settings icon
share icon
Асуулт

Сүнсний гайхамшигтай бэлгүүд өнөөдөр байгаа юу?

Хариулт


Нэгдүгээрт, энэ асуулт нь Бурхан өнөөдөр ч гайхамшиг үйлдсээр байгаа эсэхтэй холбоотой асуулт биш гэдгийг мэдэх нь чухал. Бурхан өнөөдөр хүмүүсийг эдгээдэггүй, хүмүүстэй ярьдаггүй, гайхамшиг болон тэмдгүүд үйлддэггүй гэж үзэх нь библийн бус бөгөөд тэнэг хэрэг болно. Асуулт нь 1 Коринт 12-14 бүлэгт дүрсэлсэн Сүнсний гайхамшигтай бэлгүүд өнөөдөр ч чуулганд идэвхтэй байгаа эсэхтэй холбоотой байна. Энэ мөн Ариун Сүнс хэн нэгэнд гайхамшигтай бэлгүүдээ өгч чадах уу гэдэгтэй холбоотой асуулт биш. Асуулт бол өнөөдөр Ариун Сүнс гайхамшигтай бэлгүүдээ хуваариласаар байгаа эсэхтэй холбоотой юм. Дээрх бүхнээс илүүтэй Ариун Сүнс Түүний хүслийн дагуу бэлгүүдээ чөлөөтэй хуваарилдаг гэдгийг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг (1 Коринт 12:7-11).

Үйлс ном болон Захидлуудыг харвал элч нар, түүнчлэн тэдний хамтран зүтгэгчид өргөн хэмжээний гайхамшгуудыг үйлдэж байсан. Паул шалтгааныг нь бидэнд дурьдсан: “Элчийн шинж тэмдгүүд нь тэмдэг, гайхамшиг хийгээд хүчит үйлсээр дамжуулан та нарын дунд бүхий л тэвчээртэйгээр биелэгдсэн юм” (2 Коринт 12:12). Хэрвээ Христ доторх итгэгч бүхэн тэмдэг, гайхамшиг, хүчит үйлсийг гүйцэтгэх чадвар өгөгдсөн бол элчийн шинж тэмдэг байхгүй болох нь тодорхой. Үйлс 2:22р ишлэл Есүс “гайхамшиг, тэмдэг, хүчит үйлсээр” “баталгаа харуулсан” гэж бидэнд хэлдэг. Үүнтэй адил элч нар ч Бурханы жинхэнэ элч нар гэдгээ үйлдсэн гайхамшгуудаар “баталгаажуулсан” юм. Үйлс 14:3 мөн Паул болон Барнабын үйлдсэн гайхамшгаар сайн мэдээний үгс “баталгаажсан” гэж дүрсэлдэг.

1 Коринтын 12–14 бүлгүүдэд Сүнсний бэлгүүдийн хүлээн авагчидтай холбоотой зүйлсийг голдуу бичсэн. Текстээс харвал “энгийн” Христэд итгэгчдэд заримдаа гайхамшигт бэлгүүд өгөгддөг юм шиг харагддаг (12:8-10, 28-30). Энэ нь тийм улиг болтлоо өгөгдсөн зүйл мэт харагддаггүй. Дээрх зүйлсүүдээс сурсан зүйлс нь элч нар тэмдэг болон гайхамшгаар “баталгаажин” харагддаг төдийгүй “жирийн” Христэд итгэгчид ч бас байнга бус хааяа өгөгдсөн мэт харагддаг. Элч нар болон тэдний хамтран зүтгэгчдийн хажуугаар хувь хүмүүс Сүнсний гайхамшигт бэлгүүдийг үйлдэж байгаа тухай онцгойлон Шинэ гэрээ дурьдаагүй байна.

Мөн өнөөдрийн чуулган шиг анхны чуулганд бүрэн гүйцсэн Библи байгаагүй гэдгийг ойлгох нь их чухал (2 Тимот 3:16-17). Тийм болохоор эш үзүүллэг, мэдлэг, мэргэн ухааны гэх мэт бэлгүүд анхны Христитгэгчдээс Бурхан юу хийхийг хүсч байгааг нь мэдүүлэхэд хэрэгцээтэй байсан. Эш үзүүллэгийн бэлэг нь итгэгчдэд Бурханы ирсэн илчлэлт, шинэ үнэнийг дамжуулах боломжтой болгодог байна. Одоо харин Бурханы илчлэлт нь Библид бүрэн төгс болсон учир “илчлэлт” маягийн бэлгүүд шаардлагагүй болсон буюу дор хаяж Шинэ Гэрээний үеийнх шиг тийм хэмжээгээр хэрэггүй юм.

Бурхан хүмүүсийг өдөр бүр гайхамшигтай байдлаар эдгээдэг. Бурхан өнөөдөр ч бидэнд сонсогдохуйц байдлаар юмуу эсвэл оюун санаа, мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр дамжуулан ярьсаар байдаг. Бурхан заримдаа Христэд итгэгчдээр дамжуулан гайхамшгуудыг гүйцэтгүүлж, тэмдэг, гайхамшиг, хүчит үйлсээрээ гайхуулсаар байна. Хэдий тийм боловч эдгээр зүйлс нь заавал Сүнсний гайхамшигтай бэлгүүд байх шаардлагатай биш. Гайхамшигт бэлгүүдийн үндсэн зорилго нь сайн мэдээ үнэн зөв, түүнчлэн элч нар бол Бурханаас жинхэнэ илгээгдэгсэд гэдгийг батлахын тулд өгөгдөж байсан. Библи яагаад гайхамшигт бэлгүүд зогссон бэ гэдэг талаар илэн далангүй хэлээгүй. Харин Шинэ гэрээний бичигдсэн үетэй адил яагаад тэд байнга үйлдэгдэхгүй байгааг суурь тавих шаардлагатай байсан гэдгээр харж болох юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Сүнсний гайхамшигтай бэлгүүд өнөөдөр байгаа юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries