settings icon
share icon
Асуулт

Хэлээр ярих бэлэг авъяас гэж юуг хэлэх вэ? Өнөөдөр хэлээр ярих бэлэг авъяас байгаа юу?

Хариулт


Хэлээр ярьсан анхны тохиолдол нь Үйлс 2:1-4т бичигдсэн бөгөөд Пентехөстийн өдөр болсон. Элч нар сайн мэдээг цугласан хүмүүст хуваалцан тэдэнд өөрсдийнх нь хэлээр ярьж байлаа. Тэнд “кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо!" гэсэн байна(Үйлс 2:11). Грек үг “төрөлх хэл” гэдэг нь үнэндээ хадмал утгаараа “хэл яриа” гэсэн утгатай байна. Тийм болохоор хэлээр ярих бэлэг авъяас гэдэг нь тухайн өөрийнх нь хэлээр ойлгох боломжгүй хүмүүст тухайн орны хэлээр нь ярьж үйлчлэх гэсэн утга агуулагдаж болох юм. 1Коринт 12-14р бүлгийг харах юм бол Паул гайхалтай бэлэг авъяасуудын талаар дурьдаж байхдаа “Ах дүү нар аа, хэрэв би та нар уруу очиж хэлээр ярилаа гэхэд илчлэлт, эсвэл мэдлэг, эсвэл эш үзүүллэг, эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ?" (1Коринт 14:6). Элч Паулын энд тайлбарласныг харах юм бол Үйлс номонд бичигдсэн хэлээр ярих хэлбэрийг дагасан төдийгүй Бурханы үгийг тухайн хүнд тухайн хэлээр нь ярихын ач холбогдлыг тодотгосон бөгөөд хэрвээ хэн нэгэн хэлээр ярилцлаа гэхэд тайлбарлахгүй юм уу, орчуулахгүй бол хэрэгцээгүй гэсэн байна.

Хэлийг тайлбарлах бэлэг авъяастай хүн(1Коринт 12:30) хэдийгээр хэлээр ярьж буй хүн тухайн зүйлээ ойлгохгүй байсан ч түүнийг ойлгож тайлбарладаг байна. Тэгээд хэлийг тайлбарлагч хүн хэлээр ярьж буй хүний мэдээг бусад хүмүүс ойлгохоор тайлбарлаж дамжуулдаг. “Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг” гэсэн байна(1Коринт 14:13). Паул ямар ч тайлбаргүй хэлээр ярих тухай “Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг"(1Коринт 14:19) гэж хүчтэй тунхагласан байна.

Тэгвэл өнөө үед хэлээр ярих бэлэг авъяас байгаа юу? 1Коринт 13:8-д дурьдсанаар бол хэлээр ярих бэлэг авъяас зогссон гэж дурьдсан. Магадгүй 1Коринт 13:10-д дурьдсан “төгс” юм ирсэнтэй холбоотой байж мэдэх юм. Зарим хүмүүс эш үзүүллэг болон мэдлэгийн хэлэнд байх ялгаа байхгүй болох зүйл нь “төгс” зүйл ирэхийн өмнө хэлээр ярих зогссонтой холбоотой гэдэг. Хэдийгээр боломжтой байж болох ч энэ нь тухайн хэсгээс тодорхой харагдахгүй байна. Зарим хүмүүс мөн Исаиа 28:11 болон Иоел 2:28-29 зэрэг багцыг иш татаж хэлээр ярих нь Бурханы ирж буй шийтгэлийн бэлэг тэмдэг, нотолгоо гэж заадаг. 1Коринт 14:22 хэл нь “итгэдэггүй хүмүүсийн төлөөх тэмдэг” гэж тайлбарласан. Энэ нотолгооноос харвал хэлээр ярих бэлэг авъяас нь Есүс Христийг Мессаиа болохыг нь үл тоосон Израильчуудыг шийтгэх гэсэн Бурханы анхааруулга гэж үзэж болно(Ромчууд МЭ 70 онд Иерусалимыг устгахтай холбоотойгоор). Гэвч хэлээр ярих бэлэг авъяас нь энэ зорилгынхоо төлөө удаан үйлчилсэнгүй. Энэ үзэл боломжтой байж болох ч хэлээр ярих бэлэг авъяасын үндсэн зорилго нь дахин энэ зүйлийг шаардахгүйгээр үндсэндээ биелсэн гэж харж болно. Гэвч Бичээс хэлээр ярих бэлэг авъяас тухайн үед зогссон гэж дүгнэн дурьдаагүй.

Үүнтэй адилаар хэрвээ хэлээр ярих бэлэг авъяас өнөөгийн чуулганд ч идэвхтэй байна гэж үзвэл Бичээст хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрийн дагуу байх хэрэгтэй(1Коринт 14:10). Бурханы үгийг өөр хэлээр ярьдаг хүнд дамжуулах зорилготой байх хэрэгтэй гэсэн үг(Үйлс 2:6-12). Бурхан элч Паулаар дамжуулан бидэнд айлдсан тушаалын дагуу хүлээн зөвшөөрөх нь чухал. "Хэрэв хэн нэгэн хүн хэлээр яривал, нэг удаа хоёроос илүүгүй эсвэл хамгийн ихдээ гурван хүн ээлжлэн ярьж, нэг нь тайлбарлаг. Хэрэв тайлбарлах хүн байхгүй бол тэр хүн чуулган дунд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг"(1Коринт 14:27-28). Түүнчлэн энэ нь мөн 1Коринт 14:33-т хэлсэн үгэнд ч дуулгавартай дагасан хэрэг болно. “Учир нь Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн.”

Бурхан ямар ямар нэг хүнд тухайн хэлээр ярьж чадахгүй байгаа бусад хүмүүст Бурханы үгийг дамжуулах боломжыг нээн хэлээр ярих бэлэг авъяас өгч чадна гэдэг нь тодорхой. Ариун Сүнс сүнслэг бэлэг авъяасыг хувиарлахдаа хэмжээлшгүй эрх мэдэлтэй байдаг(1Коринт 12:11). Хэрвээ илгээлтийн эзэд тэд ямар нэгэн хэлний сургуульд явах шаардлагагүйгээр шууд л тухайн орон нутгийн хэлээр ярих боломжтой болно гэвэл үйлчлэл нь хичнээн үр дүнтэй байх вэ гэдгийг төсөөлөөд үзээрэй. Гэвч Бурхан ийм арга замаар ажиллахгүй байгаа мэт харагддаг. Дээрх арга зам нь үнэхээр хэрэгцээтэй байгаа ч гэсэн өнөө үед хэлээр ярих нь Шинэ гэрээнд дурьдагдсан хэлбэрээр байж чадахгүй байна. Олон тооны итгэгчид хэлээр ярих тохиолдол нь Бичээст дурьдагдсан арга хэлбэрийн дагуу байхгүй байна гэж хэлдэг. Энэ баримт нь хэлээр ярих бэлэг авъяас зогссон юмуу эсвэл өнөөгийн чуулганд Бурханы төлөвлөгөөний дагуу маш ховор хэрэглэгдэж байж мэднэ гэсэн дүгнэлтэнд хүргэдэг.

Хэлээр ярих бэлэг авъяас нь өөрсдийгөө босгон байгуулах “залбирлын хэл” гэж итгэдэг хүмүүс нь нотолгоогоо 1Коринт 14:4 болон 14:28 гэх зэрэг ишлэлээс авдаг байна. “Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг хүн чуулганыг босгон байгуулдаг аж.” 14р бүлгийн турш Паул хэлээр ярихыг тайлбарлахын чухал байдлыг тодотгон хэлсээр байсан. Үүнийг 14:5-12р ишлэлээс харж болно. Паулын 4р ишлэлд хэлсэн үгийн утгыг ийм байдлаар харж болно. “Хэрвээ та тайлбарлахгүйгээр хэлээр ярьж буй бол өөрийгөө бусдаас илүү сүнслэг харагдуулж, өөрийгөө босгон байгуулахаас өөр юу ч хийхгүй байна гэсэн үг. Хэрвээ та хэлээр ярьдаг бөгөөд үүнийг тайлбарладаг бол та хүн бүрийг босгон байгуулах болно.” Түүнчлэн Шинэ гэрээний хаана ч “хэлээр залбирах” тухай зааварчилгаа нарийвчлан дурьдаагүй. Мөн хаана ч “хэлээр залбирах” зорилго болон “хэлээр залбирч байгаа” хүний тухай ер бичигдээгүй. Цаашилбал хэрвээ “хэлээр залбирах” өөрийгөө босгон байгуулах зорилготой бол хэлээр ярих ямар ч бэлэг авъяас аваагүй хүмүүс нь өөрсдийгөө босгон байгуулах чадваргүй хүмүүс болж хувирна гэсэн үг үү? Харин 1Коринт 12:29-30р ишлэлд хэлээр ярих бэлэг авъяас хүн болгонд өгөгдөхгүй гэж тодорхой зааж байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хэлээр ярих бэлэг авъяас гэж юуг хэлэх вэ? Өнөөдөр хэлээр ярих бэлэг авъяас байгаа юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries