байна гэж хэлсэн. Мөн Библи зөвхөн итгэгчид л энэ мянган жилд орох болно гэж хэлсэн. Үүнээс болоод энэ үе бүрэн төгс зөвт байдлын (Матай 25:37; Дуулал 24:3-4), дуулгавартай байдлын (Иеремиа 31:33), ариун байдлын (Исаиа 35:8), үнэний (Исаиа 65:16), Ариун Сүнсний дүүрэн байдлын (Иоел 2:28-29) үе байх болно. Христ Давид шиг засаглагч(Иеремиа 33:15-21; Амос 9:11), хаанаар захирах болно (Исаиа 9:3-7; 11:1-10). Язгууртнууд болон захирагчид мөн засаглах (Исаиа 32:1; Матай 19:28) бөгөөд Иерусалим дэлхийн улс төрийн төв болох болно (Зехариа 8:3).

Илчлэлт 20:2-7 мянган жилийн хаанчлалын нарийн тодорхой цаг хугацааны үеийг өгдөг байна. Эдгээр бичээсийн хэсгүүд байхгүй байсан ч Мессиагийн газар дээрх бодит хаанчлалыг заасан бусад олон ишлэлүүд бий. Бурханы олон амлалтууд болон гэрээнүүдийн биелэл нь баригдахуйц, бодитой, ирээдүйн хаанчлалыг харуулдаг. Мянган жилийн хаанчлалыг болон түүний үргэлжлэх 1000 жилийн махчилсан тайлбарыг үгүйсгэх бат суурь байхгүй байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Мянган жилийн Хаанчлал гэж юу болох, яг тэр махчилсан утгаар нь ойлгох хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries