Асуулт
Эхлэл 6:1-4д гарч буй Бурханы хөвгүүд, хүний охид гэж хэн бэ?
Хариулт
Эхлэл 6:1-4д Бурханы хөвгүүд болон хүний охид гэж гардаг. Эдгээр Бурханы хөвгүүд гэж хэн байв?, хүний охидуудтай гэрлэж гаргасан хүүхдүүд нь яагаад аварга том хүмүүсийг буй болгосон талаар хэд хэдэн тайлбар зөвлөгөө байдаг (Нефилим гэж тэдгээрийг нэрлэж байгаа юм шиг байна).
Бурханы хөвгүүдийн тухай тайлбарласан үндсэн гурван үзэл нь 1) тэд завхарсан тэнгэр элчүүд байсан, 2) тэд хүчирхэг хүн захирагчид байсан, эсвэл 3) тэд Кайны хорон муу үр удамтай гэрлэсэн бурханлаг Сетийн үр удам байсан гэдэг. Хуучин гэрээнд тэнгэр элчүүдийг ер нь “Бурханы хөвгүүд” гэж тодорхойлдог байсан нь эхний таамагыг илүү жинтэй болгодог (Иов 1:6; 2:1; 38:7). Харин үүний асуудал нь Матай 22:30д тэнгэр элчүүдийг гэрлэдэггүй гэж заасан байдаг. Тэнгэр элчүүд эрэгтэй эмэгтэй хүйстэй, эсвэл тэд нөхөн үржиж болох талаар Библи ямар ч тайлбар өгөөгүй. Үлдсэн хоёр үзэл баримтлалд дээрх зүйл асуудал болдоггүй.
2 болон 3-р үзлийн сул тал нь энгийн эрэгтэй хүн, энгийн эмэгтэй хүнтэй гэрлэхэд тэдний үр удам яагаад “аварга том хүмүүс” эсвэл “эрт цагийн алдарт хүмүүс, хүчтэй баатар” гарах ёстой талаар ойлгомжгүй болно. Цаашилбал Сетийн үр удам юмуу хүчирхэг эрэгтэй хүмүүс энгийн эмэгтэй хүмүүс эсвэл Кайны үр удамтай гэрлэхэд нь хэзээ ч хориг тавьж байгаагүй мөртлөө дэлхийд үер авчирахаар Бурхан шийдсэн юм бол (Эхлэл 6:5-7)? Эхлэл 6:5-7 хэсэгт дурьдагдсан ирж буй шийтгэл нь Эхлэл 6:1-4д болсон зүйлтэй холбогдсон байдаг. Завхарсан тэнгэр элчүүд болон хүмүүн эмэгтэйчүүдийн ёс журамгүй, дур зоргоороо гэрлэлт л энэ хатуу шийтгэлийг зөвтгөж болох мэт санагдана.
Урьд нь дурьдсан шиг эхний үзлийн сул тал нь Матай 22:30 “Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм” гэж тунхагласан байдаг. Хэдийгээр энэ текст “тэнгэр элчүүд гэрлэж чадахгүй” гэж хэлээгүй боловч тэнгэр элчүүд гэрлэдэггүй гэж заасан мэт харагддаг. Хоёрдугаарт, Матай 22:30 “тэнгэр дэх тэнгэр элч” гэж тодотгосон байдаг. Энэ нь Бурханы төлөвлөгөөг таслах арга зам идэвхтэй хайж, Бурханы бүтээлийн эмх цэгцийг үл тоомсорлодог завхарсан тэнгэр элчүүдийн тухай яриагүй. Үнэндээ Бурханы ариун тэнгэр элчүүд гэрлэдэггүй эсвэл сексийн харилцаанд ордоггүй гэдэг нь Сатан болон түүний чөтгөрүүдтэй адил байна гэсэн үг биш болно.
1-р үзэл баримтлал хамгийн тохирох юм шиг байдаг. Мэдээж хэрэг тэнгэр элчүүд хүйсгүй гэж хэлчихээд дараа нь “Бурханы хөвгүүд” болох завхарсан тэнгэр элчүүд хүний охидтой нийлэн үр хүүхэд төрүүлнэ гэж үзэх нь сонирхолтой “зөрчил” болж хувирна. Гэсэн хэдий ч тэнгэр элчүүд бол сүнслэг оршигчид (Еврей 1:14), тэд хүний, бодит хэлбэрээр харагдаж чаддаг (Марк 16:5). Содом болон Гоморрагийн эрчүүд Лоттой хамт байсан хоёр тэнгэр элчүүдтэй секс хийхийг хүссэн (Эхлэл 19:1-5). Тэнгэр элчүүд хүний хэлбэрийг авах боломжтой төдийгүй хүний бэлгийн амьдралыг дууриаж, бүр нөхөн үржилт гаргах нь байж болмоор санагдаж байна. Тэгвэл яагаад завхарсан тэнгэр элчүүд үүнийг байнга давтан үйлдэхгүй байна? Энэ хорон гэм нүглийг үйлдсэн завхарсан тэнгэр элчүүдийг Бурхан хорьсон (Иуда 6-д дүрслэгдсэн шиг) бөгөөд бусад нь ийм зүйлсийг үйлдэхгүй болсон байж болно. Эртний Еврей тайлбарлагчид болон апокрип, псюдопиграп бичээсүүд Эхлэл 6:1-4д дурьдагдсан “Бурханы хөвгүүд” нь завхарсан тэнгэр элчүүд гэх үзэлд дайсагнаж, эсэргүүцсэн байдлаар бичээгүй. Энэ бол яах аргагүй маргаантай сэдэв. Гэвч Эхлэл 6:1-4 нь хүмүүн эмэгтэйчүүдтэй холбогдсон завхарсан тэнгэр элчүүдийг дурьдсан гэх үзэл нь хүчтэй хам сэдвийн болон дүрмийн, түүнчлэн түүхэнтэй үндэстэй.
English
Эхлэл 6:1-4д гарч буй Бурханы хөвгүүд, хүний охид гэж хэн бэ?