settings icon
share icon
Асуулт

Христэч эвлэрүүлэл гэж юу вэ? Яагаад бид Бурхантай эвлэрүүлэгдэх хэрэгтэй вэ?

Хариулт


Хоёр найз муудалцсан эсвэл зодолдсон гээд төсөөлөөд үз. Тэдэнд байсан сайн харилцаа нь одоо бараг тасрах хэмжээнд тулж очсон. Тэд бие биетэйгээ ярихаа больсон; харилцаа нь аягүй эвгүй болсон. Найзууд аажмаар ямар ч хамааралгүй хүмүүс болно. Иймэрхүү тусгаарлалт нь эвлэрүүллээр л буцан сэргэх боломжтой. Эвлэрүүлэгдэх гэдэг нь нөхөрлөлөө эсвэл эвтэй байдлаа буцаан сэргээх юм. Хуучин найзууд ялгаатай байдлаа шийдвэрлэж, харилцаагаа сэргээх үед эвлэрүүлэгдсэн гэж үзэгдэнэ. 2Коринт 5:18-19 дээр ийнхүү тунхагласан: “Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.”

Христ биднийг Бурхантай эвлэрүүлсэн гэж Библи хэлдэг (Ром 5:10; 2Коринт 5:18; Колоссай 1:20-21). Бидэнд эвлэрүүлэл хэрэгтэй байсан гэдэг нь бидний Бурхантай харилцах харилцаа тасарсан байсан гэсэн үг. Нэгэнт Бурхан ариун учир, бид л буруутгагдах ёстой хүмүүс байж таарна. Бидний гэм нүгэл биднийг Түүнээс холдуулсан байж. Ром 5:10 биднийг Бурханы дайснууд байсан гэдэг: “Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно.”

Христ загалмай дээр үхэхдээ Бурханы шийтгэлийг төлж, Бурханы дайснууд байсан биднийг Түүнтэй энх тайвныг тогтоох боломжыг бий болгосон. Бидний Бурхантай эвлэрсэн “эвлэрүүлэл” нь тэгвэл Түүний нигүүлслээ үзүүлсэн, бидний гэм нүглийг уучилсан зэргийг харуулдаг. Есүсийн тахил болсны үр дүн нь бидний харилцаа дайсагналаас нөхөрлөл болж өөрчлөгдөхөд хүргэсэн. “Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. ...Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав...” (Иохан 15:15). Христэч эвлэрүүлэл бол үнэхээр гайхалтай! Бид Бурханы дайснууд байсан бол одоо Түүний анд найзууд болсон. Бид гэм нүглээсээ болоод яллуулах нөхцөлд байсан бол одоо уучлагдсан байна. Бид Бурхантай дайсагналцаж байсан бол одоо бүх оюун ухааныг давах амар тайвныг авсан байна (Филиппой 4:7).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэч эвлэрүүлэл гэж юу вэ? Яагаад бид Бурхантай эвлэрүүлэгдэх хэрэгтэй вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries