settings icon
share icon
Асуулт

Сүнслэг өсөлт гэж юу вэ?

Хариулт


Сүнслэг өсөлт гэдэг бол Есүс Христтэй илүү адилхан болохын тулд явагдаж буй үйл явц. Бид өөрсдийн итгэлээ Есүс дээр тавихад Ариун Сүнс биднийг Түүний дүр төрхөөр сэргээж, Түүнтэй улам илүү адилхан болгох үйл явцаа эхэлдэг. Сүнслэг өсөлтийг магадгүй 2 Петр 1:3-8 дээр хамгийн шилдэг байдлаар тайлбарласан байх. Энэ нь Бурханы хүч чадлаар сүнслэг өсөлтийн зорилго болох бурханлаг амьдралаар амьдарч чадахад байх ёстой “хэрэгцээт бүхий л зүйл” бидэнд байгаа гэж хэлдэг. Бидэнд хэрэгцээтэй бүхий л зүйлийг олж авах түлхүүр нь “Түүнийг мэдэх бидний мэдлэгээр” ирдэг болохыг анхаарах хэрэгтэй. Түүний талаарх бидний мэдлэг Үгнээс ирдэг бөгөөд биднийг өсгөж, бас засан залруулахаар өгөгдсөн.

Галат 5:19-23 дээр хоёр янзын жагсаалт байдаг. 19-21 ишлэлүүд “махан биеийн үйлс”-г жагсаасан. Эдгээр зүйлс нь биднийг Христ дээр ирж аврал авахаас өмнө бидний амьдралд байсан гэж тодорхойлогддог. Махан биеийн үйлс нь бидний гэмших, улайх ёстой бас Бурханы тусламжтайгаар даван туулах ёстой үйл ажиллагаанууд. Бид сүнслэг өсөлтийг мэдрэх тусам “махан биеийн үйлс” бидний амьдралд илүү багассаар байгаа нь тодорхой болдог. Хоёр дахь жагсаалт нь “Сүнсний үр жимс” (22-23 ишлэл). Эдгээр зүйлс нь Есүс Христээр авралд ирсэн бидний одоогийн амьдралыг тодорхойлох хэрэгтэй чанарууд. Сүнслэг өсөлт нь Сүнсний үр жимсээр танигдаж, итгэгчдийн амьдралд илүү тодорхой нэмэгдсээр байдаг.

Авралын өөрчлөлт явагдаж эхлэх газар сүнслэг өсөлт эхэлдэг. Ариун Сүнс бидний дотор оршдог (Иохан 14:16-17). Бид Христ доторх шинэ бүтээл (2 Коринт 5:17). Хуучин мөн чанар маань шинээр солигдсон (Ром 6-7). Сүнслэг өсөлт гэдэг бол бидний Бурханы үгийг судалж, хэрэгжүүлэхээс хамаардаг амьдралын турш дахь үйл явц (2 Тимот 3:16-17) төдийгүй Сүнстэй хамт алхах бидний алхаа (Галат 5:16-26) мөн. Бид сүнслэг өсөлтийг эрж хайх явцдаа, Бурханы хүсч буй бидний өсөж төлөвших ёстой талбарын талаар мэргэн ухаан, ойлголтыг авахын тулд Түүнд залбирах хэрэгтэй. Бид Бурханаас Түүний талаарх мэдлэг болон итгэлийг минь ихэсгэж өгөөч гэж залбирч болно. Бурхан биднийг сүнслэг өсөлтөөр өсөхийг хүсэж байгаа төдийгүй сүнслэг өсөлтийг олж авах хэрэгцээтэй бүх зүйлийг бидэнд өгсөн. Ариун Сүнсний тусламжтайгаар бид гэм нүглийг даван дийлж, бидний Аврагч, Эзэн Есүс Христтэй улам адилхан болж чадна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Сүнслэг өсөлт гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries