Асуулт
Чуулганы зорилго нь юу вэ?
Хариулт
Үйлс 2:42 чуулганы зорилгын тунхаг гэж тооцогдох боломжтой. “Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.” Энэ ишлэлээс харах юм бол чуулганы зорилго/үйл ажиллагаа нь 1) библийн онол сургаалийг заах, 2) итгэгчдийн нөхөрлөх газар байх, 3) Эзэний зоогийг хүртэх болон 4) залбирах гэсэн зүйл байна.
Чуулган библийн онол сургаалийг заах ёстой бөгөөд ингэснээр бид итгэл дээрээ суурилж чадна. Ефес 4:14 “Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдахгүй” байна гэж хэлдэг. Чуулган нь нөхөрлөлийн газар байх хэрэгтэй бөгөөд ингэснээр Христэд итгэгчид бие биендээ өөрсдийгөө зориулж, бие биенээ хүндэтгэх (Ром 12:10), бие биендээ заан сургах (Ром 15:14), бие биендээ сайхан сэтгэл, өршөөл энэрэлтэй байх (Eфес 4:32), бие биенээ урамшуулах (1 Тесалоник 5:11), хамгийн чухал нь бие биенээ хайрлах (1 Иохан 3:11) болно.
Чуулган нь итгэгчид Эзэний зоогийг хүртэн бидний төлөө цусаа урсгасан Христийн үхлийг санан дурсах газар байна (1 Коринт 11:23-26). “Талх хуваах” (Үйлс 2:42) үзэл санаа нь мөн хамтдаа хооллох гэсэн утгыг ч агуулж байдаг. Энэ нь чуулган нөхөрлөлийг урамшуулах бас нэг жишээ болно. Үйлс 2:12-н дагуу чуулганы эцсийн зорилго бол залбирал юм. Чуулган бол залбиралыг урамшуулдаг, залбиралыг заадаг, залбиралыг хийдэг газар байна. Филиппой 4:6-7 “Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална” гэж биднийг урамшуулдаг.
Чуулганд өгөгдсөн бас нэг захирамж бол Есүс Христээр ирэх авралын сайн мэдээг тунхаглах юм (Матай 28:18-20; Үйлс 1:8). Чуулган сайн мэдээг үгээр болон үйлсээр итгэмжтэй тунхаглахаар дуудагдсан. Чуулган нь хүмүүсийг Эзэн ба Аврагч Есүс Христ рүү хандуулах нийгмийн “гэрэлт цамхаг” байхын тулд юм. Чуулган сайн мэдээг дамжуулах, гишүүдээ сайн мэдээг тунхаглахад бэлтгэх гэсэн зүйлийг хамтад нь гүйцэтгэдэг (1 Петр 3:15).
Зарим нэг чуулганы эцсийн зорилгууд нь Иаков 1:27д өгөгдсөн байдаг. Үүнд: “Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.” Чуулган нь мөн хэрэгцээтэй хүмүүст үйлчилж туслах бизнес хийдэг. Энэ нь зүгээр л сайн мэдээг хуваалцаад зогсохгүй бодит хэрэгцээтэй, тохирох зүйлсийг (хоол, хувцас, орон байр) нь мөн хангах тухай ярьдаг. Чуулган нь мөн Христ доторх итгэгчдийг гэм нүглийг ялан дийлж, дэлхийн бохирдлоос чөлөөтэй байхад нь хэрэгцээтэй зүйлсээр зэвсэглэдэг. Энэ нь библийн сургаал болон Христэч нөхөрлөлөөр дамжуулан хийгдэнэ.
Тэгэхээр чуулганы зорилго нь юу вэ? Паул Коринтод байсан итгэгчдэд гайхалтай жишээг өгсөн байна. Чуулган бол энэ дэлхий дэх Бурханы гар, ам, хөл буюу Христийн бие (1 Коринт 12:12-27). Есүс Христ хэрвээ энэ дэлхий дээр бодитой амьдарч байсан бол Түүний хийх зүйлсийг бид хийдэг. Чуулган нь “Христитгэгч”, “Христтэй адил”, “Христийг дагагч” байдаг.
English
Чуулганы зорилго нь юу вэ?