settings icon
share icon
Асуулт

Авралд хүрэх алхмууд юу вэ?

Хариулт


“Авралд хүрэх алхмууд” юу болохыг хүмүүс эрэлхийлдэг. Таван алхамтай гэх мэт зааварчилгаанд хүмүүс дуртай бөгөөд хэрэв дагавал авралд хүргэнэ гэх мэт ярьцгаадаг. Үүний нэг жишээ нь Исламын шашны Таван Баганын зарчим юм. Исламын шашны дагуу бол энэ Таван Баганыг дуулгавартай, ягштал дагавал аврагдана гэж үздэг. Авралд хүрэх “алхам алхмаар” зарчим маш сонирхолтой бөгөөд сэтгэл татам учир олон христэч хүмүүс авралыг энэ зарчимд нийцүүлэх гэж алдаа гаргадаг. Ромын Католик шашинд авралын долоон зан үйл бий. Христчин зарим урсгал чиглэлүүд усан баталгаа, олны өмнө өчих, гэм нүглээсээ эргэх, хэлээр ярих зэргийг нэмсэн байдаг. Харин Библи нэг л алхмыг танилцуулдаг.

Филиппойд шоронгийн хуяг Паулаас “Аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?” гэж асуухад тэр хариуд нь “Эзэн Есүст итгэгтүн Тэгвэл чи... аврагдана” гэж хариулсан (Үйлс 16:30-31).

Аврагдахын тулд Есүс Христэд итгэлээ өгөх нь аврал авах цор ганц “алхам” билээ. Библи үүнийг маш тодорхой хэлдэг. Бид бүгд Бурханы эсрэг нүгэл үйлдсэн (Ром 3:23). Нүглээсээ болоод бид Бурханаас үүрд тусгаарлагдах гашуун хувь тавилантай (Иохан 3:16) байв. Бурхан ертөнцийг хайрласандаа хүний биеийг өмсөн бидний авах ёстой байсан шийтгэлийг үүрэн нас барсан (Ром 5:8; 2 Коринт 5:21). Нигүүлслийн учир, зөвхөн итгэлээрээ Есүс Христийг Аврагчаар хүлээн авсан учраас бидэнд Бурхан нүглийн уучлал болон диваажингийн мөнх амийг өгөхөөр амлаж байна. (Иохан 1:12; 3:16; 5:24; Үйлс 16:31).

Аврал авахын тулд бид шат дараалсан алхмуудыг хийх ёсгүй. Тиймээ, итгэгчид усан баталгаа хүртэх хэрэгтэй. Тиймээ, итгэгчид олны өмнө Христийг Аврагчаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээ, итгэгчид нүглээсээ эргэх учиртай. Тиймээ, итгэгчид Бурханд амьдралаа өргөн, Түүнийг дуулгавартай даган амьдрах ёстой. Гэсэн хэдий ч, энэ бүхэн бол авралд хүргэх алхмууд биш юм. Энэ бүгд нь аврал авснаас урган гардаг үр дүн юм. Нүглээсээ болоод бид аврал авах ямар ч аргагүй байв. Бид 1000 алхмыг хийсэн ч хангалтгүй байх байсан. Ийм учраас л Есүс бидний оронд үхэх ёстой болсон юм. Бид Бурханд нүглийн төлөөсөө төлөх, өөрсдийгөө нүглээс ариусгах ямар ч чадваргүй. Зөвхөн Бурхан л биднийг аварч чадах бөгөөд Тэр үүнийгээ ч хийсэн юм. Бурхан Өөрөө “алхмуудыг” гүйцэтгэсэн бөгөөд хүлээн авах хүн бүрд авралыг санал болгодог.

Аврал ба нүглийн уучлал нь тодорхой алхмуудыг дэс дараалан дагаснаар ирдэг биш ээ. Харин Христийг Аврагчаар хүлээн авч, Тэр бүхнийг бидний төлөө хийчихсэн гэдэгт итгэх итгэлээр ирдэг. Есүс Христийг Аврагчаар хүлээн авч, Түүнийг авралд хүргэх цорын ганц зам гэдэгт итгэх ганцхан алхмыг л Бурхан биднээс шаарддаг. Аврал авахын тулд олон шат дамжлагуудыг шаарддаг бусад шашнуудаас Христитгэл үүгээрээ ялгаатай байдаг. Бурхан алхмуудыг аль хэдийн гүйцэтгэсэн бөгөөд Өөрийг нь зүгээр л итгэлээр хүлээн авахыг Тэр хүсдэг гэдгийг Христитгэл онцолдог.

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Авралд хүрэх алхмууд юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries