Асуулт
Шинэ тэнгэр, шинэ газар гэдэг нь юу вэ?
Хариулт
Тэнгэрийн улс ер нь ямар газар вэ гэдэг тал дээр олон хүмүүс буруу ойлгоцтой байдаг. Илчлэлт 21-22 бүлгүүдэд шинэ тэнгэр болон шинэ газрын талаар нарийвчилсан зураглалыг бидэнд өгдөг. Эцсийн өдрүүдийн үйл явдлын дараа одоогийн тэнгэр, газар өнгөрөн одож, шинэ тэнгэр болон шинэ газраар солигдох болно. Итгэгчдийн үүрд мөнхөд орших газар нь шинэ газар байх болно. Шинэ газар бол бидний үүрд мөнхөд байх “тэнгэрийн улс” болно. Тэнгэрлэг хот болох Шинэ Иерусалим орших газар нь мөн л шинэ газар байх болно. Алтан гудамжууд, сувдан хаалганууд ч бас шинэ газар дээр л байна гэсэн үг.
Тэнгэрийн улс—шинэ газар—нь бид алдаршуулагдсан бодит биетэйгээр оршин амьдрах бодит газар байна (1 Коринт 15:35-58). Тэнгэрийн улс “үүлэн дунд” байдаг гэх үзэл баримтлал нь библийн биш. Бид “тэнгэрийн улсад хөвөн зугаалах сүнснүүд” байна гэдэг үзэл баримтлал ч библийн бус. Итгэгчдийн амсаж мэдрэх тэнгэрийн улс нь бидний амьдрах суух шинэ бөгөөд төгс ертөнц байна. Шинэ газар нь гэм нүгэл, хорон муу, өвчин, зовлон болон үхэл зэргээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь одоогийн дэлхийтэй адилхан байх, эсвэл бүр одоогийн дэлхийг дахин бүтээсэн байж болох магадлал өндөртэй боловч гэм нүглийн хараалаас ангид байна.
Шинэ тэнгэр нь ямар байх бол? Эртний хүмүүсийн сэтгэлгээнд “тэнгэрийн улс” нь тэнгэр болон огторгуй, мөн түүнчлэн Бурханы оршин байх газар, оршихуй гэж үздэг байсныг харгалзаж үзэх нь чухал. Тиймээс Илчлэлт 21:1 –д “шинэ тэнгэр” гэж дурьдаж байгаа нь бүхий л ертөнц буюу шинэ газар, шинэ тэнгэр, шинэ огторгуй зэрэг нь бүтээгдэхийг зааж байгаа мэт санагдана. Бурханы тэнгэрлэг улс ч бас дахин бүтээгдэж, энэ нь бодитой, эсвэл сүнслэг байна хамаагүй бүгд л “шинэ эхлэл”-р дахин эхэлж байгаа мэт үзэгддэг. Бид мөнх амьдралд шинэ тэнгэртэй холбоотой байх болов уу? Боломжтой, гэхдээ яг тодорхой мэдэхийн тулд бид хүлээх хэрэгтэй болно. Бурханы үг бидний тэнгэрийн улсын талаарх ойлгоцыг өөрчлөхийг бид бүгд зөвшөөрөх болтугай.
English
Шинэ тэнгэр, шинэ газар гэдэг нь юу вэ?