settings icon
share icon
Асуулт

Есүсийг өөрийн хувийн Аврагчаар хүлээн авна гэсэн нь юу гэсэн үг вэ?

Хариулт


Та Есүс Христийг өөрийнхөө Аврагчаар хүлээн авсан уу? Та хариултаа хэлэхээс өмнө энэ асуултаа бага зэрэг тайлбарлах боломжийг олгоно уу. Энэ асуултад бүрэн дүүрэн хариулт өгөхөөс өмнө “Есүс Христ”, “өөрийн хувийн” болон “Аврагч” гэдэг үгнүүдийн утгыг ухан ойлгох шаардлагатай болно.

Есүс Христ гэж хэн бэ? Олон хүмүүс Есүс Христийг сайн хүн, агуу багш, зөнч, эш үзүүлэгч хэмээн үздэг. Эдгээр Есүсийн талаарх үнэхээр зөв тодорхойлолтууд мөн боловч Түүний үнэн чанарыг тэр бүр илэрхийлж чадахгүй. Библи хэлэхдээ Есүс бол хүмүүний биеийг олсон Бурхан хэмээн хэлсэн (Иохан 1:1,14 үз). Бурхан Эзэн дэлхий дээр бидэнд зааж, биднийг эдгээж, зүгшрүүлж, уучлан, тэр бүү хэл бидний төлөө үхэхээр ирсэн! Есүс Христ бол Бурхан, Бүтээгч, төгс хүчит Их Эзэн билээ. Та энэ л Есүсийг хүлээн авсан уу?

Аврагч гэж юу гэсэн үг вэ? Яагаад бидэнд Аврагч хэрэгтэй юм вэ? Библи дээр бид бүгдээр гэм нүгэл унаж, бузар булайг үйлдсэн гэж байдаг (Ром 3:10-18). Эдгээр гэм нүглийнхээ үр дүнд бид Бурханы уур хилэн болон шийтгэлийг хүртэх ёстой байсан. Мөнхийн бөгөөд төгс хүчит Бурханы эсрэг хийсэн гэм нүглүүдийн шударга шийтгэл нь мөнхийн шийтгэл билээ (Ром 6:23; Илчлэлт 20:11-15). Тийм учраас бидэнд Аврагч хэрэгтэй!

Есүс Христ энэ дэлхий дээр ирээд бидний оронд нас барсан юм. Хүмүүний биеэр ирсэн Бурхан болох Есүсийн үхэл нь бидний нүглийг мөнхөд төлсөн (2 Коринт 5:21). Есүс бидний гэм нүглийн шийтгэлийг төлөхийн тулд үхсэн (Ром 5:8). Есүс төлбөрийг төлсөн бөгөөд бид төлөх шаардлагагүй болсон. Есүсийн үхлээс дахин амилсан явдал нь бидний нүглийн золиос болсон гэдгийг баталсан. Тийм учраас Есүс бол бидний цорын ганц Аврагч билээ (Иохан 14:6; Үйлс 4:12)! Та Есүсийг Аврагч хэмээн итгэж байна уу?

Есүс таны “хувийн” Аврагч мөн үү? Олон хүмүүс үзэхдээ Христэд итгэх гэдэг нь сүмд очих, дэг жаяг дагах, зарим нэг гэм нүглүүдийг хийхгүй байх явдал хэмээн ойлгодог. Энэ бол Христ итгэл биш юм. Үнэн Христ итгэл гэдэг нь Есүс Христтэй хувийн харилцаа тогтоох явдал юм. Есүсийг өөрийн Аврагчаар хүлээн авна гэдэг нь хувийнхаа итгэл үнэмшлийг Түүнд өгөх хэрэг. Хэн ч бусдын итгэлээр аврагддаггүй. Хэн ч ямар нэг үйлс хийгээд уучлалыг хүлээн авдаггүй. Авралыг хүртэх цорын ганц зам нь Есүсийг өөрийн хувийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, түүний үхэл нь таны нүглийг төлсөн болоход итгэж, Түүний дахин амилалт нь танд мөнх амьдралын баталгаа болсон гэдэгт итгэх итгэл юм (Иохан 3:16). Есүс таны хувийн Аврагч мөн үү?

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүсийг өөрийн хувийн Аврагчаар хүлээн авна гэсэн нь юу гэсэн үг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries