settings icon
share icon
Асуулт

Премиллениализм гэж юу вэ?

Хариулт


Премиллениализм бол Христийн хоёр дахь ирэлт нь Түүний мянган жилийн хаанчлалаас өмнө тохиолдох бөгөөд мянган жилийн хаанчлал нь яг тэр бичигдсэн хэвээр газар дээр Христ 1000 жил хаанчлах болно гэдэг үзэл баримтлал юм. Бичвэрийн эцсийн цаг үетэй холбоотой хэсгүүдийн тайлбарлаж, ойлгохын тулд юуны түрүүнд дараах хоёр зүйлсийг маш тодорхой мэдэж байх ёстой. Үүнд: Бичвэрийг тайлбарлах зөв арга барил болон Израиль (Иудейчүүд) болон чуулган (Есүс Христэд итгэх бүх итгэгчдийн бие) хооронд ялгаатай байлгах явдал юм.

Эхнийх нь болох Бичвэрийг тайлбарлах зөв арга барил нь Бичвэр өөрийн хам сэдэвтэй нийцтэй, зөрчилдөхгүй байдлаар тайлбарлахыг шаарддаг. Энэ нь дараах утгатай. Бичвэр анх зориулан бичигдсэн хүлээн авагч хүмүүс, тухайн бичсэн хүмүүс, бичихдээ дурьдсан хүмүүс зэрэгтэй нь холбоотой байдлаар тайлбарлагдах ёстой гэж үздэг. Тухайн тайлбарлаж буй багц ишлэлийн түүхэн нөхцөл, бичигдсэн хүлээн авагчид, зохиогч хэн бэ гэдгийг мэдэх нь маш чухал шийдвэрлэх хүчин зүйл болно. Түүхэн болон соёлын суурь нөхцөл нь багц ишлэлийн зөв утгыг ихэвчлэн нээн илрүүлдэг. Мөн түүнчлэн Бичвэр нь Бичвэрээ тайлбарладаг гэдгийг санаж байх нь чухал. Тэр нь тухайн багц ишлэлийн өгүүлж буй сэдэв эсвэл субьект Библийн өөр нэг газар мөн л дурьдагдсан гэсэн үг. Тэгэхээр бүхий л багц ишлэл бие биентэйгээ нийцтэй, зөрчилдөхгүй байдлаар тайлбарлагдах нь чухал байна.

Удаах нь тухайн багц ишлэлийн хам сэдэв нь өөрөө мөн чанараараа ёгтолсон шинжтэй биш л бол багцын энгийн, хэвийн, шууд, хадмал утгаар нь байнга хүлээн авч байх ёстой. Хадмал тайлбар нь тухайн багцын илэрхийлэлд хэрэглэгдсэн тодорхой нууцлагдмал, ёгтолсон хэллэгийн боломжыг шууд байхгүй болгохгүй. Харин ч тухайн хам сэдэвт энэ нь тохиромжтой биш бол багц ишлэлийн утган дотор тухайн нууцалж, ёгтолсон хэллэгийг уншихгүй байхад хүргэдэг. Тухайн илэрхийлж буй утгаас илүү “гүнзгий, илүү сүнслэг” зүйлийг хайхгүй байх нь чухал. Багц ишлэлийг сүнслэгжүүлэх нь аюултай. Яагаад гэвэл энэ нь тухайн уншигчдын оюун санаанаас Бичвэрийн зөв тайлбарлах үндэс суурийг нь зайлуулдаг байна. Тэгвэл тайлбарлагдах обьектив стандарт гэж байж чадахгүй болж түүний оронд тухайн Бичвэрийг уншиж буй хүн бүр энэ нь юу гэсэн үг болохыг мэдэрсэн байдлаар субьектив байдалтай болно. 2 Петр 1:20-21 “Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ” гэж бидэнд сануулдаг.

Библийн тайлбарлалын эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэхэд Израиль (Абрахамын бодит үр удам) болон чуулган (бүх Шинэ Гэрээний итгэгчид) хоёр ялгаатай бүлэглэл байдлаар харагдах ёстой болно. Энэ Израиль болоод чуулган хоёрыг ялгаатай гэж авч үзэх нь хэрэгцээтэй. Яагаад гэвэл хэрвээ энэ нь буруу ойлгогдох юм бол Бичээс буруу тайлбарлагдана. Ялангуяа Израильд өгөгдсөн амлалтуудыг (биелэгдсэн болоод биелэгдээгүй аль аль нь) агуулсан багц ишлэлүүдэд буруу тайлбарлагдах магадлал их байна. Тэдгээр амлалтуудыг чуулганд хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй. Хэнд зориулж хаяглагдсан болохыг тодорхойлох тухайн багц ишлэлийн хам сэдэв нь хамгийн зөв тайлбарлал руу хандуулна гэдгийг санаж байх хэрэгтэй.

Дээрх үзэл баримтлалуудыг ой тойндоо байлгаж ажиглах юм бол Бичвэрийн янз бүрийн багц ишлэлүүд премиллениал үзлийг бий болгож байгааг нь харж болно. Эхлэл 12:1-3: “ЭЗЭН Абрамд айлдсан нь —Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв. Би чамайг агуу үндэстэн болгож, чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно. Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.”

Бурхан энд Абрахамд гурван зүйлсийг амласан байдаг: Абрахам маш олон үр удамтай болох бөгөөд энэ үндэстэн газар нутгыг эзэлж, эзэмших бөгөөд бүх хүн төрөлхтөнд ирэх туйлын ерөөл нь Абрахамын үр удмаас (Иудейчүүд) гарах болно. Эхлэл 15:9-17д Бурхан Абрахамтай байгуулсан гэрээгээ үзэглэн албан ёсных болгосон. Энэ нь хийгдэж буй бүхий л талаар Бурхан гэрээний цор ганц хариуцлагыг бүрэн хүлээж байгаа мэт харагддаг. Бурханы хийж буй уг гэрээг хүчингүй болгож чадах алдаа эсвэл гэрээ байгуулахад хийж чадах ямар ч зүйлсийг Абрахам үйлдэж чадахгүй байсан гэсэн үг. Энэ ишлэлд мөн Иудейчүүдийн эцэст нь эзэмших газар нутгийн хил хязгаарыг тогтоож өгсөн. Эдгээр хил хязгаарын нарийвчилсан жагсаалтыг Дэд хууль 34 бүлгээс харж болно. Газрын амлалттай холбогдсон бусад ишлэлүүд нь Дэд хууль 30:3-5 болон Езекиел 20:42-44.

2 Самуел 7:10-17 ишлэлд Бурхан Давид хаанд амлалт өгч байгааг хардаг. Энд Бурхан Давидын үр удмын талаар амлалт өгч, тэрхүү үр удам дундаас Бурхан үүрд мөнхийн хаанчлалыг байгуулна гэж хэлсэн байдаг. Энэ нь мянган жилийн турш дахь болон үүрд мөнхийн Христийн хаанчлалыг илэрхийлж байна. Энэхүү амлалт нь яг бичигдсэн хадмал байдлаараа биелэгдэх бөгөөд арай биелж амжаагүй байгаа гэдгийг санаж байх нь чухал. Зарим нь Соломоны хаанчлал нь энэ эш үзүүллэгийн хадмал биелэл байсан гэж итгэдэг боловч асуудалтай байдаг. Соломоны захирч байсан газар нутаг нь өнөөдөр Израилийн захиргаанд байхгүй төдийгүй өнөөдөр Израилийг Соломон захираагүй. Бурхан Абрахамд түүний үр удам нь энэ газар нутгийг үүрд мөнхөд эзэмших болно гэж амласныг санаарай. Мөн, 2 Самуел 7д Бурхан үүрд мөнхөд захирах хааныг бий болгоно гэж хэлдэг. Соломон Давидад амласан амлалтын биелэл байж чадахгүй. Тийм болохоор энэ амлалт нь хараахан биелэгдээгүй байна.

Одоо дээрх бүх зүйлийг үндэс суурь болгоод Илчлэл20:1-7д бичигдсэн зүйлсийг шалгаж үзье. Энэ ишлэлд давтагдан дурьдагдсан 1000 жил нь Христийн газар дээрх бодит 1000 жилийн хаанчлалтай нийцдэг. Захирагчтай холбоотой Давидад амласан амлалт нь бодитой биелэгдээгүй, биелэлт нь хараахан болоогүй байгаа гэснийг сана. Премиллениализм энэхүү багц ишлэлийг Христ хаан сэнтийд залрах ирээдүйн амлалтын биелэл гэж дүрсэлдэг. Бурхан Абрахам болон Давидтай болзолгүй гэрээнүүд байгуулсан. Эдгээр гэрээнүүдийн аль нь ч бүрэн эсвэл байнгын биелэлтэй байгаагүй. Бодит, нүдэнд харагдах Христийн хаанчлал бол Бурханы амласан биелэгдэж болох цор ганц арга зам нь юм.

Хадмал тайлбарлалын арга барилыг Бичвэрт хэрэгжүүлэх нь эвлэлдүүлдэг тоглоомын нарийн хэсгүүдийг хооронд нь нийлүүлж байгаатай адил үр дүнг авчирдаг. Хуучин Гэрээний Есүс Христийн эхний ирэлттэй холбоотой бүх эш үзүүлэгүүд хадмал байдлаар биелэгдсэн байдаг. Тийм болохоор Түүний хоёр дахь ирэлттэй хамааралтай эш үзүүлэгүүдээс ч мөн хадмал байдлаар биелэгдэнэ гэж найдах нь зөв. Премиллениализм нь Бурханы амлалтууд болон эцсийн үеийн эш үзүүлэгийн талаар хадмал тайлбарлалыг хүлээн зөвшөөрдөг цор ганц систем юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Премиллениализм гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries