Асуулт
Сүнсээр унагах үйлдэл нь Библийн дагуу юу?
Хариулт
“Сүнсээр унагах” гэх үйлдлийн хамгийн нийтлэг тохиолдол нь удирдагч хүн хэн нэгэн дээр гараа тавихад тухайн хүн шалан дээр сулран унах бөгөөд Ариун Сүнсний хүчээр эзлэгдэн унаж байна гэж үздэг. Сүнсээр унагах үйлдлийг давтан хийдэг хүмүүс нь Библи дээр гардаг “үхсэн” мэт унах (Илчлэлт 1:17) эсвэл нүүрээрээ газар унах (Ezekiel 1:28; Даниел 8:17-18, 10:7-9) зэрэг багцлалуудын тухай ярьдаг. Гэвч энэхүү библийн нүүрээрээ унах болон Сүнсээр унагах үйлдлийн практикийг харьцуулсан олон тооны эсрэг харьцуулалт байдаг.
1. Библийн доош унах нь ямар нэг зөн юмуу энгийн бус, ер бусын үйл явдал тохиолдохыг харсан уг хүний хувийн хариу үйлдэл байсан бөгөөд жишээ нь Христийн ер бусын өөрчлөлтийг харсан зэргээс мэдэж болно (Maтай 17:6). Сүнсээр унагах библийн бус үйлдэл нь тухайн хүн хэн нэгний хүрэлт юмуу эсвэл номлогчийн гарын хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг.
2. Библийн жишээ нь маш цөөн, ховор тохиолдож байсан төдийгүй цөөхөн хэдэн хүний амьдралд нэн ховор тохиолдсон. Сүнсээр унагах энэхүү үзэгдлийн унагах нь давтагдсан үйл явдал болох бөгөөд маш олон хүмүүст тохиолддог.
3. Библийн тохиолдолд хүмүүс хэн нэгэн юмуу ямар нэг юм хараад гайхшралд автан нүүрээрээ газар унадаг. Сүнсээр унагах дуураймал үзэгдэлд хүмүүс номлогчийн гарын савчаанд хариу үйлдэл үзүүлэх юмуу чуулганы удирдагчийн хүрэлт (зарим тохиолдолд түлхэлт) зэргийн үр дүнд арагшаагаа унадаг.
Сүнсээр унагаж буй бүхий л жишээнүүд нь хуурамч эсвэл хүрэлт юмуу түлхэлтэнд үзүүлж буй хариу үйлдэл гэж бид шууд бас хэлж чадахгүй. Олон хүмүүс тэднийг ямар нэг энерги юмуу хүч арагшаа унахад нь хүргэж байна гэж ярьцгаадаг. Гэвч үнэндээ энэ талаар тодорхойлсон библийн үндэслэлтэй үзэл баримтлал байхгүй. Тиймээ, ямар нэг энерги эсвэл хүч оролцсон байж болох авч энэ нь Бурханаас эсвэл Ариун Сүнсний ажлаас шалтгаалан бий болж байгаа гэсэн магадлал багатай.
Хүмүүс бидний амьдралд Христийг алдаршуулах зорилгоор Сүнснээс бидэнд өгөгддөг практик үр жимсийг (Галат 5:22-23) эрж хайхын оронд ямар ч сүнслэг үр жимс гаргахгүй хачин дуураймал үйлдлийг дагадаг нь харамсалтай. Сүнсээр дүүрэн амьдрах гэдэг нь ийм дуураймал үйлдлээр баталгаажих бус харин Бурханы үгсээр бялхсан амьдрал, тэрхүү амьдрал нь Бурханд магтаал, талархал бас дуулгавартай амьдралаар илэрсэн байдлаар баталгааждаг.
English
Сүнсээр унагах үйлдэл нь Библийн дагуу юу?