Асуулт
Бурханыг байцааж, шалгаах нь буруу юу?
Хариулт
Гол асуудал нь бид Бурханыг байцааж, шалгаах нь буруу гэхээсээ илүү ямар байдлаар, ямар шалтгааны улмаас асууж байна вэ гэдэг нь чухал. Бурханаас шалгаах нь буруу зүйл биш. Эш үзүүлэгч Хабаккук Бурханы төлөвлөгөөний тогтоосон цаг болон хэрэгжүүлэх агентийнх нь талаар дургүйцэж, эргэлзэн асуусан байдаг. Хабаккук байцаан шалгаасныхаа төлөө загнуулахаас илүүтэй нарийвчлан тэвчээртэйгээр тайлбарласан хариултыг авч, эцэстээ ном нь Бурханыг магтаж алдаршуулсан магтаалаар төгсдөг. Дуулал номонд Бурханд хандсан олон асуулт тавигдсан (Дуулал 10, 44, 74, 77). Эдгээр нь хавчигдан зовсон нэгэний Бурханы оролцоо ба авралыг үнэхээр хүсэмжилсэн уйлаан хашгираа юм. Хэдий Бурхан бидний хүсэлтэнд бидний хүссэнчлэн хариулдаггүй нь харагддаг авч эдгээр ишлэлүүдээс хүсэмжилсэн зүрхнээс гарч буй чин сэтгэлийн асуултыг Бурхан халуунаар хүлээн авдаг юм байна дүгнэж болно.
Үнэн биш асуултууд, хоёр нүүрт сэтгэлийн шалтгаан нь харин өөр. “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” (Еврей 11:6). Саул хаан Бурханд тэрсэлсэн бөгөөд түүний асуулт хариултаа авч чадаагүй (1 Самуел 28:6). Бурхан яагаад хэцүү нөхцөл байдлыг зөвшөөрсөн талаар гайхшрах болон Бурханы сайн чанарыг шууд эргэлзэн асуух хоёр нь маш их ялгаатай. Эргэлзээтэй байх нь Бурханы эрх мэдэлд эргэлзэж Түүний зан чанар луу дайрч довтлохоос мөн ялгаатай. Товчхон хэлбэл, шударга асуулт нь нүгэл биш, харин шаралхсан хорон, үл итгэсэн, тэрслүү зүрхнээс гарах нь нүгэл мөн. Бурхан бидний асуултнуудаас зугатаахгүй. Бурхан биднийг Өөртэйгөө харилцах ойр дотно харилцаатай байж, үүгээр сэтгэл хангалуун байхад урьдаг. Бид “Бурханыг байцааж, шалгаах” үедээ нээлттэй сэтгэлтэй, даруу төлөв байх хэрэгтэй. Бид Бурханаас асууж шалгааж болно, гэхдээ Түүний хариултанд үнэнээр сонирхоогүй л бол хариулт хүсэмжлэх хэрэггүй. Бурхан бидний зүрхийг мэддэг, бөгөөд Түүний биднийг гэгээрүүлэхийг үнэхээр хүсч байгаа эсэхийг ч мэднэ. Бурханаас асууж шалгаах нь зөв буруу эсэхийг бидний зүрхний хандлага л тодорхойлно.
English
Бурханыг байцааж, шалгаах нь буруу юу?