settings icon
share icon
Асуулт

Тамхи татах талаарх Христэч үзэл баримтлал нь юу вэ? Тамхи татах нь гэм нүгэл үү?

Хариулт


Библи тамхины талаар шууд ер дурьдаагүй. Гэвч тамхи татах үйлдэлд хэрэгжүүлж болох тодорхой зарчим байгаа. Нэгдүгээрт, Библи бидэнд өөрсдийн биеэ ямар нэг зүйлд “захируулж” болохгүй гэж тушаасан. "Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй" (1 Коринт 6:12). Тамхи татах бол үгүйсгэхийн аргагүй хүчтэй донтолт. Дараагаар нь яг адил багц ишлэл дотор бидэнд ингэж хэлсэн. "Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун" (1 Коринт 6:19-20). Тамхи татах гэдэг бол таны эрүүл мэндэд эргэлзэхийн аргагүй хор хөнөөлтэй. Тамхи таталт зүрх болон уушгыг шархлуулдаг нь батлагдсан.

Тамхи таталтыг надад “тустай” зүйл гэж үзэх үү (1 Коринт 6:12)? Тамхи татах нь биеэрээ Бурханыг алдаршуулж байгаа гэж тооцож болох уу (1 Коринт 6:20)? Хүн үнэнээсээ “Бурханы алдрын төлөө” тамхи татаж чадах уу (1 Коринт 10:31)? Эдгээр гурван асуултанд хариулах хариулт нь “үгүй” байх болно гэж бид итгэж байна. Үүний үр дүнд тамхи таталт нь гэм нүгэл гэж бид итгэдэг болохоор Есүс Христийн дагалдагчид ийм зүйлийг үйлдэхгүй байх хэрэгтэй болно.

Зарим хүмүүс энэ зүйлийн эсрэг маргалдахдаа олон хүмүүс эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх хоол хүнс иддэг бөгөөд энэ нь бас тодорхой хэмжээгээр донтолтонд хүргэж байгаатай адил зүйл гэсэн санааг илэрхийлдэг. Жишээ болгон олон хүн кофэйнд донтсон байдаг болохоор өглөөд нэг аяга кофе уухгүйгээр хөдөлж чаддаггүй гэж ярьдаг. Энэ нь үнэн байсан ч тамхи татахыг зөвтгөж чадахгүй нь тодорхой биз дээ? Христэд итгэгчид эрүүл бус хооллолт болон ховдог сувхай байдлаас зайлсхийх хэрэгтэй гэж бид бас үздэг. Тиймээ хэдийгээр Христэд итгэгчид үргэлж л хоёр нүүртэй байж нэгийг нь гэм хэмээн буруутгаж, нөгөөг нь өмгөөлдөг. Гэсэн ч дахин хэлэхэд тамхи таталт нь Бурханыг хүндэтгэж буй хэлбэр биш.

Тамхи таталтын үзлийн талаарх бас нэг маргаан нь зарим бурханлаг хүмүүс тамхичин байсан гэдэг. Жишээлбэл Британы алдартай номлогч Спуржин тамхи татдагаараа алдартай байсан гэцгээдэг. Дахин, энэ нотолгоо нь ямар нэг зөвтгөх шалтгаан биш гэж бид итгэдэг. Спуржин тамхи татахын хувьд буруутай байсан гэж бид үзнэ. Тэглээ гээд тэр Бурханы Үгийн гайхамшигтай багш, бас бурханлаг хүн байгаагүй юмуу? Мэдээж үгүй! Гэсэн ч түүний бүхий л үйлдлүүд нь Бурханд тааламжтай байсан уу? Үгүй.

Тамхи таталтыг гэм нүгэл гэж тунгхаглах нь бүх тамхичид аврагдахгүй гэж тунхаглаж байгаа хэрэг биш. Есүс Христийн олон үнэнч итгэгчид тамхи татдаг байсан. Тамхи татах нь хүнийг аврагдахад саад болохгүй. Бас тухайн хүнийг авралаа алдахад нь ч саад болохгүй. Тамхи таталт нь тухайн хүн Христэч болж байгаа юу, эсвэл Бурханд гэм нүглээ улайж, өчиж байгаа Христэч хүн байна уу хамаагүй бусад гэм нүглээс илүү уучлагдахгүй зүйл биш (1 Иохан 1:9). Эцэст нь хэлэхэд тамхи таталт гэдэг бол Бурханы тусламжтайгаар даван туулж, уучлагдах хэрэгтэй гэм нүгэл гэж бид бат итгэдэг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Тамхи татах талаарх Христэч үзэл баримтлал нь юу вэ? Тамхи татах нь гэм нүгэл үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries