Асуулт
Хэрвээ хүүхэд нь гэрээсээ зугатсан, явсан бол Христэч эцэг эх юу хийх хэрэгтэй вэ?
Хариулт
Итгэсэн эцэг эхчүүдэд тэдний өсгөсөн хүмүүжил, арга барилаас нь өөр тийшээ хазайж явсан хүүхдүүдтэйгээ харилцаж, тэднийг буцаан авчирахад туслах боломжтой төөрөлдсөн хүүгийн түүхтэй (Лук 15:11-32) салшгүй холбоотой хэд хэдэн зарчим байдаг. Эцэг эхчүүд мөн тэдний хүүхэд нэгэнт насанд хүрсэн бол эцэг эхийнхээ эрх мэдлийн дор байхаа больсон гэдгийг санаж байх хэрэгтэй.
Төөрөлдсөн хүүгийн түүхэнд бага хүү нь өөртөө оногдох өв залгамжлах хөрөнгөө аваад алс холын оронд очиж бүгдийг нь үрдэг. Итгэлийн хувьд дахин төрөөгүй хүүхдийн тохиолдолд ийм явдал бол зүгээр л хүссэнийхээ дагуу хийж яваа байдал. Харин нэгэн цагт Христэд итгэх итгэлээ олны өмнө гэрчилсэн тодорхой гэрчлэл хийсэн хүүхдийн хувьд түүнийг бид “төөрөлдсөн” хүүхэд гэж нэрлэж болох юм. Энэхүү үгийн утганд мөн “өөрт оногдох эд баялгаа хамаа намаагүй үрсэн” гэсэн утгыг оруулж болох бөгөөд ингэснээр түүний эцэг эх нь түүнд уламжлуулсан итгэлийн сүнслэг өв хөрөнгийг гэрээ орхин явснаар үрэн таран хийж байгаа сайн дүрслэл болж болох юм. Бүхий л хугацаанд түүнийг асран халамжилж, заан сургаж, хайрлаж, анхаарал тавьж байсан нь мартагдаж, уг хүүхэд Бурханы эсрэг тэрсэлдэг. Бүхий л тэрслэл эсэргүүцэл юуны түрүүнд Бурханы эсрэг байдаг бөгөөд өөрсдийн дээрх эрх мэдэл, эцэг эхийнхээ эсрэг байна гэдэг ялгаагүй л Бурханы эсрэг мөн.
Энэхүү сургаалт түүхэн дээр эцэг нь явж байгаа хүүхдээ зогсоох гэдэггүй. Бас араас нь даган явж түүнийг хамгаалах гэж оролдоогүйг ажиглаарай. Харин ч энэ эцэг эх гэртээ үлдэж, итгэмжтэй залбирч, хүүхэд өөрийнхөө буруу байсныг ойлгоод буцахаар шийдээд эргэн ирж байхад нь харуулдан хүлээж байсан эцэг нь “өчнөөн” хол байсан ч гэсэн таниад гүйн ирж түүнийг угтан мэндчилдэг.
Бидний хөвгүүд охид өөрсдийнхөөрөө амьдрахаар шийдэж, гэрээ орхих үед нь тэднийг ингэх цаг нь аль хэдийн болсон гэж таамаглаад, мэдээж тэдний гаргаж байгаа шийдвэр нь тэдэнд асар бэрхшээлтэй үр дагаварыг авчирах байсан ч гэсэн эцэг эх нь тэднийг явахыг зөвшөөрч, чөлөөлөх ёстой. Эцэг эхчүүд битгий араас нь дага, тэдэнд учрах үр дагавартай нь битгий орооцолд. Харин ч эцэг эхчүүд гэртээ үлдээд, итгэмжтэй залбиран, тэдний гэмшлийн тэмдэг, явж байгаа замаа өөрчилж байгаа эсэхийг анхааралтай ажигла. Тэр үеийг хүртэл эцэг эхчүүд та нар хүүхдүүдээ өөрсдийнхөөр нь орхиж, эсэргүүцсэн тэрслэлийг нь дэмжихгүй байж, бас битгий хүүхдийнхээ хэрэгт оролц (1 Петр 4:15).
Нэгэнт хүүхдүүд хууль ёсоор насанд хүрсэн тохиолдолд тэд зөвхөн Бурханы эрх мэдлийн дорх л хүн болсон бөгөөд засгийн газрын хүлээсэн үүрэг хариуцлагын дор ордог (Ром 13:1-7). Эцэг эхчүүдийн хувьд бид гэрээсээ явсан хүүхдээ хайр болон залбирлаар дэмжиж, тэд Бурхан руу хандсан ямар нэг санаачлагатай үйлдэл хийх юм бол дэмжихэд нь бэлхэн бай. Бурхан байнга бидний өөрсдийн дотор бий болсон сэтгэлийн гутралыг ашиглан биднийг мэргэн ухаан руугаа хөтөлдөг бөгөөд хувь хүн бүрд янз бүрийн шалтгаанаар илэрдэг. Эцэг эхийн хувьд бид үр хүүхдээ аварч чадахгүй. Харин Бурхан л чадна. Тэр цагийг иртэл бид тэднийг ажиглаж, залбирч, бүх асуудлыг Бурханы гарт даатгадаг. Энэ нь магадгүй зовлонтой үйл явц мэт санагдах ч бид библийн дагуу үүнийг гүйцэтгэвэл бидний зүрх сэтгэл, оюун санаанд амар тайван байна. Бид хүүхдүүдээ шүүж, шүүмжилж чадахгүй, зөвхөн Бурхан л чадна. Бидэнд гайхалтай тайвшралыг өгөх ийм үгс байдаг. “Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү?” (Эхлэл 18:25б).
English
Хэрвээ хүүхэд нь гэрээсээ зугатсан, явсан бол Христэч эцэг эх юу хийх хэрэгтэй вэ?