settings icon
share icon
Асуулт

Амьтад Тэнгэрийн улсад очих болов уу? Амьтдад сүнс байгаа юу?

Хариулт


Амьтад сүнстэй эсэх, түүнчлэн амьтад тэнгэрийн улсад байх болно гэх мэт зүйлсийн талаар Библид тодорхой сургаал байдаггүй. Тийм боловч бид хэд хэдэн Библийн ерөнхий зарчим авч тухайн сэдвийн хүрээнд тайлбар хийж болох юм. Библи хүн(Эхлэл 2:7) болон амьтдад(Эхлэл 1:30; 6:17; 7:15,22) хоёуланд нь амийн амьсгал байдаг гэж тунхагласан. Хүн болон амьтан хоёрын үндсэн ялгаа нь хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн(Эхлэл 1:26-27). Амьтад Бурханы дүр төрхөөр бүтээгдээгүй. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь хүн гэдэг оршигч Бурхантай адилхан сүнслэг ухамсартай, оюун санаа, сэтгэл хөдлөл, хүсэлтэй, түүнчлэн үхлийн дараа үргэлжлүүлэн орших чадвартай гэсэн үг. Хэрвээ амьтад “сүнс”-тэй юмуу материаллаг бус ухамсартай бол тэд арай өөр ялгаатай “чанартай” байна. Энэ ялгаа нь магадгүй тэднийг үхсэний дараа “сүнс” нь үргэлжлэн орших чадваргүй гэсэн үг.

Энэ асуудлыг авч үзэх бас нэг хүчин зүйл нь Эхлэл номд Бурхан амьтдыг Өөрийн бүтээлч үйл явцийн нэг хэсэг болгож бүтээсэн. Бурхан амьтдыг бүтээсэн бөгөөд тэд харахад сайхан байсан(Эхлэл 1:25). Тийм болохоор яагаад амьтад шинэ тэнгэрийн улсад байж чадахгүй вэ гэж хэлэхэд шалтгаан байхгүй болно(Илчлэлт 21:1). Мянган жилийн хаанчлалын үеэр тэнд амьтад байна гэдэг тодорхой харагддаг(Исаиа 11:6; 65:25). Гэвч эдгээр амьтдын зарим нь энэ дэлхий дээр бидэнтэй хамт байсан гэрийн тэжээвэр амьтад байна гэж тодорхойлох боломжгүй. Харин бидний мэдэх зүйл бол Бурхан шулуун шударга. Бид тэнгэрийн улсад очих үедээ Түүний гаргасан шийдвэрүүдэд бүрэн сэтгэл хангалуун байх учраас ямар ч шийдвэр байсан сайн сайхан байна гэж итгэж байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Амьтад Тэнгэрийн улсад очих болов уу? Амьтдад сүнс байгаа юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries